УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Тэтгэврийн нэрийн дансны тухай хууль 1999 онд батлагдаж, 1960 оноос хойш төрсөн хүн нэрийн данснаас тэтгэврээ авахаар хуульчилсан. Хуулийн дагуу нэг сая гаруй иргэн Нэрийн данс нээлгэж, энэ жил эхний ээлж болох 15 мянган эмэгтэй хүн Нэрийн данснаас тэтгэвэр тогтоолгох ёстой. Нэрийн дансанд 8.8 их наяд төгрөгийн хуримтлал байх ёстой гэж бичигдсэн ч өнөөдөр бодит мөнгө алга.
Нэрийн дансны мөнгө хаачсан бэ? гэсэн асуултыг хэд хэдэн гишүүн тавилаа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Бодит мөнгө гэж угаасаа байхгүй, гэтэл тэр мөнгө хаачив? гэж асуугаад байгааг гайхах юм. Ажил хийж буй хүн бүрийн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл авдаг. Тэр мөнгөөр тэтгэвэр, халамжийн мөнгөөө тавьж, төсвийн цоорхойг нөхөхөд ашигласаар өнөөдөр данс хоосон байна гээд “Нэрийн дансыг цаашид Улсын төсвийн бүрэлдэхүүнд биш, бие даасан сан болгох ёстой”
гэв.
УИХ-ын дарга З.Энхболд, Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн хуримтлалыг Засгийн газар хэрэглэсэн. Бүх Нийгмийн хамгааллын сайд нар Нэрийн дансанд мөнгө төсөвлөхийг УИХ-аас хүсдэг ч, Нэрийн дансанд мөнгө өгөхгүй гэсэн шийдвэр гаргаж ирсэн. Нэрийн данс хоосон байгаад 2000 оноос хойших бүх УИХ буруутай.
Энэ оны төсөв батлахаас эхлэн өрөө төлцгөөе. Хэрэглэсэн мөнгөө эргүүлж өгье. Одоо эхний хүн тэтгэврээ аваад эхэллээ. 300-400 тэрбум төгрөгөөр Улсын төсөвт суулгая гэлээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөт үлдэгдэл багахан мөнгийг арилжааны банкны зээлийн эргэлтэд оруулж байгааг С.Эрдэнэ сайд нэмж хэлсэн.
Нэгэнт данс нь улайсан Нэрийн дансыг яаж мөнгөжүүлэх вэ? гэсэн асуултад С.Эрдэнэ сайд, Хуримтлалын суурь бий болгох, мөнгөжүүлэх талаар Засгийн газрын шийдвэр гарсны дагуу манай яам Сангийн яам болон Монголбанктай хамтран ажиллаж байна.
Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлалыг урт хугацаатай хөрөнгө оруулалт, ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зарцуулах замаар бодит мөнгө болгох тухай судалгаа хийж байна. Энэ асуудал шийдэгдвэл жилдээ 480-500 орчим тэрбум төгрөгийн бодит мнгөн хуримтлалтай болох тооцоо байгаа гэж ярилаа.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаар санал асуулга явуулахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухаан болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын нэгдсэн чуулганаар дараагийн асуудал болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх талаар гишүүд саналаа хэлж, салбарын сайд С.Чинзориг болон холбогдох албаны хүмүүсээс хариулт авч байна.