Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Манай улсын нийт хүн амын 46.8 хувь нь Улаанбаатар хотод байнга болон түр оршин суудаг. Энэ нь 1.5 сая хүн амтай дэлхийн 400 гаруй улсын нэг болсон гэсэн үг юм. Илүү аюулгүй таатай нийслэл хотыг бүрдүүлэхэд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг илүү сайжруулах шаардлагатай гэж хуулийг санаачлагч НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хэллээ.
Тиймээс өнөөдрийг хэлэлцүүлгээр нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд олон нийт, судалгааны байгууллагуудын саналыг тусгах зорилготой юм.
Хэлэлцүүлгийн хүрээнд хэд хэдэн хөндөх ёстой асуудал байгааг онцолж байсан юм. Жишээлбэл,
- Улаанбаатар хотын нэрийг өөрчлөх тухай,
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай,
- Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч орон тооны байгаад төлөөлөгчдийн тоог цөөлөх, давхар албан тушаал хашилгүй зөвхөн нийслэлийн бодлогын асуудалд анхаарлаа хандуулдаг байх ёстой гэсэн санааг илэрхийлж байсан юм.
Улаанбаатар хотоос гадна аймаг дүүргийн хувьд үүрэг нь хуульчлах шаардлага байгаа гэж Ардчилсан намын хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Д.Оросоо хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр судлаачид өөрийн судалгааны үр дүнг танилцуулсан ба хуульд оруулах санаагаа танилцууллаа.
МУИС-ийн Газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор Г.Гантулга хэлэхдээ
-Улаанбаатар хотын хувьд Монголын бусад хотуудаас харьцуулахааргүй өөр. Жишээлбэл хөдөө орон нутагт 3000 хүнтэй сум байхад нийслэлийн нэг дүүрэг 300 мянган хүнтэй байна. Гэвч үндсэн хуулиараа аймаг-нийслэл, сум-дүүрэг ижил статустай учраас нэгдмэл нэг агуулгаар зохицуулбал нэгэн зэрэг жигд үйлчилж чадахааргүй, дутмаг байдал үүсээд байна. Үүний дагуу нийслэлийн эрх зүйн тухай асуудалд “нийслэл” гэсэн тодорхойлолтыг тодруулах шаардлага тулгарч байгаа юм.
Мөн нийслэлийн хамгийн их тулгарч буй асуудал бол хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын тухай асуудал учраас нийслэлийн бүсчлэл, болоод бүс нутгийн тухай асуудал, нийслэлийн орон зайн тухай асуудал гэх мэт олон саналыг хүргүүлж байна.
Нийслэлийн гэдэг зөвхөн барилгажсан талбайгаар хязгаарлагддаг биш. Нийслэл нь оршин суугчдын хоол хүнсээр хангах асуудал, аялал жуулчлалынх нь бүс нутгийн цаашдын ирээдүй яаж эрхзүйн хувьд оруулах вэ гэсэн гэх мэт олон асуудлыг хөндөж байгаа юм.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль юм. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 14 бүлэг 52 зүйлтэй болж шинэчлэгдэж байгаа юм. Хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ.