gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Увс аймгийнхан Засаг даргаа огцрохыг шаардаж байна

О.Ариунбилэг
Нийгэм
2011-01-24
0
Twitter logo

Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар төсвийн мөнгийг шамшигдуулан ашиг сонирхлын зөрчилд идэгдэж байгаа талаар өнөөдөр тус аймгийн АН-ынхан хэвлэлийн хурал хийж, мэдэгдлээ.

Увс аймгийн төрийн албаныхан хоорондоо аалзны тор мэт сүлбэлдэж, ямар ч хараа хяналтгүйгээр бараг л тусгаар улс шахам болон хууль бус үйл ажиллагаанууд явуулж байгаа ажээ.

Тус аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар нь 2008 онд “зөөлөн сандал” дээрээ тухалсан бөгөөд тэр цагаас эхлэн өөрсдийн дураар авирлаж эхэлсэн гэлээ. Тэр бүү хэл төрийн аудитын газраас Увс аймагт сүүлийн жилүүдийн үйл ажиллагаанд нь шалгалт хийсний дүнд 4,4 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлжээ.

Ерөөсөө энэ аймагт төрийн албан хаагчид нь л алдартай бизнесменүүд ажээ. Аймгийнх нь засаг дарга “Мөнхжим”, “Мөнхжим өргөө” гэх хоёр компанид хувь эзэмшдэг бол аймгийн МАН-ын хорооны гишүүн Х.Сүхбаатар нь “Арвижих Увс” гэх компанитай, аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Норовсамбуу нь “Ундрах констракшн” гэх компанитай, Иргэдийн хурлын дарга Д.Батсайхан нь “Гурил” гэх компанитай.

Эрхэм Засаг даргын 40 хувийг нь эзэмшдэг “Мөнхжим” гэх компани нь Увс нутагт болдог бараг бүхий л тендэрт ялалт байгуулдаг юм байх. Түүгээр барахгүй энэ компаниуд гүүр барина гэж  514,2 сая төгрөг авчихаад хэдэн шон хатгаад орхичихдог, 5 давхар байшин барина гэчихээд 4 давхрыг барьчихдаг ажээ.

Э.Цасчихэр дарга өнөөх айхтар нэртэй компаниараа Тээлийн голын 75,3 метр гүүрийн барилга гүйцэтгэх гэрээг 2005 онд байгуулж, 2006 онд дуусгахаар тусгажээ. Гэвч хэдэн шон босгохоос өөр ажил хийсэнгүй. Ингээд 2010 оны наймдугаар сард гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр гэрээг цуцалсан бөгөөд ямар ч хариуцлага, эргэн төлөлт байсангүй ээ. Гэвч асуудал үүгээр дууссангүй. Дараа нь 2007 оны тавдугаар сард Нарийны голын 325 метр гүүрний барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг хийчихээд дахиад л хэдхэн шон хатгаад орхичихжээ. Улмаар 2011 оны төсөвт уг гүүрийг барихад зориулж дахин 5,6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгуулсан байна. Төсвийн мөнгө гэдэг хэн нэгэн хүний тоглодог тоглоом биш байлтай. Эрхэм Э.Цасчихэр дарга гүүр барина гэдгийг шон хатгах гэж ойлгодог бололтой шүү.

Гэтэл өнөөх “Мөнхжим” гэх компани нь бүр охин компанитай агаад түүнийг нь “Мөнхжим өргөө” гэнэ. Энэ компани Увс аймгийн төрөхийн эмнэлгийн барилгыг 180 сая төгрөгөөр барина гэж эхэлсэн ч эцэстээ 500 сая төгрөгөөр барьжээ. Гэвч ердөө л наймхан сарын дараа 60 сая төгрөгөөр их засвар хийсэн байх юм.

Дээр дурьдсан “Арвижих Увс”, “Ундрах констракшн” гэх компаниуд Улаангом хотод төрийн албан хаагчдын орон сууцны 5 давхар барилгын тендэр авчихаад дөрвөн давхар байшин барьжээ. Инээдэмтэй нь уг барилгыг хүлээн авах боломжгүй гэсэн улсын байцаагчийг ажлаас нь халчихаад, барилгаа ашиглалтад авсан байна.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан 60 хувийг нь эзэмшдэг “Гурил” ХК нь атрын гуравдугаар аянд зориулсан санхүүжилтээс төсвийн байгууллагын ажилчдын цалин барьцаалан 200 сая төгрөгийн зээл авсны улмаас Улаангом сумын тамгын газрын ажиллагсад цалингаа 6 сар авч чадахгүйд хүрчээ.

Харин энэ бүх ажиллагааг нь ард иргэд яагаад хүлээн зөвшөөрөөд дуугай байгаад байдаг юм бэ гэсэн асуултанд тус аймгийн АН-ын дарга ИТХ-ын төлөлөөгч Д.Цэндсүрэн:

-Манай ИТХ-д 20 МАН-ын гишүүн, АН-ын 10 гишүүн, 1 бие даагч байдаг. Манай аймагт улс төрийн үзэл баримтлалынх нь төлөө хавчин гадуурхах явдал хэрээс хэтэрсэн. Ийм учраас ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлэх л юм бол ажлаас нь халчихдаг.

-Өнгөрсөн зун танай нутагт Ерөнхий сайд ажилласан. Тэр үеэр яагаад энэ талаараа дурсаж болоогүй юм бэ?

-Ерөнхий сайдыг ирэх үеэр 90 хүн дагалдсан. Ингээд нийт зардал нь 38 сая төгрөг болж, төсвөөс төлсөн. Энэ олон хүн дагалдаж, ажиллах хугацаанд болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн талаар ярих ямар ч нөхцөл боломж гараагүй гэсэн юм. 

Ингээд энэ мэт байдлыг цаашид хараад суугаад байж болохгүйд хүрсний улмаас дээрх иргэд дараах шаардлагуудыг зохих хүмүүст нь хүргэхээр болжээ.

-Орон нутагт төрийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтан хэрнээ төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж Увс аймгийн ард түмний эрх ашгийг хохироож хуулийг уландаа гишгэсэн, тухайн аймагт зарлагдсан томоохон тендерт өөрийн компанийг шалгаруулж, авсан ажлаа ч зохих ёсоор гүйцэтгэж хүлээлгэн өгдөггүй ашиг сонирхлын зөрчилтэй ёс зүйгүй Засаг дарга Э. Цасчихэрт хариуцлага тооцохыг Ерөнхий сайд С.Батболдоос шаардаж байна.

-Аймгийн ИХ-ыг удирдах ёс зүйгүйгээ харуулсан хурлын дарга Д. Батсайханыг ИТХ дийлэхээ больсон учраас АТГ-ын шийдвэрийг биелүүлж, өөрөө ухамсраараа ажлаа хүлээлгэн өгөхийг Д.Батсайханаас шаардаж байна.

-Монгол Улсын баруун хязгаар Увс аймгийг ийм ёс зүйгүй, увайгүй хүмүүс удирдаж, ард түмний хөрөнгийг хувьдаа завшиж, хууль ёсыг уландаа гишгэж байгааг Хууль хяналтын байгууллагууд, нийт иргэд, сонгогчдынхоо сонорт хүргэж байна.

Жич: Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарын АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэг хавсаргав. Үүнийг АТГ-ын http://www.iaac.mn/ вэб хуудаснаас үзэж болно гэжээ.

Мөн тэд Ерөнхий сайдад Э.Цасчихэрийг огцруулж өгөхийг хүссэн албан бичгийг илгээжээ.  АТГ-ын дарга Ч.Сангирагчаад ч дээрх дарга нарын үйл ажиллагааг шалгаж өгөхийг хүссэн байна. Энэ хүсэлтийнхээ хувийг мөн аймгийн прокурорт хүргүүлжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан