Монгол хоточ банхар, тайга нохойн цугларалтыг "Арслан" клубээс хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Энэхүү цугларалтын гол зорилго нь монгол банхар нохойгоо олон түмэнд сурталчлан таниулах, мөн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа уугуул үүлдэр угсааг хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах, үржүүлэгчид хоорондоо уулзаж ярилцахад чиглэжээ.
Цугларалт Яармагийн морин тойруулгын баруун талд болсон бөгөөд монгол банхар, тайга сонирхогч болон тэжээдэг хүмүүс өөрсдийн нохдын хамт хүрэлцэн ирсэн юм.
Энэхүү арга хэмжээний үеэр дараах шагналт байруудыг шалгаруулжээ.
- Хамгийн өндөр банхар - Ундралсайхан эзэнтэй Гарьд дуудлагатай банхар сэрвээний өндөр 74 см
- Хамгийн хүнд жинтэй банхар - Санчир эзэнтэй Хасар дуудлагатай банхар 69 кг
- Хамгийн үсэрхэг банхар - Дашцогт эзэнтэй уугуул үржлийн газрын Сек дуудлагатай нохой
- Хамгийн өргөн ястай банхар - Санчир эзэнтэй Хасар дуудлагатай банхар /Цээжний тойрог 100 см/ номинациудаар нохдыг тус тус шалгаруулж өргөмжлөл, батламж олгожээ.
Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр, хүрэлцэн ирсэн хүмүүс нохойндоо хэмжилт хийлгүүлэн гол гол чухал үзүүлэлтүүдийг харьцуулжээ.
Тус үйл ажиллагаанаас хийсэн фото мэдээллийг хүлээн авна уу.