“FOTCIENCIA 15” шинжлэх ухааны гэрэл зургийн үзэсгэлэнг Норпэй Арт Галерейд дэлгэжээ. Үзэсгэлэнд Испани улсын эрдэмтэн, багш нарын 49 бүтээл буй.
Тус галерейн үүдээр орвол төгөлдөр хуурын уянгалаг аялгуу эгшиглэж, хойморт нь гэрэл зургууд харагдлаа. Анх харвал энгийн гэрэл зургууд мэт боловч шинжлэх ухааны туршилтын үйл явцыг сонирхолтойгоор буулгажээ. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь Испани, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ойг тохиолдуулан гаргаж байгаа аж.
Норпэй Арт Галерейн менежер Э.Сүндэръяа "“FOTCIENCIA 15” үзэсгэлэн жил бүр дэлхийн өөр улсуудад зохион байгуулагддаг. Энэ жил 15 дах удаагаа болж буй бөгөөд испанийн эрдэмтэн судлаачдын бүтээлээр үзэсгэлэн гаргадаг. Уг үзэсгэлэнд зориулж уралдаан зохиодог. Энэ жил 350 хүн оролцсоноос 48 нь багшийн мэргэжилтэй байсан. Нийт 729 гэрэл зургаас 49 бүтээл шалгарч манай улсад үзэсгэлэнгээ гаргажээ.
Судлаач мэргэжилтэй ч гэрэл зураг дарах сонирхолтой хүмүүс олон байдаг. Испанийн Засгийн газар, Шинжлэх ухааны яамнаас иргэддээ шинжлэх ухааныг ойлгуулахын тулд уг үзэсгэлэнг гаргадаг байна. Эл бүтээлүүд хөдөө аж ахуй, хүнс тэжээл, танхимын шинжлэх ухаан гэсэн сэдэвтэй.
Эдгээр нь зүгээр л зураг мэт харагдавч шинжлэх ухааны үр дүн, туршилтыг харуулсан.
Сонирхуулахад, шилдэг зургаан бүтээлийн нэг болох “мөөгөнцрийн тэмцээн” нэртэй бүтээл бий. Уг бүтээлийг анх харвал нар, сарны хиртэлт мэт харагдана. Гэвч энэ нь цагаан, хар мөөгөнцрийг микроскопоо гэрэл зургийн аппараттай холбож авсан байв. Энэ мэт маш олон сонирхолтой бүтээл бий. Эдгээр нь зүгээр л зураг мэт харагдавч шинжлэх ухааны үр дүн, туршилтыг харуулсан. Бүх бүтээл англи, испани, монгол хэлээр тайлбартай байгаа учир эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ, найз нөхдөөрөө үзэх боломжтой. Шинжлэх ухааныг маш сонирхолтойг байдлаар мэдэж авах болно" гэв.
Үзэсгэлэнг Баруун Каталаны бүлгийн Хесус Сьерра Сангийн дэмжлэгтэйгээр Шинжлэх ухааны судалгааны Дээд Зөвлөл ШУСДЗ, Испанийн Шинжлэх ухаан технологийн Сан ИШУТС -с шинжлэх ухааны сэдэвт “FOTCIENCIA 15” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж батламжилдаг байна. Уг үзэсгэлэн есдүгээр сарын 15-н хүртэл үргэлжлэх бөгөөд 08-23 цагийн хооронд үзэх боломжтой.