МАХН-ын дэргэдэх “Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ноос дунд сургуулиудыг зун хичээллүүлж, өвлийн улиралд урт хугацаагаар амраадаг болох санаачилга гаргажээ.
Төгсөх анги буюу 11, 12 дугаар ангиудыг өвөл, бусад ангийг зун хичээллүүлэх нь хүүхдийн ханиад томууны өвчлөл багасч, эмнэлгийн ачаалал, зам тээврийн осол буурах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл багасах боломжтой гэж тус холбооноос үзжээ.
Энэхүү санаачилгыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, БСШУЯ анхааралдаа авч тооцоо судалгаа хийн, ард түмний санал асуулга явуулах замаар бодлогын шийдвэр болгон гаргахыг тус холбооноос уриалжээ.