Өнгөрсөн наймдугаар сард Майкл Браун гэгч хүүг хөнөөсөн хэргээс болж АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд буй. Гэтэл хэдхэн цагийн өмнө Миссури мужид буюу Майкл Браун хүүгийн амиа алдсан мужид цагдаа өнгөт арьс хүүгийн аминд хүрсэн хэрэг гарлаа.
Гэгээн Луис хотын цагдаагийн албаныхны мэдүүлж байгаагаар хүү шатахуун түгээгүүрийн газарт буу гаргаж ирсэн төдийгүй цагдаа руу онилжээ. Энэ хэргийн дараа “Алуурчин цагдаа” нарыг эсэргүүцэн иргэд гудамжинд гарч жагсан, цагдаа нартай мөргөлдсөн байна
Хэрэг гарсан Беркли хот нь Майкл Браун хүүгийн буудуулсан Фергусон хотоос гуравхан километрийн зайд байдаг аж.
ШИНЭЧЛЭЛТ
Орон нутгийн телевизийнхэн амиа алдсан хүүгийн эхээс нь ярилцлага авсан бөгөөд 18 настай Энтонио Мартин гэгч байжээ. Хэрэг орон нутгийн цагаар мягмар гаригийн оройн 23:15 цаг буюу ойролцоогоор зургаан цагийн өмнө гарсан байна.
Шөнө эргүүл хийж явсан цагдаа шатахуун түгээгүүрийн газарт хоёр залуу байхыг харжээ. Тэдэн рүү дөхөж очмогц нэг нь цагдаа руу буугаа чиглүүлсэн байна. Ингээд цагдаа өөрийгөө хамгаалах үүднээс хэд хэдэн удаа амин тус газар нь буудсан бөгөөд амиа алдсан хүүтэй хамт байсан хүн нь зугтаж амжжээ.
Энэ он гарсаар АНУ-д өнгөт арьстнууд цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан хэргүүд шил шилээ даран гарч, иргэд ч эсэргүүцлээ илэрхийлэн жагссаар байгаа.
Шүүхээс цагдаа нарыг гэм буруугүй гэж зарлан ял оноохгүй байгаад иргэд ийнхүү дургүйцэж байгаа бөгөөд наймдугаар сард амиа алдсан Майкл Браун хүү, долдугаар сард амиа алдсан 43 настай Эрик Гарнер нарын хэрэг дээр дахин энэ хэрэг нэмэгдлээ.