Грекийн Засгийн газар эдийн засгийн хямралд нэрвэгдэн, амьдрал нь хүнд байдалд байгаа иргэдийг дэмжих зорилгоор 200 гаруй сая евро хуваарилах шийдвэр гаргажээ. Энэ талаар шинэ Засгийн газар өчигдөр /03.03/ парламентад танилцуулсан анхны хуулийн төсөлд тусгажээ.
2008 оны хямралаас хойш баримталж буй эдийн засгийн хатуу бодлого тус улсын ДНБ дөрөвний нэгээр буурахад, хэдэн мянган дэлгүүр, жижиг, дунд аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсооход хүргэсэн. Түүнчлэн ажилгүй иргэдийн тоо 1.5 саяд хүрсэн юм.
Шинэ Засгийн газрын танилцуулсан хуулийн төсөлд мөнгөгүй улмаас цахилгаан үйлчилгээ авч чадахгүй байгаа өрхүүдийн цахилгаан дамжуулах шугамын холболтыг сэргээх, удаан хугацаанд ажилгүй байгаа иргэд болон бага насны хүүхдүүдтэй гэр бүлд онцгой анхаарал хандуулахыг тусгажээ. Иймээс 300 мянга орчим иргэдэд үнэ төлбөргүй хоолны тасалбар олгох юм. Түүнчлэн 30 мянган айл өрхөд орон байр түрээсэлж өгөх юм байна.
Дээрх хуулийн төслийн нийт зардал нь 200 сая евро байхаар Грекийн Сангийн яамны тооцоолж байгаа бөгөөд үүнээс 22 сая еврог цахилгаан эрчим хүч түгээх, 40 сая еврог байрны түрээс, үнэ төлбөргүй хоол тасалбарт нь 137 сая еврог тус тус зарцуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС