“Хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээ” сэдэвт салбар дундын хэлэлцүүлэг өчигдөр болж холбогдох салбарын мэргэжилтэн, шинжээчид энэ уг тулгамдсан асуудлын талаар санал бодлоо солилцлоо.
Хар тугалга нь ахуйн орчинд хамгийн түгээмэл байдаг хортой хүнд металл юм. Дэлхий дахин хар тугалга агуулсан шатахууныг халж, гэр, сургууль, цэцэрлэгийн орчинд хар тугалганы агууламжтай будаг ашиглахыг хязгаарлах зэрэг арга хэмжээг авч эхэлсэн. Хэлэлцүүлгийн үеэр цусан дахь хар тугалгын концентраци буюу хордлого ихэссэн хүмүүст эмчилгээ хийх нь чухал ч хар тугалгын эх үүсвэрийг тодорхойлох, судалгаа шинжилгээг эрчимжүүлэх нь нэн тэргүүний ажил гэж салбарын мэргэжилтнүүд онцоллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн аравдугаар сарын 23-29-ний өдрүүдэд хар тугалганы хор, хөнөөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг.
Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны тэргүүн, Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ы доктор Д. Нарансүх, Ахуйн орчинд хар тугалга нь барилгын будганд агуулагддаг. Учир нь будагны өнгө гаргадаг бодисыг бий болгоход хар тугалгыг ашигладаг. Мөн хоолны халуун тогоо, хоолны сав зэрэг металл хэрэгслүүдэд хар тугалга агуулагдаж байх боломжтой. Тэр тохиолдолд хоол, хүнсээр дамжин хүний биед ордог. Хар тугалганы өөр нэг эх үүсвэр нь хүүхдийн тоглоом. Хар тугалганы агууламжтай будгаар будсан тоглоом нь хүүхдийг хар тугалганы хордлогод өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Мөн агаарын бохирдлоор дамжиж хүний биед хуримтлагдаж, цаашлаад архаг, хурц хордлогод өртөх боломжийг нэмж байна. Гэхдээ бүрэн сэргийлэх боломжтой. Жишээ нь хоолны сав эсвэл хүүхдийн тоглоомыг сонгохдоо хар тугалга, хүнд металл агуулаагүй гэсэн чанарын баталгаа, эсвэл тухайн барааны үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг шалгаж авах хэрэгтэй. Хэрэв гэртээ засвар хийх бол будгаа зөв сонгоно. Будагны хар тугалгыг шалгадаг Wipe test гэж бий. Будгийг арчиж үзэхэд тестний өнгө өөрчлөгдвөл хар тугалга агуулсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй будаг гэж тодорхойлдог.
Монголд худалдаалдаггүй ч онлайн дэлгүүрээр дамжуулж худалдан авдаг хүмүүс байдаг. Мөн гэрийнхээ агаарын бохирдлыг багасгах нь мөн чухал. Хот суурин газарт ялангуяа өвлийн улиралд тоосонцорыг шүүдэг агаар цэвэршүүлэгч хэрэглэж болно. Хэдий хар тугалга байгальд түгээмэл оршдог ч хар тугалганы агууламж ихтэй хог хаягдал нь ан амьтан, ургамалаар дамжиж тархах, хөрс болон ундны усанд хуримтлагдах зэрэг олон аюулыг дагуулдаг.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа, лабораторийн дарга, Химийн ухааны доктор И.Туяажаргал, Барилгын материалаас гадна олон төрлийн бүтээгдэхүүнд хар тугалга агуулагдаж байдаг. Хүн төрөлхтөн үйлдвэрлэлийн явцад ахуйн хэрэгцээнд хэрэглэж ирсэн элемент. Олон улсад тухайн бараанд агуулагдах дээд хэмжээ нь 90ppm байх стандарттай. Монгол улсын хэмжээнд хараахан ийм стандарттай болоогүй байна. Харин олон улсад хүний цусанд агуулагдах болох хар тугалганы хэмжээ 3мкг/дл гэж тодорхойлсон. Хэрэв шинжилгээгээр үүнээс өндөр байвал эмчилгээ хийлгэх хэрэгтэй эсэхийг шийднэ. Одоогийн байдлаар Монгол лавлах утга байхгүй, Монгол хүний цусанд агуулагдах хар тугалганы хэмжээг бүрэн тодорхойлоогүй, үндэсний хэмжээний судалгаа ч байхгүй.
Хэрэв хувь хүн эрүүл мэндээ анхаарч эсвэл нойр дутуу, зан ааш хурц ширүүн болох зэрэг шинж илрэх үед Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторит атом шингээлтийн спектрометр багажаар цусан дахь хар тугалганы хэмжээг тодорхойлох боломжтой. Шинжилгээний хариу хэрэв өндөр байвал Хордлого судлалын төв, харъяа дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хандаж нарийн мэргэжлийн хордлого судлаач эмч нар эмчилгээг төлөвлөдөг гэлээ.