Монгол Улсын зүрх болсон Улаанбаатар хотоо тасралтгүй хөгжил хөдөлгөөнтэй, ажил хэрэгч хот болгохын төлөө жилийн 365 хоногт 24 цаг хүмүүстэй халуун дотно инээмсэглэн мэндчилж, хотынхоо уур амьсгалд шинэ соёл, эерэг хандлага түгээдэг CU олон улсын сүлжээ конвениенс дэлгүүр 2 нас хүрч байна.
CU брэндийг мэдэхгүй, дэлгүүрүүдээр нь ороогүй, үйлчлүүлээгүй хүн манай хотод тун ховор. Жилийн өмнө 50 гаруй салбар дэлгүүрээр өдөрт 30 мянган хүнд үйлчилж байсан бол үйл ажиллагааны хоёр дох жилдээ 84 салбар дэлгүүрээр өдөрт 45 мянган хүнд үйлчилж, Монголын худалдааны салбарт үйлчилгээний стандарт, үйл ажиллагааны цар хүрээ, үйлчлүүлэгчдийн тоогоороо тэргүүлэгчийн байр суурийг хэдийнээ эзэлжээ. Жижиг дэлгүүрийн бизнес эрхлэгчдэд үйлчилгээний соёл, дотоод цэвэр цэмцгэр байдал, гэрэлтүүлэг, бараа өрөлт, барааны сонголт ямар байдаг талаар үлгэр дуурайлал үзүүлж худалдан авагчиддаа халуун кофеноос эхлээд цаасны цавууг ч CU-гээс авч болохыг хүмүүст мэдрүүлж чадсан юм.
Хэрэглэгч үйлчлүүлэгчид нь нэг удаа ороод гардаг биш давтан худалдан авалт хийж, тогтвортой урт хугацааны харилцаа үүсгэн, найзтайгаа уулзсан мэт Сэтгэлд ойр таатай мэдрэмжээр өөрийн эрч хүчээ цэнэглэдэг бас нэгэн газар.
CU сүлжээ дэлгүүрийн хөрөнгө оруулагч Премиум групп хурдан хугацаанд их ашиг авах бизнесийг урьтал болгосонгүй. Эх орныхоо нийслэлийг дэлхийн жишигт хүрсэн ажил хэрэгч хот болгон, хүмүүсийн цагийг хэмнэн бүтээмжтэй Монголыг бий болгохын төлөө асар их эрсдэл хүлээн, нийгмийн хөгжилд том хөрөнгө оруулагч болон урагшилж байна. Жижиглэн худалдааны салбарт хоёрхон жилийн дотор 900 гаруй хүнийг тогтмол орлоготой ажлын байраар ханган, оюутан залууст ажил эрхлэх боломж олгож, цагийн ажил гэх ойлголтыг Монголын хөдөлмөрийн зах зээлд бүрэн утгаар нь мэдрүүлж чадсан.
CU брэндийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд дотоодын бизнесийн байгууллагууд, ханган нийлүүлэгч туслан гүйцэтгэгч 1700 гаруй компанид үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх боломж олгож, жилд 3.7 тэрбум төгрөгийн татварын орлого улсын төсөвт оруулан, Монголын нийгэмд авах сэтгэлгээтэй биш, өгөх сэтгэлгээг түгээж байгаа хамт олон юм.
Эх орныхоо өнцөг булаг бүрт эерэг хандлага Сэтгэлд ойр үйлчилгээг хүргэж, хамтдаа хөгжиж, илүү сайхан ирээдүйтэй болгохын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаа нийт ажилтнууд, хамтран ажиллагсад, биднийг үргэлж дэмжиж байдаг эрхэм хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.
Үйлчлүүлэгч Э.Сэндэр
“Улаанбаатар хотод 24 цаг нээлттэй, гэрт ойр, замд ойр хэрэгтэй бүхнийг бэлэн байлгаж байдаг CU-д баярлалаа”
Намайг Сэндэр гэдэг, би маркетингийн судалгааны чиглэлээр ажилладаг. CU Монголд орж ирсэн цагаас эхлүүлэн тогтмол үйлчлүүлж байна. Үйл ажиллагаагаа маш эрчимтэй тэлж, илүү сайн болсоор байгааг мэргэжлийн хүний хувьд анзаарч ажигладаг.
Цаг багатай хүмүүсийн хувьд ажилд ойр, гэрт ойр хамгийн найдвартай үйлчилгээтэй, бараа бүтээгдэхүүн хоол хүнс нь чанартай, баталгаатай байдал нь хүмүүсийг өдөр бүр илүү ихээр татаж байгаа болов уу? Жишээ нь миний хувьд бүх юм амар болсон. Заримдаа CU байхгүй байхад хаана орж юугаар, яаж үйлчлүүлдэг байсан юм бол доо гэж боддог шүү.
Манай хотод 24 цагийн турш халуун кофе, амт чанартай хоол хүссэн газраасаа авч, цагаа хэмнэх үйлчилгээ нэвтэрсэнд олон хүн баярлаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Маузны баттерей, гарын тос, халуун кофе, шинэхэн алим, хүйтэн мөхөөлдөс гээд хэрэгтэй бүхэн CU-д байж л байдаг.
Том супермаркетад дугаарлаж цаг алдахгүй, үнэхээр амар. Анх аяга өгөөд кофегоо өөрөө аягалаад уухдаа тэвдэж сандарч байсан хүмүүс өнөөдөр хаанаас юу авахаа жин тан мэддэг болтлоо энэ үйлчилгээнд дасчихсан байгаа. Дэлхийн хүмүүсийн нэгэн адил Монголд маань 24 цаг яг хажууд хэрэгтэй бүхнийг бэлэн байлгаж байдаг CU-д баярлалаа. Хоёрхон жил болж байгаа гэхэд хорин жил хамт байсан юм шиг л дотноссон байна шүү...
Блюжей Ланд ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Мягмарсүрэн
“CU байгаагүй үеийг төсөөлөхөд ч бэрх байна”
Намайг У.Мягмарсүрэн гэдэг. Миний анхны бизнес хот тохижилт, геодези зурагзүйн чиглэлийнх байлаа. Англид долоо найман жил хамтдаа ажилласан найзуудтайгаа уулзаж суухдаа, Монголд нээгдэж байгаа Конвенинс сүлжээ дэлгүүрүүдэд европ тивийн өндөр хөгжсөн гал тогооноос суралцсан мэдлэг туршлагаа бизнес болгон нэвтрүүлье, боломж байна гэж бид ярилцацгаасан. Учир нь найзууд маань Улаанбаатарын хамгийн ресторануудын хоолны цэсийг гаргадаг, европ хоолны соёлыг түгээгчид, сайн гал тогооны чадварлаг тогооч нар байсан юм л даа.
Завгүй хотын иргэд хурдан хугацаанд гялс идчих чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа руу орж, бид CU-н тавьсан стандарт шаардлагыг хангаснаар үйлдвэрлэлээ эхэлсэн. Одоо энэ сүлжээний дэлгүүрүүдэд таваас зургаан төрлийн түргэн хоол хоёр дох жилдээ нийлүүлж байна. Бид хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, хамгийн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Хэрэглэгчиддээ байнга нэг төрлийн хоол хүнс санал болгох биш, байнга сайжруулж, сонирхолтой, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхийн төлөө ажилладаг.
CU сүлжээ дэлгүүр бол Улаанбаатарыг цоо шинэ соёлд аваачиж байгаа учраас бид энэ соёлыг хамт түгээгч нь байхын төлөө хичээнгүйлэн ажиллаж, урт хугацаандаа хамтрах зорилготой. Одоо бодоход, CU Монголд орж ирээгүй бол бидний бизнес байхгүй, хотынхон уламжлалт цайны газар, ресторан гэсэн сонголттойгоо л байх байсан болов уу гэж бодогддог. Олон зуун хүнийг ажлын байраар ханган, шинэ бизнес эрхлэгч бидэн шиг хүмүүст хариуцлага хүлээлгэн, итгэл найдвар өгч, тогтвортой харилцаа үүсгэж байгаа CU брэндэд баярлалаа.
Сэнтрал Экспресс СИ ВИ ЭС компанийн Дата контроллер Б.Ганбилэгт
“Манай компани Монголын нийгэмд хариуцлагатай залуу үеийг бэлтгэж, залууст ахиж дэвших боломж олгодог”
Намайг Билэгт овогтой Ганбилэгт гэдэг. Ажлын байрны зар үзэж суухдаа олон улсын CU сүлжээ дэлгүүрийн тухай мэдээллийг хараад, Монголд бум болох юм байна, олон залуус нэг дор цугларах юм байна гэсэн мэдрэмж төрсөн. Ингээд анхны салбарт дэлгүүрийн туслах менежерээс ажлаа эхлүүлж байлаа. Хоёр жилийн дотор компанийнхаа төв оффист нийлүүлэгч хариуцсан менежер гэх өндөр хариуцлагатай ажил хашиж, шат шатаар ахисан. Манай компани залууст ахиж дэвших боломжийг үргэлж олгодог.
Манай хамт олон дунд анх дэлгүүрт худалдагчаар ороод одоо салбар хариуцсан менежер болсон байх нь хэвийн. Бид CU сүлжээ дэлгүүрээ фрайнчайзыг маш амжилттай, хамгийн сайнаар нэвтрүүлэгч гэж хэлэх дуртай. CU бол маш олон баг өөр өөрийн гэсэн үүрэг оролцоотой, уялдаа холбоон дээр тулгуурласан, өөрчлөлтөд хурдтай байж чаддаг, алдаа гарахад цаг алдалгүй засч, ажилтнууд нь үргэлж хөгжиж байдаг шинэ Монголын шинэ дүр төрх юм.
CU Монголд нэвтэрснээр худалдааны найрсаг харилцаа, цоо шинэ үйлчилгээний стандарт, найдвартай хоол хүнсний нийлүүлэлт, түгээлтийн оновчтой систем нэвтрүүлж чадсан. Манай компани цаг үетэйгээ дасан зохицож маш хурдан өөрчлөгддөг. Жишээ нь, бидний хүргэлтийн үйлчилгээ нийгмийн завгүй амьдралд маш их хэрэг болж байна. 18-25 насны залуус сайхан хамт олонтой, хариуцлагатай иргэн болж нийгэмдээ бэлтгэгдэж байгааг харахад сайхан байдаг.
Ажлаа тараад явж байхад CU маань үргэлж хүний хөл хөдөлгөөн ихтэй, цэмцийгээд эх орондоо шинэ соёлыг түгээж байгааг хараад бахархдаг.