СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн оюутнууд энэ үзэсгэлэнг гаргаж байгаа юм. Өнөөдрөөс ирэх сарын 5-ныг хүртэл Монголын Урчуудын Эвлэл (МУЭ)-ийн Үзэсгэлэнгийн танхимд нээлттэй байх энэ үзэсгэлэн нь оюутан залуусын нийгэмд хандсан уран бүтээлээс олон нийтэд толилуулж байгаагаараа онцлог юм.
Тус үзэсгэлэнгийн нээлт Монгол, ХБНГУ болон Швейцарын хамтарсан “Mongol Citizens” буюу “Монгол иргэд” төслийн олон нийтийн үйл ажиллагааны эхлэл юм. Энэ төсөл
- Нийгмийн ухаан, философийн
- Урлагийн
- Сурган хүмүүжүүлэх ухаан, заах аргын гэсэн үндсэн гурван хэсэгтэй хэрэгжиж байгаа болно.
Төслийн хүрээнд СУИС-ийн багш нар “Амьдралын философи болоод орчин үеийн урлаг”, доктор С.Молор-Эрдэнэ “Урлагийн философи” сэдвээр оюутнуудад илтгэл тавьжээ.
Илтгэлүүдийн сэдвийн хүрээнд Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн оюутнууд “Мetamorphosis“ уран бүтээлийн үзэсгэлэнгээ танилцуулж байна. Үзэсгэлэнд монгол зураг, график дизайн, хэвлэлийн дизайн, зураасан зураг, хувцас дизайн мэргэжлийн ангийн 2, 3-р дамжааны нийт 40 оюутан “Хувь хүний болон нийгмийн хариуцлага, оролцоо” сэдвийн хүрээнд орчин үеийн урлагийн хэлээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлжээ.