Говьсүмбэр аймгийн Сум дундын ойн анги нь Сүмбэр сумын VI багт байрших Хэрлэн гол дагуу 3 га талбайд 2500 ширхэг бургас тарьж ойн санд нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлыг хийжээ.
Ойн санг хамгаалах ажлын хүрээнд аймгийн Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилтээр уг ажлыг гүйцэтгэсэн бөгөөд нөхөн сэргээлт, тариалалт хийсэн талбайн арчилгаа, усалгааг тогтмол зохион байгуулж ургалтын чанарт анхаарч байгаа талаар БОАЖЯ-наас мэдээлэв.
Тус ойн анги 2014 онд байгуулагдаж, одоогоор 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил 30 мянга, энэ жил 73 мянган ширхэг мөчир тариад буй аж.
Мөн Хэрлэн гол дагуух 45 га талбайн ойн сан, аймгийн төвийн 28.8 га талбайн ногоон байгууламж, авто замын дагуух 52.7 га ойн зурвасыг хариуцан ажиллаж байна. Харин энэ жилээс эхлэн өөрсдийн санаачилгаар голын сан бүхий газруудыг хашиж хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.