Оныг “уран зохиолын хичээлийг хасна, хасахгүй” гэх шуугианаар эхэлсэн боловсролын салбар 2014 онд хийсэн ажил ихтэй, хэл ам ч ихтэй байлаа.
БАЙШИН БАРИЛГА
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад нийт 192 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 213.9 тэрбум төгрөг батлагдсан. Энэ мөнгөнөөс 192 барилга, байгууламж баригдаж, их засвар хийгджээ.
Цэцэрлэг, сургуулийн байр гэвч шүүмжлэл дагуулсан хэвээрээ л байна. Хүүхдүүд нэг ширээн дээр гурвуулаа тохой залган сууж, гурван ээлжээр хичээллэж, сүүлчийн ээлжний сурагчид харанхуй гудмаар гэр лүүгээ алхаж байгааг нь харахад тэдний сурах хүсэл эрэмлзэлээр бахархах сэтгэл төрнө.
Цэцэрлэгийн барилгат “Хоёр хүртэлх давхар, нэг хүүхдэд дор хаяж 5.6 м2 талбай ногдох, хүлээлгийн өрөө, тоглоомын өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, гал тогоо гээд тус бүр дээр нь тэдэн м2 байх ёстой” зэрэг шаардлагатай. Харамсалтай нь хүүхдүүд унтлагын цагаараа өвөртөө унтаж, нэгнээсээ бөөстөж байна.
Ирэх 2015 онд нийслэлийн төсвөөс 12 сургууль /цэцэрлэг/ барина хэмээн төлөвлөсөн харин улсын төсвөөс шинээр цэцэрлэг, сургууль барихгүй.
НОМ, СУРАХ БИЧИГ
Энэ жил ном сурах бичиг ёстой л “хэрүүлийн амттайхан алим” байлаа. Хүүхдэд зориулсан номнууд нь архидан согтуурахыг, хүчирхийллийг сурталчилсан байсныг хэвлэлүүд ам дамжин шүүмжлэв.
Үүний дүнд хэвлэлийн үйлдвэрүүдэд редактор байдаггүй, хүүхдэд зориулсан номны агуулгад холбогдох яам нь ямар ч хяналт тавьдаггүй, хэн хүссэн нь дуртай номоо хэвлүүлээд тарааж болох системтэй байдгийг олж илрүүлэв. Зарим нэг гадны байгууллагын бүр газрын зургаас Монгол Улсыг бүхэлд нь авч хаясан тохиолдол ч гарав. Юутай ч Боловсролын яамнаас зарим номыг худалдаанаас буцаан татах шийд гарсан.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 95 нэрийн 2 148 661 ширхэг сурах бичиг, 65 нэрийн 100 431 ширхэг багшийн ном хэвлэсэн юм.
Гэтэл удалгүй Монгол хэлний толь бичгийг Ё Бён Мү гэх солонгос хүн эрхлэн гаргасан гэх яриа чих дэлсэв. Яриа ч бус бодит байдал ийм байсанд олон хүн дургүйцсэн. Бид эх хэлнийхээ толь бичгийг Солонгосчуудаар гаргуулахдаа тултлаа ядарсан ард түмэн гэж үү?
БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛТ
Бага, дунд боловсролын шинэчлэлт амжилттай хэрэгжиж байна. Хүүхдүүдийг багаас нь “онц сурлагатан”, “муу сурлагатан” гэж ялгаварлаад байлгүй тэдэнд урмаар тэтгэдэг үнэлгээний систем, өөрөө сурах эрмэлзлэлийг нь төрүүлэх сургалтын хөтөлбөр гээд багадаа арваад жилийн дараа үр дүн нь илэрч эхлэх томоохон өөрчлөлтийн суурийг тавьлаа.
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид болон их дээд сургуульд элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөхөөр боллоо.
БШУ-ны сайд Л.Гантөмөр “голч оноо нь 2-оос дээш дүнтэй оюутан тэтгэлэг авна. Түүнээс доош дүнтэй бол тэтгэлэг авах боломжгүй” гэдгийг мэдэгдлээ. Сурагчид мөнгө авдаггүй байтал оюутнууд үргэлж угжуулж байдгийн шалтгаан нь мэдээж тэд сонгууль өгдөгт оршино. Харин энэхүү улстөрийн хахуулийг ядахдаа эмхэлж өгсөн нь том алхам байлаа.
МУИС-ийн оюутнууд жагсацгааж, багш нар нь захирлаа эсэргүүцэж, ЭМШУИС нэрээ сольж, Багшийн дээд сургуульд зөвхөн өндөр оноо авсан оюутнууд элсдэг боллоо.
ТОВЧХОН:
- Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор (Ph.D) Т.Энх-Оюун Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын "Алтан медаль", "Шилдэг зохион бүтээгч" шагналын эзэн
- Дэлхийн хөгжиж буй орнуудын Шинжлэх Ухааны Академийн шагналаар МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд дэд профессор Б.Мөнхбат, Шинжлэх ухаан технологийн "ОЮУН ОНОШ" төвийн ерөнхий захирал, Монголын анагаах ухааны холбооны Ерөнхийлөгч Г.Цэрэнчунт нар хүртлээ.
- Технологи, инженерийн чиглэлээ герман, япон, шинэ мэдлэгийн чиглэлээ MIT, Стэнфорд, нийгмийн ухаан талдаа Харвард, Лондонгийн бизнесийн сургуультай гээд дэлхийн томчуудтай хамтарч байна.
- Дэлхийн түвшний лабораториудыг дээд боловсролын байгууллагууд дээрээ байгуулж эхэллээ.
- Хүрэлтогоот залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлын ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Мөнхгэрэл, ШУТИС-ийн КтМС-ийн багш Д.Ганбаатар, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Даваасүрэн, МУИС-ийн ХХИС-ийн Хими, хими технологийн тэнхимийн инженер багш М.Баттулга, Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн Корпорацийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Ууганбаяр нар салбар бүрээс шилдгээр тодорлоо.
- Сургуулиуд цахим лабораторитой болж эхэллээ.
- Энэ жилээс багш нарын баярыг аравдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэж байхаар боллоо.
- Монголын их, дээд сургуулиудын консорциум шилдэг багш нараа тодрууллаа.
- Монголын нийт багш нарын мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
- Техник, технологийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай инженерүүдийг бэлтгэх зорилготой “Шинэ Монгол технологийн дээд сургууль” өнөөдөр хичээлийн шинэ байраа хүлээн авч, хичээлийн шинэ жилээ нээлээ.
- Бага боловсролд “Цүнхэн шуудан”-г нэвтрүүллээ.
- Энэ хичээлийн жилд 59352 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орлоо.