Дэлхийн ноён оргил Эверестэд жил бүр хэдэн зуун уулчид авирдаг бөгөөд эдгээр уулчид ардаа хэтэрхий олон хог хаягдал үлдээдэг байна.
Энэ байдал байгаль орчныг бохирдуулахаас гадна халдварт өвчин үүсгэх аюулд хүргэж магадгүй хэмээн Непалын Уулчдын холбооноос мэдээллээ.
Эверестийн жуулчны улирал энэ долоо хоногоос эхэлж байгаа бөгөөд уламжлал ёсоор тавдугаар сар хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд 700 гаруй уулчин болон тэдний газарчид Эверестийн бэлд хоёр сар орчим амьдардаг юм.
Иймээс хог хаягдлаа хаяхгүй байх талаар уулчдад сануулахыг тус холбооноос уриалж байгаа юм.
Үүнээс гадна Эверестийн уулчдын баазын эргэн тойрны газрууд ялгадсаар дүүрч байгаа аж. Ихэнх уулчид цас хонхойлж ухан жорлон болгон ашиглан, ялгадсаа тэнд үлдээдэг бөгөөд энэ нь халдварт өвчин үүсгэх магадлал өндөртэй юм.
Дэлхийн хамгийн өндөр ууланд авирагчдын тоо нэмэгдэхийн хэрээр хог хаягдал олширч байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна. Иймээс Непалын эрх баригчид энэхүү асуудлыг шийдэх зорилгоор шинэ дүрэм гаргажээ.
Тодруулбал Эверестийн оргилд авирагч уулчид болон туслах ажилтан болгон оргилоос буух замдаа 8 кг хог хаягдал цуглуулж авчрах ёстой гэдэг журмыг Непалийн Засгийн газраас гаргажээ. Уулчид оргил уруу авирахаасаа өмнө 4000 ам.долларын барьцаа үлдээх бөгөөд хэрэв буцах замдаа 8 кг-ийн хог түүж авчираагүй тохиолдолд мөнгийн буцааж олгохгүй юм байна.
Эх сурвалж: ВВС