Хуш модны самрын хулгай, ойн тухай хууль хэрэгждэггүй талаар "Тэнгэрлэг Монгол" төрийн бус байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус байгууллагаас хуш модны самраар эмийн ургамал, самрын тос зэргийг хийж дэлхийн зах зээлд нийлүүлж үнэт баялаг болгох байтал түүхийгээр нь түүж, зөв зохистой ашиглалгүй хямд үнээр экспортолж ойг сүйтгэж байгааг онцлов.
"САМАРЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС УРЬТААД ТҮҮЧИХДЭГ"
"Тэнгэрлэг Монгол" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Бямба-Очир “Манай байгууллагаас Ойн тухай хуулийн хуш модны самар түүх журамд өөрчлөлт оруулахаар хүсэлтийг БОАЖЯ-д гаргасан. Хуш модны самрыг түүх хуулийн хэрэгжилтийг нэг стандарттай болгож чангатгах хэрэгтэй.
БОАЖЯ-аас есдүгээр сарын 20-оос аравдугаар сарын 20-нийг хүртэл хугацаанд самар түүх зөвшөөрлийг олгодог. Гэтэл хугацаа нь болохоос өмнө мөнгөтэй хүмүүс, иргэдийг хөлслөөд түүхийгээр нь самар түүлгэдэг. Аравдугаар сараас хойш хуш модыг зөөлөн тоншиход л самар унаад ирдэг. Яг цагт нь түүдэг болгох хууль хяналтаа сайжруулах шаардлагатай байна. Ой модоо хайрлан, байгалийн далд баялаг самраа дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Монголд самар түүх тусгай зөвшөөрөл бизнес болжээ.
Тусгай зөвшөөрлийн эрх аваад үйлдвэртэй гэж худлаа яриад Хятад руу хамгийн хямд үнээр экспортолж байгаа олон хүмүүс байна. Үүнийг болих цаг нь болсон. Хэрвээ тусгай зөвшөөрөл авсан бол тухайн ойгоос самар түүсэн ой модоо нөхөн сэргээх үйл ажиллагаа хийсний дараа байгууллага өөрөө хүлээлгэж өгөх хэрэгтэй байна” гэв.
"МАНАЙ УЛС САМРЫН НӨӨЦӨӨ ЗӨВ ТОДОРХОЙЛОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА"
Монголын самар үйлдвэрлэгчдийн холбоо төрийн бус байгууллагын тэргүүн Х.Баянмөнх “Монголд 2001 оноос хойш хуш модны самрын ашиглалт, экспортод хуулийн хэрэгжилт хангалтгүйн улмаас самрын хулгай олон гарч байсан. Манай холбоо судалгаа хийхэд хушин ой маань удахгүй устаж үгүй болох гэж байна.
Хуш ой бол ховор байгалийн баялагт ордог. Тиймээс манай улс нийт самрын нөөцийг зөв тодорхойлох шаардлагатай. Хэрвээ ойгоос самар түүж ашиглах гэж байгаа бол тухайн жилд хэдэн аж ахуйн байгууллагад зөвшөөрөл өгөх вэ, жилийн эцэст ямар бүтээгдэхүүн гаргах зорилгоор үйлдвэрлэл явуулж байгаа вэ зэргийг хуульдаа маш тодорхой зааж өгөх хэрэгтэй.
Аравдугаар сараас хойш хуш модны самар нь үйлдвэрийн чанар стандартыг хангадаг. Тиймээс байгалийн баялгаа зөв зохистой ашиглаж чадсан дотоодын самрын үйлдвэрийг төр засгаас дэмжих хэрэгтэй. Монгол 12 жилийн хугацаанд самрыг түүхийгээр нь хямд үнээр экспортод гаргалаа. Цаашид хуулийн хэрэгжилтээ чангатган дотоодын самар үйлдвэрлэгчдээ дэмжин хамтрах, ойн сан бүхий газруудад түүхий эд бэлтгэдэг байх зэрэг ажлуудыг зохион байгуулах шаардлагатай” гэлээ.
Манай улс нэг килограмм самрыг дунджаар 6.5 доллароор Хятад улс руу экспортолдог бол олон улсад 27 доллар байдаг аж. Монголд дэлхийн хушин ойн нөөцийн 1.8 хувь буюу 630,1 мянган га талбай байдаг гэсэн судалгаа бий. Энэ жил нийт 24 мянга тонн самар хураах квот тогтоожээ.