Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлалтай, Бага тэнгэр олон улсын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Бага тэнгэр олон улсын сургууль, цэцэрлэгийн цогцолборыг Сод Монгол группийн захиалгаар хоёр жилийн хугацаанд барьжээ.
Сургууль цэцэрлэгийн цогцолбор нь Бага тэнгэрийн аманд байрладаг тул хүүхдүүд цэвэр агаарт сурахын сацуу хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан орчин бүрдүүлжээ.
Бага тэнгэр олон улсын сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр сургуулийнхаа тугийг өргөсөн, шилдэг сурагчдын нэг, 11-р ангийн сурагч Б.Ялгуунтай ярилцав. Тэрээр “Ер нь сургуулиудад спортоор хичээллэдэг хүүхдүүдийг үнэлдэггүй юм. Харин энд намайг их сайхан хүлээж авсан. Би 11 настайгаасаа хойш усанд сэлэлтээр хичээллэж байна. Хүүхдийн наадам, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний медалиудаа зүүж ирсэн. Бүх медалиа зүүх гэтэл хүзүү өвдөөд чадсангүй. Нийт 70 орчим медаль бий. Би анагаах ухааны их сургуульд сурах болохоор энэ сургуулийн биологийн багш нар сайн гэдгийг мэдээд сонгон сурч байна. Мөн өндөр хувьтай тэтгэлэг авсан. Удахгүй Азийн наадамд явна. Эмэгтэй усанд сэлэгчдээс улсын шилдэг эхний таван тамирчинд багтдаг болохоор сургуулийнхаа нэрийг өндөрт өргөнө гэж бодож байна. Би улсын хоёр рекорд эзэмшдэг” гэсэн юм.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолыг Сод Монгол группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нээн үг хэлэв. Тэрээр “Сод Монгол групп 24 жилийн түүхтэй, 12 компанитай. Бид 2500 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Сод Монгол группийн ТУЗ-ийн дарга, миний хань н.Бямбажав энэ бүтээн байгуулалтыг эхлэхээс өнөөдрийг хүртэл голлон анхаарч ажиллалаа. Энэхүү сургууль цэцэрлэгийн цогцолборт 28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, бүх зүйлийг олон улсын стандартын дагуу барилаа. Энэ ажлыг чанарын өндөр түвшинд, хугацаанд нь хийж гүйцэтгэсэн “Нью тур” компанийн хамт олон баярласнаа илэрхийлье. Нийслэлийн хамгийн том номын сантай энэ сургуулийн сурагчид монгол хэлээ маш сайн эзэмшихийн сацуу эх орондоо хайртай хүмүүс болон төлөвшинө” гэв.

Тус сургуулийн захирал Д.Энхжаргал “Бид анхны хичээлийн шинэ жилдээ 500 сурагч хүлээн авлаа. Цөм хөтөлбөр болон Кэмбрижийн хөтөлбөрийг сурагчдад хослуулан заана. Манай сургууль нийт 18 бүлэгтэй. Мөн зургаадугаар ангиас нь хүүхдүүдэд хятад хэл заана. Хүүхдүүдийн авьяасыг нээн илрүүлэх зорилгоор хичээлээс гадна урлаг, спортын олон дугуйлан хичээллэнэ. Нэг хүүхэд 2-3 дугуйланд хамрагдах боломжтой. Кодчилол, роботын чиглэлийн дугуйлан ч бий. Эхний хичээлийн жил учраас бид хүсэлт гаргасан бүх хүүхдийг хүлээн авсан. Харин 12-р ангийн хүүхдүүдээс 100 хувийн тэтгэлэгт хамрагдах хүүхдүүдийг л сонгон шалгаруулсан. Цэцэрлэгт гурван бүлэгт 60-аад хүүхэд элслээ” гэсэн юм.
Олон улсын хөтөлбөртэй, Бага тэнгэр сургуулийн сурагчдын автобус найман маршрутаар сурагчдад үйлчилнэ.