Монголын өвлийн аялал жуулчлалыг Дэлхийд сурталчлахаар олон сая дагагчтай инфлүүнсэр Nas daily студийн багийн контент бүтээгчид өчигдөр Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоныг зорьсон юм.
Өнгөрсөн наймдугаар сард Монголд ирж аялал жуулчлалыг сурталчилсан Дэлхийн хамгийн олон сая дагагчтай NAS DAILY-гийн студийн олон сая дагагч бүхий Япон, Солонгос, Хонг Конг нөлөөлөгчид “Монголын өвлийн нутгийг үзүүлье” уриатайгаар мэдээлэл, сурталчилгааг бэлтгэхээр ирсэн.
Тэд Хангал сумын 2-р багийн малчин,сэтгүүлч Х.Эрдэнэбулганы хот айлаар зочилж нүүдэлчин ахуй соёлтой танилцжээ. “Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөрийн хүрээнд ирсэн инфлүүнсэрүүдэд хонь бэлэглэжээ.
Өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой "Нэг жуулчинд - нэг хонь" хөтөлбөрийг Булган аймаг хэрэгжүүлж байгаа ба жуулчинд зүсэлсэн хонь бүр өөрийн им тэмдэгтэй болж Хөх сүрэг апп-д бүртгэгддэг аж.