Хөгжлийн банкны нээлттэй сонсгол 09.00 цагаас хойш Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоо тус банкнаас ЖДҮ хөгжүүлэх зорилгоор олгосон зээлүүд, эргэн төлөлтийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банк томоохон дүнтэй, стратегийн төсөл санхүүжүүлэх тоглоомын дүрмээ зөрчсөн хэмээн шүүмжлэлтэй хандав. Тэрээр ЖДҮ-ийг дэмжих, тусдаа банк байх ёстой, Хөгжлийн банк дахин ЖДҮ-д зээл өгч болохгүй гэсэн юм.
“Бид 49 орны ЖДҮ-ийг санхүүжүлдэг тогтолцоог судалсан. Нийт 40 улс одоо манай улсын хэрэглэж буй тогтолцоо буюу хосолмол эх үүсвэртэй. Тодруулбал ЖДҮХС, банкны эх үүсвэрээс санхүүжүүлдэг. Зарим улс дан ганц ЖДҮХС-аас эсвэл ЖДҮ-ийн банкнаас хөнгөлөлттэй зээл олгодог” гэж ЖДҮ-ийг хөгжүүлэх газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулав.
Тэд Монголын банкны холбоотой олон удаа уулзахад тус холбоо ЖДҮ-д хөнгөлөлттэй зээл олгох боломжгүй гэсэн байна.
Арилжааны банкууд жилд 33-аас дээш хувийн ашигтай бизнесүүдэд л зээл өгдөг. Харин ЖДҮ-үүд 12-15 хувийн ашигтай ажилладаг байна. Мөн арилжааны банкууд үндсэн хөрөнгө авах зээл өгдөггүй, эргэлтийн хөрөнгийн зээл олгох сонирхолтой байдаг аж.
УИХ-ын Түр хороо Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг зохион байгуулж байна. Тус түр хороо сонсголын тайланг УИХ-д танилцуулна. Сонсголыг МҮОНРТ-ээр шууд дамжуулж байна. Сонсгол маргааш 09.00 цагт эхэлнэ. Маргааш иргэд d.parliament.mn цахим хуудсаар нэвтрэн, нийт гурван удаагийн сонсголын талаарх байр сууриа илэрхийлэх боломжтой.