Иракийн агаарын цэргийн хүчний нисэх онгоц техникийн гэмтлийн улмаас улсынхаа нийслэл Багдад хотын дээрээс бөмбөг хаяжээ. Үүний улмаас найман хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний гурав нь бага насны хүүхдүүд байжээ.
Иракийн агаарын цэргийн хүчний албаны хүмүүсийн мэдээлснээр ОХУ-д үйлдвэрлэсэн “Сухой” гэгч сөнөөгч онгоц “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчдын эсрэг агаараас цохилт өгөөд буцаж байхдаа дээрх хэрэг гарсан аж.
Техникийн асуудлын улмаас сөнөөгч онгоцонд байсан тэсрэх бөмбөгнүүдийн нэг нь гацжээ. Тус бөмбөгийг зайлуулахын тулд нисгэгч зургаан удаа оролдлого хийсэн боловч бөмбөг Багдадын Жадида дүүрэгийн дээгүүр нисэж байхад унаж, хэд хэдэн байшин барилгыг сүйтгэсэн байна.
Эх сурвалж: ВВС