Маш энгийн үйлдлээр өөртөө цаг гаргаж, ажил төрлөө төлөвлөж, хэтийн төлөвлөгөөгөө боловсруулангаа илүү бүтээлч нэгэн болж, эрүүл мэндээ сайжруулах таатай нэг боломж бол "ЯВГАН АЛХАХ" юм.
Ганцаараа алхах олон талын үр дүнтэй байдаг, олуулаа алхахад ч шинэ санаа, бүтээлч санаачилга ундарч, хайрцагнаас гарч сэтгэх, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, стрессээ хаяж, шинэ нөхөрлөлийг үүсгэх боломж ч гардаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй "Эрүүл Монгол хүн" хөтөлбөр, Монгол улсын ерөнхий сайдын санаачилга "Илүүдэл жингүй эртэч монгол хүн" үндэсний аяны бодлого, стратегид нийцүүлэн "ЦАГ ГАРГАЯ" нийтийн биеийн тамирыг сурталчлах 3 сарын аянг зарлажээ.
Тус аяныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэмжлэгтэйгээр явган алхалт, гүйлт, иог, дугуй болон шугаман бүжгийн холбоод хамтран 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс зургаадугаар сарын 24-ны өдрийн хооронд орон даяар зохион байгуулж байна.
Энэхүү аяныг хамтран зохион байгуулагч Монголын явган алхалтын холбооны зүгээс долоо хоног бүр томоохон алхалтын хөтөлбөрүүдийг зохион байгуулж, салбар холбоо, клуб, байгууллагуудын хүрээнд идэвхтэй өрнүүлж байна. Тухайлбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 9-нд 400 км-н алсаас Орхон аймгийн явган алхалтын холбооны 21 хүний бүрэлдэхүүнтэй баг нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж тус 3 сарын аяныг дэмжин хамтарсан алхалтыг зохион байгуулжээ.
Энэхүү алхалтын хөтөлбөрт 110-аад алхагч нэгдэн оролцсон бөгөөд Богдхан уулын Зайсангийн амнаас өгсөж, Дугуй цагаан ойн цоорхойн чиглэлд алхацгаав. Мөн энэ цаг мөчид Увсын цэнхэр хязгаарт Увс аймгийн явган алхалтын холбооны хамт олон "Цаг гаргая" алхалтыг зохион байгуулж, эрүүл зөв амьдралын хэвшил, дадалд уриалжээ.
Монгол хүн илүү урт настай, эрүүл саруул байхын тулд өөрөөсөө шалтгаалах энгийн үйлдэл болох явган алхахыг хэвшил болгох нь чухал юм. Алхам алхмаар хэрхэн дадал болгохыг хүсвэл та ЭНД дарж буюу алхалтад дуртай хүмүүсийн бүлгэмд нэгдэх боломжтой.
Мэдээллийг бэлтгэсэн: Х.Урангоо
Эх сурвалж: Монголын Явган Алхалтын Холбоо