Хятадын дэмжлэгтэй 22 тэрбум ам.долларын өртөг бүхий чухал гурван төслийг Малайз улс зогсоолоо. Төсөл хэрэгжүүлэхэд зориулан хятадын төрийн банкнаас олгосон зээлийн зарим хэсгийг Малайзад шуугиан тариад буй төрийн хөрөнгө оруулалтын 1MDB (Malaysia Development Berhad) сангийн тусын тулд шилжүүлсэн эсэхийг шалгахаар болов.
Ингэснээр Малайзын харьцангуй сул хөгжилтэй дорнод эргийг өмнө зүгт нийслэл Куала Лумпур, тайландтай холбох East Coast Rail Link буюу дорнод эргийн төмөр замын шугам, мөн тус бүр нэг тэрбум гаруй ам.долларын өртөгтэй хоёр дамжуулах хоолойн шугамын төсөл зогсоод байна. East Coast Rail Link-ийг хариуцаж буй төрийн өмчит Malaysia Rail Link компани, сангийн яамны харьяанд дамжуулах хоолойн шугамын төслүүд хариуцаж буй Suria Strategic Energy Resources (SSER) байгууллагаас төслийн гэрээлэгч Хятадын талд лхагва гарагт тайлбар захидал илгээв.
Төслийн гэрээт гүйцэтгэгчид нь БНХАУ-ын төрийн өмчит хятадын зам тээврийн барилгын компани (China Communication Construction Company), Хятадын нефтийн хоолойн хороо (China Petroleum Pipeline Bureau). Хэт зардалтайн улмаас төслүүдийг зогсоосон тухай тайлбарласан захидлыг Малайзын сангийн яамны удирдах албаны хүн өгүүлж байна. Харин хятадын зам тээврийн барилгын компани “Захидалд төслүүдийг хэр хугацаагаар зогсоож буйг дурдаагүй нь нэмэлт зардал үүсгэж, Малайз дахь 2250 ажиллагсдад хүндрэл учруулж болзошгүй” хэмээн мэдэгдлээ.
Хятадын үндэсний газрын тосны корпорацын (China National Petroleum Corp.) Харьяа, дамжуулах хоолойн барилга хариуцдаг хятадын нефтийн хоолойн хороо тайлбар өгсөнгүй. Гол гурван төслийг зогсоосон нь Малайзын ерөнхий сайд Махатир Мохамадаас эх орондоо хятадын нөлөөг бууруулах хүчин зүтгэлийнх нь тод илрэл болов. Хуучин удирдагч Нажиб Разакийн үед Бээжин тус улсад олон тэрбум ам.долларын хөрөнгө цутгасан. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “нэг бүс-нэг зам” санаачилгын хүрээнд Малайз төдийгүй нийт Зүүн өмнөд азид олон төсөл хэрэгжиж байна.
Эдүгээ ардчилсан замаар сонгогдсон Малайзын шинэ Засгийн газар хэт зардлыг танаж, хятадын бүх төсөл, “шударга бус гэрээ хэлэлцээр”-ийг эргэн шалгах амлалтаа хэрэгжүүлж байгаа нь Бээжинг ухрахад хүргэлээ. Нефть дамжуулах хоолойн төслүүд нь 4.5 тэрбум ам.доллар сураггүй болсон 1MDB сантай шууд холбоотой. SSER-ээс хятадын экспорт-импортын банкинд гаргасан баталгаа бүхий зээлийн тодорхой хэсгийг зузаарсаар буй өр дарахад зарцуулсан хэмээн Малайзынсангийн яам сэжиглэж байна.
Аварга өссөн өрөө дарах үүднээс 1MDB сан Пенанг аралд эзэмшдэг газрыг зарсан байж болзошгүй. “Мөнгө яаж урссаныг бид мэдэхгүй учраас дэлгэх баримт байхгүй ч сэжиг бий. Ул мөрөөс нь үзвэл хятадын банкны тогтолцоогоор дамжин юаниар гүйлгээ хийсэн байгаа” хэмээн Малайзын сангийн яамны удирдах ажилтан мэдэгджээ. Financial Times уг мэдэгдэлтэй холбогдуулан хятадын экспорт-импортын банкнаас тайлбар хүссэн ч хариу өгсөнгүй. Газар худалдан авсан наймааг шалгахаар болсон нь ноён Махатираас 1MDB-г мөрдөн шалгах ажиллагааны бүрдэл юм.
Шалгалтын хүрээнд энэ долоо хоногт ноён Нажибыг авлигын хэргээр баривчилжээ. Ноён Нажиб тэргүүтэй өмнөх засгийн газарт төслийн хэрэгжилтэд тулгуурлахын оронд “хуанли харж байгаад” Малайзын эх газар, Борнео арал дахь газрын тос, шатдаг хийн дамжуулах хоолойн төлбөр төлөхийг зөвшөөрсөн хэмээн тус улсын сангийн сайд Лим Гуан Эн зургадугаар сард шүүмжилсэн. Дамжуулах хоолойн барилгын ажлын гүйцэтгэл дөнгөж 13 хувьтай байхад төслийн төлбөрийн бараг 90 хувийг хятадын нефтийн хоолойн хороонд хэдийнэ төлөөд байна.
“Хийгээгүй ажлын төлөө төлсөн мөнгийг боломжтой бол эргүүлэн суутгамаар байгаа”-г Малайзын дээд албаны хүн тайлбарласан. дахин хийсэн үнэлгээгээр төслүүд “үр ашгаа өгөх баталгаа бараг байхгүй болсон тул” дамжуулах хоолойн төслийг бүрмөсөн цуцалж ч болзошгүйг уг хүн нэмж өгүүлсэн юм. Малайз нь газрын тос дамжуулах хоолойн төслүүдийнхээ санхүүжилтийн 85 хувийг хятадын экспорт, импортын банкинд даатгажээ. East Coast Rail Linkийн санхүүжилтийг ч тус банк гаргаж байгаа. “Хоорондоо огт хамааралгүй эдгээр транзакцийг 2016 онд Засгийн газар нэг дор, нэг баримт бичгээр шийдэж орхисон” хэмээн дээрх эрхэм тайлбарлав.
Улс орон төмөр замаар урагшлахаасаа өмнө зардлаа “дорвитойхон” бууруулах ёстойг ноён Лим мягмар гарагт анхааруулсан юм. Өмнөх Засгийн газар төмөр замын төслийг 20 тэрбум ам.доллараар тооцсоныг сангийн яам шинэчлэн тооцоолж 3.5 тэрбум ам.доллар хэтрүүлсэн болохыг тогтоогоод байна. Санхүүжилтийн тодорхой хэсгийг хэдийнэ зарцуулж, барилгын ажил нэгэнт эхэлчихсэн төмөр замын төслийг бүр мөсөн зогсооход хүндрэлтэй. БНХАУ-ын хувьд уг төсөл стратегийн чухал ач холбогдолтой. “Малайзад хэрэгжүүлж буй төслүүдээс нэг бүс-нэг зам санаачилгад хамгийн ойр нь төмөр замын төсөл. Энэ төсөл зогсох вий гэхээс л Бээжин хамгийн их болгоомжилж байгаа” хэмээн Eurasia Group-ийн азийн бүс хариуцсан захирал Питер Мамфорд тайлбарлав.