Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Бүргэдийн баяр өнөөдөр /2023.03.04/ "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт эхэллээ.
Хаврын улирал, Наурызын баярыг угтан казах үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан түгээх зорилготой тус наадамд энэ жил Баян-Өлгийгөөс гадна Сэлэнгэ, Төв аймгаас нийт шилдэг 19 бүргэдчин хүрэлцэн иржээ.
Хамгийн хурц хараатай, эрэмгий дайчин бүргэдийг гаршуулж, ан авд сургана гэдэг баргийн аавын хүүгийн хийх ажил биш. Тиймээс энэхүү Бүргэдийн баярын үеэр эзэн нь өөрийн бүргэдээ хэрхэн гаршуулсныг нь болон бүргэдийн анч чадварыг хүрэлцэн очсон дотоод, гадаадын жуулчдад сонирхуулж байлаа.
Тус баярт бүргэдийнхээ хурц хараа болон анчин хүний авхаалж самбаагаа гайхуулахаар ирэгсэдийн дунд энэ жилийн наадмын хамгийн ахмад бүргэдчин 69 настай харин хамгийн залуу нь 17 настай байсан юм. Тэд өнөөдөр хамгийн гоё үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолоороо гоёжээ.
Бүргэдийн баярын хамгийн гол үйл ажиллагаа бол бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан, ан агнахад сургасан байдлаа харуулан өрсөлддөг тэмцээн юм. Тэмцээний явцад бүргэдийн ан агнах чадварыг ангийн чихмэл буюу туламд буулган шалгадаг. Түүнчлэн баярын үйл ажиллагааны үеэр үндэсний тоглоом болох тулам булаах /көкпар/, морин дээрээс мөнгө шүүрэх /тенге илу/, хүүхэн хөөх /кыз хуар/ зэрэг тэмцээн болон сур харваа, тэмээн уралдааныг ч энэ үеэр үзэж сонирхох боломжтой юм.
Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлалт зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, олон түмэн болон дэлхий дахинд сурталчлан таниулах зорилгоор Бүргэдийн баярыг анх 1999 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн Бугат суманд зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Харин нийслэл Улаанбаатар хотод 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Бүргэдийн баяр нь эдүгээ Монгол Улсын аялал жуулчлалын арга хэмжээнүүдийн хамгийн сонирхолтой баярын нэг болоод буй юм.
Тус арга хэмжээг сонирхохоор дотоод гадаадын олон жуулчид, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл, нийслэлийн иргэд гэр бүл, байгууллага хамт олны хамт хүрэлцэн иржээ.
"Бүргэдийн баяр 2023" арга хэмжээ маргааш /2023.03.05/ "Чингис хааны хүрээ" аялал жуулчлалын цогцолборт 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.