Буриад дуу гүн утгатай, аялгуу сайтай, тухайн цаг үе, үйл явдалтайгаа нарийн уялдсан байдаг. Ерөнхийд нь ёслолын ба ёслолын биш гэж хоёр том бүлэгт хуваана. Ёслолын дуунд тэмдэглэлт өдрүүд, хурим найрын дуу хамаардаг. Ёслолын биш дуу нь ажил хөдөлмөр, ахуй амьдрал, хайр дурлал, наргиан цэнгээн, тоглоом наадам, бүжгийн дуунууд юм.
Ер нь буриад дуу бүхэн өөрийн гэсэн намтартай. Харамсалтай нь тэр сайхан буриад дуунууд өдгөө мартагдсаар байна. Харин СУИС-ийн IV курсын оюутан Ч.Энхзул, Б.Ганцэцэг нар анхны бие даасан тоглолтдоо эртний буриад дуунуудыг сэргээн дуулахаар шийджээ. Маргааш ҮЭСТО-нд тоглох тэдэнтэй ярилцлаа.
“МАРТАГДАШГҮЙ ДАГИНА” ӨРГӨМЖЛӨЛТ Ч.ЭНХЗУЛ: ХҮМҮҮС АЯЛГУУНД НЬ УЯРЧ ТАЙВШИРДАГ
-Хэт нутаг хаана вэ, хэрэг зорилго юунд вэ гэдэг шиг л уншигчдад өөрийгөө танилцуулаач гэж хүсье.
-Би 1988 онд Хэнтий аймгийн Батширээт суманд төрсөн. Зургаан наснаасаа хойш Дадал суманд амьдарсан. Одоо аав ээж маань Дадалд амьдарч байгаа.
2006 онд Улаан-Үдэд болсон Буриадын гоо бүсгүйн “Дангина” тэмцээнд оролцоод тусгай байрын шагнал авч байлаа. 2008 онд Эрхүүд болсон “Дангина” гоо бүсгүйн тэмцээнд оролцоод “Мартагдашгүй дангина” өргөмжлөл хүртсэн. Төв халх аялгуугаар “Дагина” хэмээх гоо бүсгүйн тэмцээн нь зөвхөн гаднах үзэмжээр дүгнэдэггүй. Буриад үндэснийхээ өв соёл, угсаа гарвал, дуу бүжгийг хэр сайн мэддэг вэ гэхчилэнгээр маш олон талын авьяас чадвар шаарддаг юм.
Би буриад дуугаа дуулах их дуртай. Ганцэцэг бид хоёрын анхны бие даасан тоглолтод маань Ундрал, Баярхүү, Ганзориг, Нямдаваа, Алдар, Эрдэнэбаатар, Валентин нарын буриад залуус ая дуугаа өргөнө. Мөн “Хөсөгтөн” хамтлаг, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчид оролцоно. Монголд төрсөнөөрөө би бахархдаг. ОХУ-ын буриадууд, Өвөрмонголд байгаа Шинхээний буриадууд их гүрний жижиг үндэстэн болохоор их хавчигдмал байдаг юм билээ. Улаан-Үдийн болон Шинхээний буриадууд биднийг “Та нар үнэхээр аз жаргалтай, эрх чөлөөтэй” гэж хэлдэг юм.
-Буриад хөвүүд, басгад ураг удмынхаа түүхийг маш сайн мэддэг. Энэхүү соёлоороо ч бахархдаг?
-Манай өвөг дээдэс 1917 онд Читээс Хэнтийн Дадал руу нүүж ирсэн юм билээ. Хуучин Баян сум гэж байсан. Энд үе удмаараа амьдарсан даа. Миний өвөө Гоогормаагийн Цэрэндорж гэдэг хүн байсан. Социализмын үед өвөөг маань нутагтаа намын үүрийн дарга хийж байх үед дээрээс Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг Чингисийн хөшөөг нураа гэдэг даалгавар ирсэн юм гэсэн. Өвөөд маань зон олныхоо зүрх сэтгэлээ зориулан хөлсөө урсгаж хийсэн тэр сайхан гэрэлт хөшөөг нураачих зүрх зориг төрөөгүй. Тэгээд дээш нь “Чингисийн хөшөөг нураачихлаа” гэж ташаа мэдэгдсэн байгаа юм. Дараа нь өвөөг намаас нь хөөгөөд Сүхбаатар аймаг руу нутаг заасан байдаг. Ингэж өвөө маань өөрийгөө золин байж Чингис хааны гэрэлт хөшөөг нураалгүй авч үлдсэн хүн. Тиймээс би өвөөгөөрөө бахархдаг. Өвөө маань амьдралынхаа төгсгөл үед төрөлх Дадал сумандаа ирж амьдарч байгаад 70 насандаа өөд болсон доо. Манай өвөө уйгаржин, кирилл бичгээр хичээл заадаг, урлагийн өндөр мэдрэмжтэй хүн байсан. Дуу хөгжмийн багш, сүүлдээ намын дарга, ер нь их олон ажил хийж явсан хүн. Манай нутагт өвөөг мэдэхгүй хүн байдаггүй.
-Буриад дуу дуулж гарч ирээд зохиолын дууны “од”-ууд шиг олонд танигдах боломж бий юу?
-Монголын зах зээлд буриад дууны орон зай бий. Халхууд буриад дууны үгийг сайн мэдэхгүй хэр нь аялгууг нь сонсоод уярдаг, тайвширал авдаг. “Буриад ардын дуу их сайхан юм аа” гэдэг үгийг би олон хүнээс сонссон. Би хэдийгээр дуулаачийн ангид биш жүжигчний ангид сурдаг ч өөрийгөө дуулах авъяастай гэж үздэг. Тэгээд л буриад ардынхаа дууг орчин үед яаж хүргэх вэ гэдгийг судлаад поп тал руу голлон дуулахыг хичээж байгаа. Буриад дуу дуулдаг Наранцэцэг, Чинзориг гээд олон сайхан дуучин бий. Яг буриад дуугаараа дагнаад явсан дуучин гэвэл Ардын жүжигчин Жаргалсайхан гуай байна.
-Буриад дуугаа дуулж олны хүртээл болгохоор шийдсэн тань сайшаалтай. Харин мэргэжлийн жүжигчний хувьд анхны гараа тань?
-1930-аад оны хэлмэгдүүлэлтийн тухай “Мойлхон” гэдэг уран сайхны киноны зураг авалтыг 2008 онд Хэнтий аймгийн Дадал, Батширээт сумын нутагт авсан. Энэ кинонд нэгэн халх эр буриадуудад бичиг үсэг зааж байгаа дүр гардаг. Би энэ эрийн эхнэрийн дүрд тоглосон. Буриадуудыг дагаж давхилаа гээд нөхрийг нь буудаад алчихдаг юм.
ХУУЧИРЧ Б.ГАНЦЭЦЭГ: УЯНГАЛАГ, ГОЁ НУГАЛААТАЙ ДУУНУУД ЗӨНДӨӨ БИЙ
-Хөгжимчин хүн дуучин болохоор шийдсэн түүхийг сонирхож байна?
-Би 1987 онд Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн. Хөгжим бүжгийн коллежийн хуучрын ангийг төгссөн. Энэ жил СУИС-ийг төгсөнө. Завсарт нь хоёр жилийн чөлөө авч сумандаа дуу хөгжмийн багш хийсэн. Анх 1998 онд Хэнтийн Батширээт суманд зохион байгуулсан “Алтаргана” наадамд буриад дуугаа дуулаад мөнгөн медаль авч байлаа. 2000, 2004, 2006, 2010 онд ч “Алтаргана” наадамд амжилттай оролцсон. Би багаасаа дуучин болохыг мөрөөддөг байлаа. Гэвч Хөгжим бүжгийн сургуулийн бага ангид дууны анги байдаггүй байсан болохоор хөгжмийн ангид орсон юм. Цаашид дуулаачаар суралцана гэж бодож байгаа. Гэхдээ хуучир хөгжмөөр мэргэшсэндээ баяртай байдаг. Маш нарийн мэдрэмж шаарддаг хөгжим. Дуучин болох хүнд энэ нарийн мэдрэмж нь давуу тал болно шүү дээ. Би буриад дуугаараа их бахархдаг. Энхзул бид хоёрын энэ удаагийн тоглолтод ямар нэгэн алдар цолтой дуучин оролцохгүй. Дандаа шинэ залуу дуучид оролцоно.
-Яагаад?
-Ерөөсөө л ингэж шийдсэн. Шинэ залуучууд маань бүгдээрээ мэргэжлийн дуучид. Монголд өнөөдөр буриад дуугаар дагнаж байгаа мэргэжлийн уран бүтээлч алга. Дээр үед Ардын дуу бүжгийн чуулгын гавъяат жүжигчин Цэрэнханд гэдэг гайхамшигтай дуучин байсан. Түүнээс хойш буриад ардын дууг дагнаж дуулдаг хүн гарч ирээгүй. Буриад ардын дуу их уянгалаг болохоор хүнд хүрэх нь илүү байдаг. Хүмүүс буриад дууны үгийг тэр бүр мэддэггүй ч их сайхан хүлээж авдаг. Тансаг аялгуутай, уянгалаг, гоё нугалаатай буриад дуу зөндөө бий. Гэвч Монголчууд тэр сайхан дуунуудыг ерөөсөө мэддэггүй.
-Нийтэд таниулахгүй байгаа болохоор аргагүй шүү дээ?
-Дорнод аймагт буриад сум дөрөв бий. Гэвч бидний үеийн залуучууд буриад дуугаа дуулах нь битгий хэл төрөлх хэлээрээ ярьж чадахааргүй болсон байна. Тиймээс дээр үеийн олон сайхан буриад дуу мартагдаж байгаа юм. Тэдгээр сайхан дууг авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж би бодож байгаа.
Миний өвөө Буджав 1962 онд МУИС-ийн утга зохиолын ангийг төгсөхдөө “Буриад ардын дуу” гэсэн сэдвээр дипломынхоо ажлыг хийсэн байдаг. Гар бичмэлийг нь би хэдэн жилийн өмнө олсон юм. Тэнд үг, аяыг нь мэдэхгүй зөндөө олон дуу бий. Ээж маань саяхан аавынхаа дурсгалд зориулж тэрхүү дуунууд дээр нэмээд Хэнтий, Дорнодын настай хүмүүсээс маш олон дуу цуглуулж буриад ардын мянган дуутай ном гаргасан. Тэр мянган дууг нотгүй бол мэдэхийн аргагүй. Нотыг нь гаргаж, дуулж үлдээхгүй л бол тэр сайхан дуунууд мартагдаад өнгөрнө шүү дээ. Иймээс би хөдөө судалгаагаар явж настай хүмүүсээр жинхэнэ ая, үгээр нь дуулуулаад ноотолно.
-Телевизийн фондод хадгалагдаж үлдсэн буриад дуунуудыг судалж үзсэн үү?
-Телевизийн фондод хадгалагдаж үлдсэн дээр үеийн буриад дуунуудыг сонсохоор дуучин нь дуулаад, хөгжимчид нь зүгээр л аяыг нь дагаад тоглочихсон байдаг. Хачин гоё хөгжмийн найруулга хийж, хөөмий энэ тэрийг оролцуулаад дуулвал буриад дуу үнэхээр онцгой. Буриад дуугаа дуулж байхдаа би дэндүү их аз жаргалтай байдаг. Эцэст нь анхны бие даасан тоглолтыг маань сэтгэл харамгүй дэмжиж байгаа буриад ахан дүүстээ, төрүүлж өсгөсөн аав ээждээ, нутгийнхаа зон олонд, эрдэмтэн багш нартаа баярлаж талархсанаа “Зууны мэдээ” сонины хуудсаар дамжуулан илэрхийлье.
Б.Ойдов