Таван Богд Трейд ХХК-н Л’ Окситан бизнес нэгж нийгмийн хариуцлагын бодлого чиглэлийнхээ хүрээнд МХҮХ-ны дэргэдэх “Хараа Хамгаалах Мэдээллийн Төв”-ийг 5-р сарын 25-ны өдөр амжилттай нээлээ.
Францын байгалийн гаралтай гоо сайхны Л’Окситан брэнд цэвэр ашгийн тодорхой хувийг өөрийн сайн үйлсийн санд хуримтлуулдаг ба 2014 оноос эхлэн Харааны бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллаж ирсэн билээ. Энэ удаад Францын Л’Окситан Глобал сантай хамтран, шаардлагатай тоног төхөөрөмж бүхий төвийг нээхэд Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо болон Францын Санте Сюд ТББ-н Монгол дахь салбар хамтран ажилласан юм.
Энэхүү төв нь ард иргэд, ялангуяа хүүхэд залууст харааны бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх, сул хараатай, харааны бэрхшээлтэй иргэдийн үлдсэн харааг хамгаалах, сэтгэл зүй, боловсрол, ахуйн болон хөдөлмөрийн нөхөн сэргээлтийг боловсронгуй болгох замаар бие даан амьдрах чадварыг хөгжүүлэх, амьдралын нөхцлийг сайжруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагджээ.
Нэлтийн арга хэмжээнд БНФУ-ын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ, БНФУ-ын Соёл, хамтын ажиллагааны зөвлөх Жан-Флоран Филтц, Санте Сюд францын ТББ-н Монгол дахь салбарын Төслийн зохицуулагч Ц. Бөхөө, МУ-ын ЭМС-ын яамны холбогдох мэргэжилтэн Н. Тунгалаг , ХАХНХ яамны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т. Батдулам, МХҮХ холбооны гишүүд, бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.
Монгол улсад нийт 15,000 гаруй хараагүй иргэн бүртгэгдсэн байдаг ба ердөө 5 хувь нь ажил эрхэлдэг. Дэлхий дээр нийт 285 сая харааны бэрхшээлтэй иргэд байгаагийн 80 орчим хувь нь зайлсхийх боломжтой хараа алдалт гэсэн тоон үзүүлэлт байдаг. Энэхүү зайлсхийх боломжтой хараа алдалт нь ялангуяа хөгжингүй буурай орнуудад урьдчилан сэргийлэх үзлэг, мэдээлэл дутмагаас үүдэлтэй байдаг.
Тэгвэл манай оронд энэ талын мэдээлэл, урьдчилан сэргийлэлт харьцангуй сул бөгөөд нийт ард иргэд зөвхөн ямар нэг шинж тэмдэг илэрсэн хойноо эмнэлэгт ханддаг, энэ талын мэдээллийг оройтож авдаг, харин тэдгээр хүмүүсийн ар гэрийнхэнд зориулсан мэдээлэл огт байхгүй гэж хэлж болохоор байгаа.
Харааны бэрхшээлтэй болсон иргэд болон тэдний гэр бүл, хараа алдалтаас урьдчилан сэргийлэхийн тулд мэдээлэл авах хүсэлтэй нийт хүмүүст зориулсан энэхүү төв нь цаашдаа олон ард иргэдийг зайлсхийж болох хараа алдалтаас урьдчилан сэргийлэх болон тэдний гэр бүлд зөвлөгөө өгөх тал дээр үр өгөөжөө өгөх юм.