Үнэт эдлэл, үнэт металлын үзэсгэлэн яармаг өнөөдөр Мишээл Экспо төвд нээгдлээ.
Монголд 2 дахь жилдээ үнэт металл, үнэт чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, уламжлагдан ирсэн соёлын өв тээгч, уран дархчууд, гоёл чимэглэлийн худалдаа эрхлэгч албан байгууллага иргэдийг нэгтгэн, бүтээгдэхүүн үйлчилгээг төр болон олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтад дэмжлэг үзүүлэх зорилготойгоос гадна салбарын нэгдсэн мэдээллээр хангах юм.
Хамтран зохион байгуулагчаар "Үнэт металлын үндэсний холбоо”, "Стандарт, хэмжил зүйн газар", “Соёлын яам”, “Монгол банк”, “Мишээл Экспо ХХК”, "Planet gold Mongolia" нар ажиллаж байна.
Үзэсгэлэнгийн үеэр Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас Эрдэнийн чулуу таних, гэрчилгээ олгох, үнэт металлаар хийсэн эдлэлийн сорьц тогтоох, сорьцын баталгааны тэмдгийн талаар, Санхүүгийн зохицуулах хорооноос энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой болон холбогдох бусад мэдээлэл, арга зүйн зөвлөгөө тус тус өгөх юм.
Үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 16-ныг дуустал зохион байгуулна.