Үлэг гүрвэлээс өмнө буюу 420 сая жилийн өмнө үүссэн аварга загасны 440 зүйл байдгийг судлаачид тогтоожээ. Хамгийн жижиг нь ердөө 17 см байдаг бол 12 метр хүртэл томордог халиман аварга загас ч бий. Эдгээрээс сайн танигдсан зүйл болох цагаан болон алхан толгойт аварга загас нь усны ертөнцийн хамгийн аюултай махчин юм.
Цагаан аварга загас нь халуун дулаан бүсээс хүйтэн, сэрүүн бүс хүртэлх дэлхийн бүх далайд тархан нутаглажээ. Хойд зүгт гэхэд Аляска, Канадад үзэгдсэн гэх бүртгэл байдаг бөгөөд АНУ, Өмнөд Африк, Австрали, Шинэ Зеланд орчмын далай болон Газар дундын тэнгист элбэг таарна. Японы эргэн тойронд ч бас байдаг аж.
Дэлхий дээр хамгийн удаан оршин тогтносон сээр нуруутан аварга загасны олон төрөл зүйл устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Хэт их агнаснаас аварга загаснуудын зарим төрөл устахад хүрсэн бөгөөд хүмүүс ганцхан жилийн дотор 100 сая толгойг агнадаг гэсэн судалгаа гарчээ. Учир нь аварга загасны мах, тос, сэрвээний эрэлт сүүлийн жилүүдэд улам ихэссээр байгаа юм. Зөвхөн сэрвээг нь авч ашиглахын тулд жилд 38 сая аварга загас хүний гарт үхэж байна. Эрдэмтэд аварга загасны үхэл болон хууль бус агналтын талаарх тооцоон дээр үндэслэн 2000 онд 100 сая, 2010 онд 97 сая аварга загас агнасан хэмээн мэдэгджээ. Гэхдээ хууль бус агналтын талаарх мэдээлэл хомс байдаг учраас жилд дор хаяж 63 сая, дээд тал нь 270 гаруй сая тоо толгойд хүрч болзошгүй гэнэ.
Ялангуяа Зүүн Азийн орнуудад аварга загасны сэрвээгээр төрөл бүрийн хоол хийдэг нь хууль бус ангийн нэг гол шалтгаан болж байгаа юм. Энэ амьтны махаар хийсэн хоол дэлхийн олон оронд моодонд орж, үнэ өндөр тансаг хэрэглээний нэг болов. “Аварга загасны ангуучлал улам бүр хүчээ авсаар байна. Хамгийн гол нь аварга загасны үржил маш удаан хугацаанд явагддаг. Үүнтэй холбоотойгоор тэдний үржлийн өсөлт хэт их агналтын хурдыг гүйцэхгүй, аажмаар устана” хэмээн эрдэмтэд анхааруулав.
Түүнчлэн энэ амьтныг агнахыг хуулиар хориглосон улс орнуудад хүртэл хулгайгаар агнах явдал их байгаа аж. Австралийн эрдэмтэд аварга загасны үржлийн хөдөлгөөнийг судлахын тулд төрөлт, өсөлт, үхлийн өгөгдлийг тооцсон компьютерийн загвар гаргажээ. Шинэ загварын тусламжтайгаар хар далбаат саарал болон ирмэгт гэсэн хоёр төрлийн аварга загасны тоо толгой эрс буурсан дүн гарсан байна. Бусад төрлийн аварга загас ч мөн ийм байдлаар цөөрчээ. Иймд аварга загасыг хамгаалах талаар даруй арга хэмжээ авахгүй бол далайн экосистемд ихээхэн хохирол учруулна хэмээн судлаачид үзлээ. Учир нь аварга загаснууд чонотой адил далай тэнгисийн эмч аж. Хэрэв тэд уствал усны олон төрөл зүйлийн дунд элдвийн өвчлөл тархах, генд нь өөрчлөлт орох гээд сөрөг үр дагаврууд шил даран бичигдэх магадлал өндөр байна.
Юутай ч олон орны эрдэмтэд хамтран экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор аварга загас үржүүлгийн газар байгуулахад анхаарлаа хандуулж эхэлжээ. Хамгийн гол нь аварга загаснуудыг хамгаалахын тулд олон нийтэд тархсан таагүй мэдээллийг өөрчлөх хэрэгтэй байгаа аж. Хүмүүсийн тархинд шингэсэн сөрөг мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр устах аюулд хүрсэн нэг хэсэг зүйлийг хамгаалах үйл ажиллагаа амжилт олохгүй байгаа талаар судлаачид ярьж байна.
Өнгөрсөн жилд гэхэд аварга загастай холбоотой мэдээллийн дийлэнх нь хүн рүү довтолсон талаар байсан гэнэ. Гэвч үнэндээ ийм довтолгоо тун ховор болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм байна. 2012 оны байдлаар гэхэд хүн рүү довтолсон тохиолдол дэлхий даяар 80 бүртгэгдсэнээс долоо нь амь насанд халтай байсан гэж Флоридагийн их сургуулийн эрдэмтдийн судалгаанд дурджээ. Аварга загасны 20-30 зүйл нь хүнд хор хөнөөл учруулах магадлалтай. Энэ нь нийт аварга загасны 10 хувьд хүрэхгүй үзүүлэлт аж. Үлдэх 90 гаруй хувийг эзлэх зүйлийг албаар уурлуулж, цочроохгүй бол мөрөөрөө амьтад гэнэ.
Үүнээс гадна Номхон далайн арлын Палау улсад аварга загасны хууль бус агнуурыг зогсооход Австралийн эрдэмтдийн хийсэн судалгаа тус болно хэмээн үзэж байна. Уг судалгаагаар аварга загаснууд үхсэн биш, амьд байхдаа илүү ашигтай байдгийг баталжээ. Тодорхой хэлбэл, далайн усанд байгаа аварга загас бүхэл амьдралынхаа турш 1.9 сая ам.долларын ашиг авчирдаг гэнэ. Ийм хэмжээний мөнгийг түүнийг зөвхөн далайн усанд хэрхэн сэлж, хэрхэн ан хийж, хэрхэн амьдарч буйг нь үзэх гэж ирдэг жуулчид өгдөг байна. Австралийн Далай судлалийн нийгэмлэгийнхэн “Аварга загасыг нэг сая ам.долларын үнэтэй биологийн төрөл зүйл гэж хэлж болно. Иймд тун удахгүй дэлхий даяараа энэ загасыг агнахыг хориглох байх. Хамгийн гол нь бидний судалгаа түүнийг агнахын оронд жуулчдыг татах хөшүүрэг болгон ашиглах нь хэдэн мянга дахин үнэтэй гэдгийг харууллаа” хэмээн ярьжээ.
Номхон далайн арлын Палау улс 2009 оноос аварга загас агнахыг бүрмөсөн хориглож, бүс нутгаа “Аварга загасны хоргодох газар” хэмээн зарласан байна. Судалгаагаар аварга загас дээр тулгуурласан аялал жуулчлал энэхүү арлын улсын төсөвт жилд 18 сая ам.долларын орлого оруулдгийг тогтоожээ. Энэ нь ДНБ-ийх нь найман хувийг эзэлдэг гээд бод доо. Өөрөөр хэлбэл, тус бүс нутгийн нэг аварга загас жилд 180 мянган ам.долларын орлого оруулдаг гэсэн үг аж. Харамсалтай нь, хүн төрөлхтөн аварга загасыг хайр найргүй устгасаар байна.
- Цагаан аварга загасны гол дайсан нь хүн болон алуурчин халим. Нас бие гүйцсэн энэ амьтан дунджаар 4-4.8 метр урт, 680-1100 кг жинтэй. Эм нь эрээсээ биеэр том бөгөөд 11 метр гаруй урт цагаан аварга загас баригдсан талаарх мэдээлэл байдаг. Судлаачдын үзэж буйгаар хамгийн томдоо зургаан метр урт, 1900 кг хүртэл жинтэй байж болох гэнэ. Гэхдээ Тайвань, Австралийн далайд агнасан цагаан аварга загасны урт долоон метр гаруй, 2500 кг жинтэй байжээ.
- Цагаан аварга загасны нуруун хэсэг нь гүн саарал, харавтар өнгөтэй бөгөөд гэдэс, цээжин хэсэг нь цагаан. Нуруу гэдэсний өнгө нь зураас татсан мэт тод ялгаран харагддаг. Мөн гурвалжин хэлбэрийн 7.5 см урт, гурван эгнээ шүдтэй. Хөрөө мэт байрлалтай энэ шүд нь арьс, булчинг тасдахад зохицжээ. Тэд нэг удаагийн хазалтаар 14 кг мах тасдах чадалтай. Нэг шүд нь унахад арын эгнээний шүд түрэн ургах байдлаар байнга нөхөгдөнө. Заримдаа барьсан амьтнаа тасдах үед нь унасан шүдээ махтай хамт залгиснаас гэдэс дотроо шархлуулдаг байна. Түүнчлэн огцом хурд гарган сэлэхдээ дунджаар 25-40 км/ цагт хүрдэг.
- Тэд алтан жад загас, далайн хавтгай загас, бусад жижиг аварга загас, далайн гахай, далайн хав, далайн арслан гэх мэт сэлүүр хөлтөн болон яст мэлхийгээр хооллодог. Голдуу нар мандсаны дараах хоёр цагийн дотор анд гардаг бөгөөд энэ үед дайралтынх нь 55 хувь амжилттай болдог. Үүнээс хойш дайралтынх нь амжилт буурч, аажимдаа ангаа зогсооно. Зарим үед өөрөөсөө том биетэй Умардын далайн заан зэргийг авлахдаа хазаж шархдуулаад цус алдан тамирдаж үхэхийг нь хүлээдэг байна.
Б.Гүнбилэг