БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тэргүүтэй албаныхан Нийслэлийн БЗД-ийн 11-р хорооны 126-р сургуулийн барилгын үйл явцтай өчигдөр /09.20/ өглөө очиж танилцлаа.
Тэрээр сургуулийн барилгын ажлыг энэ оны 10-р сарын 25-ны өдөр гэхэд дуусгаж бүрэн хүлээлгэж өгөхийг тус барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Немон” ХХК-ний захирал болон ерөнхий менежер нарт үүрэг өглөө.
Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж дахин тендер зарлан сонгон шалгаруулалт явуулж өөр компанитай хамтарна гэлээ.
Одоогоор тус сургууль 640 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд Нийслэлийн засаг даргын 2012 оны 06 сарын 13-ны өдрийн А/425 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 11-р хороо, Баянзүрхийн товчоонд баригдахаар болсон.
Хэрэв ашиглалтад орвол тус хороонд харьяалалтай сургуулийн насны 849 хүүхэд байгаагаас Баянзүрх цогцолбор /278 сурагч/, Амгалан цогцолбор /249 сурагч/ тус тус сургуулиудад 3 ээлжээр суралцаж буй хүндрэл арилж мөн гаднаа модон жорлонтой, шавар байшин бүхий 90-р бага сургуульд суралцдаг 59 сурагч тус сургуульд шилжин суралцаж дээрх асуудлууд шийдэгдэх юм.
126-р сургууль болон 90-р бага сургуулиас хийсэн сурвалжлагыг ЭНД дарж хүлээн авна уу.