- С.Удвал гуай намайг насан өөд болтлоо Баатар ван гэж дуудсан
- Драмын театр, Хүүхэлдэйн театр, ҮДБЭЧ гээд гурван театр газаргүй 70 жил боллоо. 100 ч хүрэхгүй хүүхдийн багтаамжтай Хүүхэлдэйн театртай байж яаж тэднийг хүмүүжүүлж, урлагийн боловсрол олгох вэ
- Тайзнаа нийт 2427 удаа тоглосон “Учиртай гурван толгой” дуурь Монголын хөгжмийн урлагийн түүхэнд асар том байр суурь эзэлдэг. Л.Эрдэнэбулган гуай тус дуурийн Юндэнд 319 удаа тогложээ
-Хоёр Толя сахилгагүйтэж явсан гэснээс Ардын уран зохиолч Д.Урианхай гуай тантай нэг анги байх аа?
-Тийм, тийм. Манай ангиас олон алдартнууд төрсөн. Би хичээл номдоо сайн биш ч нэг их дорддоггүй байв. Харин Д.Урианхай хар багын л онц сурлагатан байсан. Бид нялхаасаа л нөхөрлөсөн. Сургууль руу явахдаа тэднийхээр заавал дайрна. Буцахдаа ч дайрна. Гэрийнх нь боорцгийг идэж, хоолыг нь буудаж өссөн дөө.
-Сономын Удвал гуай таны “Их хувь заяаг” бүтээсэн хүн шүү дээ. Сэтгэл дотроо төсөөлж байсан Хатанбаатар нутгийнх нь хүн байж таардаг бас л хувь заяа байх. Тэр эрхэм хүнтэй холбоотой дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Би Сономын Удвал, Гомбожавын Жигжидсүрэн гэх хоёр хүнийг шүтэж, бурханчлан залбирч явдаг. С.Удвал гуай мөн ч ялдам сайхан, уужуухан харьцаатай, асар өндөр соёлтой тийм л хүн байсан. Ж.Самбуу гуайг их сайхнаар дурсдаг, тэр хүний охин нь шахуу байсан. Хамт хөдөө гадаа явахаар машиндаа алчуур, чихэр хоёр байнга авч явна. Түүнийгээ мартана гэж үгүй. Заримдаа би “Яасан илүү зан юм дээ” гэж боддог байлаа.
Өнчин өрөөсөн хүний ааш төрх ч байж мэднэ, ерөөсөө тэр хүний соёл ч байж мэднэ. Давхиж яваад хот айл харагдвал “Хоёулаа тэнд буугаад, цай уугаад гарах уу” гэнэ. С.Удвал гуайг таньдаггүй хүн ч байхгүй. Хүүхдүүд шаваад ирэхээр л атга атга чихэр алган дээр нь тавьж баярлуулна.
Гүзээ нь гарсан хэдэн хөөрхөн юмнууд авах ёстой хишгээ авчихаад л гүйлдээд явчихна. Жолооч нь ч андахгүй. Явахдаа гэрийн эзэгтэй, охид бүсгүйчүүдэд нь алчуур бэлэглэнэ. Хэчнээн мөнгөтэй хүн байлаа ч С.Удвал гуай шиг бэлэг тараавал сэтгэл нь тэвчихгүй байх. Түүнтэй холбоотой өөр нэг сайхан дурсамж бий.
-Ямар?
-Зохиолчдын хорооноос “Уран үгсийн чуулган” гэх тоглолтыг аймаг бүрд зохион байгуулдаг байв. Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ж.Шагдар гуай гээд олон сайхан зохиолчид шүлэг найргаа уншина. Би дундуур нь ганц нэг дуу аялна. Өвөрхангайд тоглолт дууссаны дараа аймгийн удирдлагууд биднийг хүлээж авлаа. Ц.Гайтав гуай байхгүй байсан юм билээ. Ахайтанд хундага очиход “Та бүхэнд их баярлаж байна.
Балгахдаа С.Удвал гуайгаас зугтаана. Хаана явна, тэр газрынх нь эсрэг талаар орж гарна, ээж гэж хүндэлж дуудна.
Манай зохиолчдыг сайхан хүлээж авлаа. Хөөрхий, энэ дотор миний муу Ц.Гайтав алга шив дээ. Бодвол та нар архи уудаг гээд л уриагүй биз дээ. Ц.Гайтавыг байхгүйд би хэн юм бэ.
Уг нь Монголын соёлд энэ муу хэдэн зохиолчид их юм бүтээж яваа шүү дээ. Нэгийг нь байхгүйд би юу боллоо гэж баярлаж суух билээ. Та бүхэнд сайныг ерөөе” гэж хэлсэн юм. Тэгээд л тэр хүлээн авалт тарчихсан.
Би тэр үед С.Удвал гуайг зүгээр ч нэг зохиолчдын ээж гэж хэлүүлдэггүй юм байна гэж бодсон. Өнөө нөхөд чинь хааяа балгана. Балгахдаа С.Удвал гуайгаас зугтаана. Хаана явна, тэр газрынх нь эсрэг талаар орж гарна, ээж гэж хүндэлж дуудна. Кино хийж байхад ч бидэн дээр байнга ирнэ.
Жүжигчдийг хүүхэд аятай л чихэр боов тараана. Өнөөдүүл нь ч алга тосоод авна. Ийм л энгийн, даруухан хүн байсан. Монгол бүсгүйн эрхэм сайхан чанарыг дээд зэргээр хадгалсан бүсгүй гэж С.Удвал гуайг л хэлэх байх. Намайг нэрээр минь нэг ч удаа дуудаагүй. Насан өөд болтлоо л Баатар ван гэдэг байлаа.
-Таны амьдралыг театргүйгээр төсөөлөх боломжгүй. Бүтэн хагас зуун жилийг тэр газарт өнгөрөөжээ. Театрынхаа тухай ярихгүй юу?
-Миний ажилласан цорын ганц газар бол театр. Би театрт найрал дуучнаас эхлээд гоцлол дуучин, театрын ерөнхий найруулагч, дарга, уран сайхны удирдаачаар ажиллаж явлаа. Болгар, Ленинград руу тус бүр нэг удаа сургуульд явсныг эс тооцвол бүх цаг хугацааг театртаа өнгөрүүлжээ. Эхнэрээ ч театраасаа авсан. Би театраас бүх сайн сайхныг нь өөртөө нааж, шингээсэн гэж боддог.
Ирэх жил театрын 70 жилийн ойг угтаж “Учиртай гурван толгой” дуурийг Д.Нацагдоржийн эх зохиолоор буюу анхны хэлбэрээр нь тавихаар ажиллаж байна.
Би энд ажиллахдаа Монгол Улсыг дөрвөн удаа бүтэн тойрсон. Тойрохдоо аймаг, сум, багтай нь тойрсон. Баян-Өлгийд хамгийн цөөн буюу дөрвөн удаа очжээ. Театрынхаа буянаар Монгол орноо бүтнээр нь үзэж, чихэр жимс шиг үзэсгэлэнт байгалиар мэлмийгээ баясгаж явсан минь хэн хүнд олдохгүй хувь заяа.
Хатанбаатар газар шороо, уул усныхаа төлөө халуун амиа зориулах ёстой гэсэн сургаалаар л юм үзэж, нүд тайлсан. Мөн 30 гаруй улсын хилийн дээс давж, Монголынхоо соёлыг гайхуулж явсан минь бас нэг бахархал.
-Та “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд 319 удаа тоглосон. Монголын сонгодог урлагийн сод туурвилын нэг энэ бүтээлд оруулсан таны хувь нэмэр тун их санагддаг.
-Монголын сонгодог урлагийн түүхэнд оруулсан хувь нэмэр надад бий гэж бодож явдаг. 1993 онд фильм опера гэх төрлийг Монголд анх удаа оруулж ирэн, “Учиртай гурван толгой” кино дуурийг найруулсан. Одоо ч гэсэн би театртаа ажиллаж байна.
Театрын дарга Ц.Түвшинтөгс “Манай театрт тоглож буй дуурийн 90 хувь нь таных байна. Уран бүтээлч хүнд зодог тайлах гэж байдаг. Та театртаа сайхан уран бүтээл хийгээд зодог тайл. Наян насны тань ойг тэмдэглэе” гэж урьсан. Саяхан Л.Мөрдорж гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулж “Хөхөө намжил” дуурийг тавилаа.
Ирэх жил театрын 70 жилийн ойг угтаж “Учиртай гурван толгой” дуурийг Д.Нацагдоржийн эх зохиолоор буюу анхны хэлбэрээр нь тавихаар ажиллаж байна. Тайзнаа нийт 2427 удаа тоглосон энэ дуурь Монголын хөгжмийн урлагийн түүхэнд асар том байр суурь эзэлдэг. Энэ тоо нэг юм хэлж байгаа биз. Баталгаа ч гэх юм уу. Миний анхны Нансалмаа Ардын элчийн Ариунаа буюу П.Цэвэлсүрэн байлаа.
-Тухайн үед урлаг соёлоор хүмүүжүүлэх ажил эрчимтэй хийдэг байж. Гэтэл өнөө цагт урлагийн боловсрол үгүй болж, театр руу шагайж ч үзээгүй залуус ихэссэн байна. Барилгыг нь нурааж шинээр барих болсон. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Дээр үед урлагийн бригад орон нутгаар үхэр тэрэгтэй явдаг байсан. Тэгж байж л урлаг хөгжсөн. Төр засаг театр, музейгээ шинэчлэх ёстой. Энэ театрт 70 жил гар хүрээгүй. Хүчтэйхэн хүрэхэд тоосго нь үйрч унахаар боллоо. Ганц манай театр ч биш. Нэг л өдөр үзэгчдийн дээрээс театрын хана, тааз нь нураад ирвэл хэн хариуцах юм.
Театрт орж үзээгүй байж театрын тухай ярьдаг нам засгийн элий балай нөхөд болих хэрэгтэй.
Тэгж яривал Драмын театрын энэ ягаан байшин минийх, бидний үеийнхнийх юм шүү. Бид сарын цалингаа өгч бариулсан соёл урлагийн төв гэж болно.
Драмын театр, Хүүхэлдэйн театр, ҮДБЭЧ гээд гурван театр бүтээлээ хийх газаргүй 70 жил боллоо. Монголыг хүүхэд, залуусын эх орон гэж ярьдаг. 100 ч хүрэхгүй хүүхдийн багтаамжтай Хүүхэлдэйн театртай байж яаж тэднийг хүмүүжүүлж, урлагийн боловсрол олгох вэ.
Драмын театрын Н.Наранбаатараас эхлээд манайд залуухан, чадварлаг найруулагч олон байна. Тэд шинэ зүйл сэдэж, шинэ бүтээл хийх гэхээр бүх тоног төхөөрөмж нь хоцрогдсон байна. 1960-аад оны төхөөрөмж шүү дээ. Театрт орж үзээгүй байж театрын тухай ярьдаг нам засгийн элий балай нөхөд болих хэрэгтэй.
Би тэднээс илүү мэднэ. Яагаад гэвэл энэ байшин дотор бүх амьдралаа өнгөрөөсөн. Аль нь сайн, юу нь муу гэдгийг, ямар гайхамшигтай уран бүтээлчид ажилладгийг би мэднэ. Энэ бүх зүйлээ ахмадуудаасаа асууж, шавхуурдах хэрэгтэй.
-Булганы нөхөд чинь таныг А.И.Филатова гуайн өмнө халааж явсан түүх бий гэдэг. Тэр явдлын талаар нарийн ярихгүй юу?
-/инээв/ Монгол хүн сансарт ниссэний хүндэтгэлийн концертыг найруулах үүрэг надад оногдсон. Сайхан хувь заяа. Ж.Гүррагчаа баатар нутгийн маань хүн байсан болохоор онгод ч илүү орсон байх. Их хөгжилтэй концерт болсон. Дандар баатар, Зундуйн Дорж хоёр намайг тарчлаасан даа.
“Авгай” / Цэдэнбал Филатова/-г хүмүүс муу хэлдэг. Уг нь муу хүн биш. Би тэр хүнд загнуулж ч явлаа, хайрлуулж ч явлаа.
“Гуравхан минут ярина шүү” гэж даалгавар өгтөл “Тэгэлгүй яах вэ. Ах нар нь түүнээс илүү ярьж чадах ч үгүй” гэсэн юм. Яг концерт эхэлтэл Л.Дандар ах 16 минут ярьсан. Ингээд концерт будаа боллоо. Дараа нь З.Дорж шүлэг уншихдаа бараг л бүтэн номоо унших шахаж, нүүр хийх газаргүй болгосон.
Түүнээс болж би ажлаа алдах нь ч тодорхой болов. Гэхдээ юм гэдэг учиртай. Маргааш нь Ю.Цэдэнбал даргын авгай дуудаж байна. Асуудал ч ойлгомжтой. Харин н.Баатарцогт сайд “Л.Эрдэнэбулган дурак, Л.Дандар, З.Дорж, Ж.Гүррагчаа нар чинь нэг нутгийнх юм. Тэгээд л сэтгэл нь хөөрсөн байх” гэж байж аварч билээ. “Авгай” / Цэдэнбал Филатова/-г хүмүүс муу хэлдэг. Уг нь муу хүн биш. Би тэр хүнд загнуулж ч явлаа, хайрлуулж ч явлаа.
-Монгол хүн сансарт ниссэнтэй холбоотой дурсамж танд ганц нэгээр тогтохгүй байх.
-Тэр үед Литвийн найруулагч Монголд ирж, би үйлчилж явсан юм. “Авгай”-гийн машиныг унаж байсан. Их тэнгэрийн аманд очтол Улс төрийн товчоо тэр аяараа цуглачихсан биллиард тоглоод байж байна. Улаан, ногоон хоёр өнгийн боолттой, юмнууд нэг буланд нь овоолчихсон. Н.Лувсанравдан гуай надад “Чи Булганых гэл үү. Аз л мэднэ дээ. Энэ хоёрын нэг нь танай Булганых юм” гэж байна.
Боодолтой юм нь Булган, Архангайн хоёр нисгэгчийн хэн нь ниснэ. Тэр нь задлах ёстой зүйл байж. 00:00 цагийн үед “За, танай хүн ниссэн гэнэ шүү” гэж хэлээд намайг дайрчих шахам гарч явсан.
Надад унаа хөсөг байх биш. Литва найруулагчдаа “Манай аймгийн хүү сансарт нисжээ. Би талбай дээр очмоор байна. Монголын ард түмэн тэнд бужигнаж байна. Надад унаа байдаггүй” гэтэл өнөөх маань “Чи, “Авгай”-тай хэр үү” гэж байна.
Би ч танихгүй шахуу л гэлээ. Найруулагч нөхөр маань утас цохиж надад машин өгөхийг гуйтал “Асуудал гарвал хоёулаа хариуцлага хүлээнэ шүү. Дуурийн театрын залуу найруулагч байгаа юм. Би мэдэж байна” гээд машинаа өгсөн түүхтэй. “Авгай”, дарга хоёр хоёулаа л сэтгэл нь хөөрөөд унтаагүй байсан юм билээ. Ингээд “Авгай”-гийн “Бенз”-ийг унаад талбай дээр иртэл түмэн амьтан.
Далай багш руу ортол дарга сууж байна. Бал дарга ч Ч.Чимид гуайг тун сайн таних юм.
Цас том томоор малгайлж орсон тэр намуухан үдэш дарга цэрэггүй баярлаж хоносон. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа л Монголын ард түмэн ингэж баярласан гэдэг. Маргааш өглөө нь кино үйлдвэр рүү давхиад очтол Жийгээ /Г.Жигжидсүрэн/ нэг шил архи бариад сөхөрчихсөн сууж байна. “Бууж өглөө. Танай аймаг мундаг юм байна” гээд л. /инээв/ Энэ түүхийг би хэнд ч яриагүй юм шүү. Хөөрөөд ярьчихлаа.
“Авгай”-н тэргийг би 24 цаг унасан. Тэр хүнийг би муу гэж хэлэхгүй, харин бэрээ захирч чадаагүй Улс төрийн товчоо л буруутай. Бас нэг түүх бий. 1979 онд Далай лам Монгол Улсад анх удаа айлчлах үеэр Чойжилын Чимид гуай над руу утасдаад “Өнөөдөр Монголд чамаас илүү мэдэлтэй хүн алга. Далай ламаас адис авах гэсэн чадахгүй байна” гэсэн.
Театрыг гурван давхар бүсэлсэн юм. Хүмүүс явсан газрынх нь шороог маажиж, цаасанд боогоод л. Шашин гэдэг тийм айхтар. Би Ч.Чимид гуайг “Концертод орох гэж байгаа” гэж худал хэлээд оруулж байлаа.
Далай багш руу ортол дарга сууж байна. Бал дарга ч Ч.Чимид гуайг тун сайн таних юм. Ингээд би Бал дарга, Ч.Чимид гэсэн эрхэм хүмүүстэй хамт Далай багшаас адис хүртсэн дээ. Тэр сайхан хүнд зориулж концерт хийсэндээ баярлаж, бахархаж явдаг.
Т.Намуунболор
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ