Ерөнхий сайд чуулганы хуралдаанд танхимынхаа бүрэлдэхүүнийг танилцуулж, гишүүд асуулт асууж үг хэлж байна.
Дархан уул аймаг 19-р тойргоос сонгогдон УИХ-ын гишүүн болсон Г.Дамдинням гишүүний үнэмлэхээ авсан даруйдаа Дархан-Улаанбаатар чиглэлийн замын ажилд онцгойлон анхаарна гэдгээ хэлж байсан.
Тэгвэл тэрбээр өнөөдөр чуулганы хуралдааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдад томилогдохоор танилцуулсан Л.Халтарт хандан үг хэлсэн юм.
Ингэхдээ “Зам, тээврийн хөгжлийн сайд болох Л.Халтар танд хандаж хэлэхэд Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн нутгаар дайрч байгаа Монголын хамгийн гол транзит зам болох Дарханы зам гэдэг асуудлыг таны чихнээс салахгүй шүү. Энэ ажлыг дуусгуулахын тулд таны өрөөнд очоод суучихна. Та олон нийтэд Дарханы замыг хэдэн оны хэдэн сард дуусгах боломжтой, төлөвлөгөөгөө танилцуулаарай. Өмнөх шиг сонин цаг хугацаа хэлэхээр ард иргэд чинь ойлгохгүй байна. Үнэн зөвөөр ард олонд хэлээрэй” гэсэн юм.