Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил тавдугаар сарын 15-наас эхлэх байсан ч өнөөдрийг хүртэл эхлээгүй байна.
Авто замын бүтээн байгуулалтын ажил энэ сарын 15-наас эхлэхээр бэлтгэл ажил хангагдаж, ачаалал ихтэй урт замын суурь хучилтыг наадмын өмнө гэхэд дуусгаж, үндсэн замыг нээнэ гэдгийг Авто замын газрын дарга Д.Нанзаддорж тавдугаар сарын 7-нд хэвлэлийн хурал зарлан мэдээлж байсан.
Гэвч засварын ажил хугацаандаа эхэлсэнгүй. Даруй 18 хоногоор хоцорч, өчигдрөөс тэмдэг тэмдэглэгээ тавьж эхэлсэн бөгөөд замын ажлыг энэ долоо хоногт эхлэх аж.
Тиймээс наадмаас өмнө зуслангийн замыг нээж амжихгүй байх магадлал өндөр гэдгийг Автозамын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Намжилмаа хэлсэн юм.
Төлөвлөгөө ёсоор бол суурь хучилтыг наадмын өмнө дуусгаж, замын хашлага, гэрэлтүүлэг зэрэг ажлыг зуслан буухаар буюу наймдугаар сарын 20-ноос эхлэн аравдугаар сарын 31 гэхэд дуусгахаар байсан.