НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тэмээний гаралтай бүтээгдэхүүн, ингэний сүүний талаарх судалгааг дэмжиж байна.
Хос бөхт тэмээ нь дэлхийн 13 оронд нутагшсанаас нийт тоо толгойны 30 гаруй хувь нь Монгол Улсын нутагт байдаг. Монгол Улс жилд 2.3 мянган тонн тэмээний ноос, 12 мянган тонн ингэний сүү авч байна гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдээллээ. Мөн тэмээний гаралтай бүтээгдэхүүнийг олон улсад гаргах бүрэн боломж байгааг салбарынхан онцолж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тэмээний гаралтай бүтээгдэхүүн, ингэний сүүний талаарх судалгааг дэмжиж байгаа аж. Энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах зорилгоор 2024 оны турш олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна гэдгээ "Тэмээний салбарын хөгжлийн боломж" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
Мөн тоо толгойн хувьд цөөн, эрс тэс уур амьсгалд дасан зохицсон хос бөхт тэмээний төлөөлөл болох хавтгай, монгол тэмээг экологийн бүс нутагт нь үржүүлэх, хамгаалах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг ХААИС-ийн судлаачид тодотгосон юм.
НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар
У. Түвшинбаяр