Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Цаг уурт зориудаар нөлөөлөх албаныхан өнөө өглөө Хүй долоон худагт үүл буудахаар гарчээ.
Тус албаны цаг уурч Д.Чулуунбатаас энэ талаар тодруулахад, “Бид одоо Хүй долоон худагт байна. Өнөөдөр 13.00 цагийн үед гурван пуужин, зургаан түлш шатаасан. 17.00 цагийн байдлаар үр дүн гарч энд бороо орж эхэллээ. Энэ бороо сайн орох байх” гэлээ.
Баяр наадам гурав хоногийн дараа эхлэх гэж байхад Хүй долоон худагт өвс ургамал тачирхан, гандуу байна. Иймд Баяр наадмыг зохион байгуулах комиссоос хурдан морины уралдаан болох Хүй долоон худагт үүлэнд зориудаар нөлөөлж, бороо оруулах үүрэг өгчээ.