ЭЭЖ БАРИВЧИЛГААНААС, ХҮҮХДҮҮД 108-ААС
-Та хэзээ гарч ирэв?
-Өчигдөр ирсэн.
Цагдаа, 40 гаруй насны эмэгтэй хоёрын дунд ийм яриа өрнөв. Эгч баривчилгаанд яваад иржээ. Тэр хоёр хүүхэдтэй. Том нь 13 настай бол бага нь ой, есөн сартай. Эхнэр, нөхөр хоёул архины хамааралтай. Уучхаад хүүхдүүддээ гар хүрдэг. Том хүү өөрийгөө болон дүүгээ хамгаалахын тулд Хүүхдийн тусламжийн 108 утсанд дуудлага өгч "аврал" эрдэг.
Тус төвөөс харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэст дуудлагыг хуваарилснаар Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Эрдэнэтулга энэ айлд ирдэг. Аав, ээж хоёр архидан согтуурч, хүүхдүүдээ зодсон нь анхны тохиолдол биш.
Олон удаа давтагдсан тул арга ядахдаа хүүхдүүдийг хамгаалалтад авч, эцэг, эхэд хэрэг нээж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр болж. Гэтэл эцэг хөгжлийн бэрхшээлтэй гэдэг шалтгаанаар гэртээ үлдэж, эхийг 7 хоногийн баривчилгаанд явуулжээ. Энэ хооронд хоёр хүүхэд нь Хүүхдийн тусламжийн 108 төвд хэсэг амьдрав. Ой, есөн сартай бяцхан охин эрэгтэй хүнээс аймтгай, харах төдийд л уйлчихдаг тул ахаасаа огт салахгүй, үргэлж зүүгдээтэй өдөр, хоног өнгөрөөжээ.
Өнөөдөр энэ гэр бүлийг эргэн нэгтгэв. "Ухаарсан, уухгүй" гэх ч хэлж буй үгэндээ өөрөө ч итгэлгүй ярих энэ эмэгтэй нөхрөөсөө тусдаа амьдрахаар шийдэж, аавынхаа гэрт иржээ. "Тэр хүнтэй нийлэхээрээ л би болохгүй юм. Одоо салсан. Аавындаа хоёр хүүхэдтэйгээ амьдарна" гэх эмэгтэй. "Тэгвэл хүүг чинь сургуулиас нь шилжүүлэхгүй бол Эрдэнэтолгойгоос Хужирбулан явна гэвэл өвлийн хүйтэнд осгоно. Цаашдаа байнга эндээ амьдарна гэвэл би сургуулийнх асуудлыг нийгмийн ажилтнуудтай нь ярьж өгье дөө" гэж хүний амьдрал аргадах цагдаа.
Энэ яриан дундуур "Үгүй би шилжихгүй. Шилжвэл энэ сургуульд биш тэр сургуульд сурна" гэж дураараа загнах, томчуудын үг сонсохоо болиод том болчихсон жаахан хүү. "Энэ ийм дураараа. Хүний үг сонсоно гэж байхгүй. Их хүмүүжилгүй. Тэгээд жаахан үг хэлэхээр 108-руу залгачихдаг" гэж цагдаад ховлох ээж. Энэ хүүхдийг уг нь хэн хүмүүжүүлэх ёстой билээ дээ...
Ээж, хүү, охин гурвын нэг нь баривчилгаанд явж, нөгөө хоёр нь 108 төвд очихоос өмнөх амьдралын нөхцөлийн талаар Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Х.Эрдэнэтулга "Аав, ээж нь архины хамааралтай, орон гэргүй. Ер нь тэдэнтэй хүүхэд өсөх ямар ч боломжгүй. Энд, тэнд архи уугаад л явдаг. Аавындаа ирээд уусан, хүүхдүүдээ зодсон. Тиймээс том хүү нь 108-д дуудлага өгсний дагуу өвөөгийнхөөс нь очиж тэднийг авсан. Эцэг нь тодорхой оршин суух хаяггүй. Эхийн үндсэн хаяг СХД. Тухайн дүүргийн хороотой ярилцаж байгаад, хамтарсан багийн хурал хийгээд эцэг, эхийг нь олж тогтоосон.
Ингээд хүүхдүүдийг нь асрамжийн газарт шилжүүлэх санал тавихад хоёул зөвшөөрсөн. Тиймээс энэ хоёр хүний эцэг, эх байх эрхийг хасах эсэх, хүүхдүүдийг асрамжид шилжүүлэх үгүйг хоёр дүүргийн хамтарсан баг ярилцсан. Хүүхдийг асрамжийн газар өгнө гэдэг их хурдан шийдэх асуудал биш, сар гаруйн хугацаа өнгөрсөн. Ээж нь одоо архи уухгүй, хүүхдүүдтэйгээ аюулгүй газарт амьдарна гэж байгаа учраас эднийг эргэн нэгтгэхээр болсон" гэж ярилаа.
Нийлж архидан, согтуураад хүүхдээ зоддог. Архи нь гарч, эрүүл болохоороо хүүхдээ авна гэж ирдэг эцэг эх олон гэнэ. Бүр ирэхгүй нь ч бий аж. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагын дагуу цагдаа тухайн айлд очиж ажиллаж, аюулгүйн зэргийн үнэлгээ хийнэ.
Энэ үнэлгээ өндөр хувьтай гарвал хүүхдийг 108 төвд шилжүүлж, хэрэв энэ дуудлага анх удаагийнх биш олон давтагдаж байгаа, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй гэж үзвэл эцэг, эхийг баривчилна, цаашлаад эрүүгийн хариуцлага ч хүлээлгэдэг аж.
ЦҮНХЭЭ ҮҮРЭЭД ГАРДАГ Ч ХИЧЭЭЛДЭЭ ОЧДОГГҮЙ
-Танай бага хүү хаачсан бэ?
-Хичээлдээ явсан?
-Очоогүй гэж байна. Би сая багштай нь ярьж асуулаа.
-Хичээлдээ явлаа гээд л гарсан шүү дээ.
Төвийн шугамд холбогдсон, товхийсэн хоёр өрөө орон сууц. Дулаахан, цэвэрхэн ч юм. Хөл муутай эмэгтэй эгчийнхээ үнэгүй байранд нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэр сар бүр халамжийн мөнгө авдаг бол нөхөр эрхэлсэн ажилгүй. Хоёулаа нийлж ууна. Уучхаад мөн л хоорондоо зодолдоно, хүүхдүүдээ ч зоддог аж. Удаа дараа зодсон дуудлагаар цагдаа эднийд ирсэн тул хэдийнээ танилууд болжээ.
Том охин есдүгээр анги бол бага хүү зургадугаар анги гэнэ. Бага хүү нь хичээлдээ явлаа гээд цүнхээ үүрээд гардаг ч сургуульдаа очдоггүй бас гэртээ ч ирдэггүй. Өдөржин дэмий сэлгүүцээд үдэшдээ гэртээ орж ирдэг. Энэ үед аав, ээж хоёул согтуу байх нь элбэг. Тэр хүү гэртээ зөвхөн унтах л гэж ирдэг, өглөө гараад хаагуур юу хийдгийг ээж, аав нь мэдэхгүй гэнэ. Иймд цагдаагийн байгууллага хүүхдийг хяналтдаа авч, сургуулийнх нь нийгмийн ажилтанд ч захижээ. Харамсалтай нь хүүг хичээлд нь суулгаж хүч хүрэхгүй л байгаа аж.
"Та хоёр хүүхэдтэйгээ сайн ярилц л даа. Бас архи, дарс хажууд нь уухаа больчих. Тэгвэл хүүхэд чинь ингэж гэрээсээ дайжихгүй шүү дээ" гэж цагдаа учирлах. "Ярилцаад л байгаа, миний хүү хичээлдээ яв гэхээр за л гэнэ. Тэгсэн хэр нь очихгүй. Би нэг өдөр бүр үүдээр нь оруулж өгсөн ч нөгөө хаалгаар нь гараад зугтчихсан" гэж эцэг нь гэх хурц харцтай, өндөр эр тайлбарлах. Энэ эцэг, эх хоёр ч мөн хүүхдийн хүмүүжлийн бурууг өөрсдөөсөө хайхгүй байгаа нь харамсалтай санагдав.
ГЭР БҮЛЭЭС ГАДУУРХ ХАРИЛЦААНААС БОЛЖ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙНА
Х.Эрдэнэтулга цагдаагийн байгууллагад зургаа, Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр хоёр дахь жилдээ ажиллаж байна. Түүний харж буйгаар хүүхэд хүчирхийлэлд өртөх шалтгаан эцэг, эхчүүд архи уудаг, биеэ харддаг.
Сүүлийн үед гэр бүлээс гадуурх харилцаанаас болж эхнэр, нөхөр хоёр хүүхдийнхээ хажууд маргалддаг, мууддаг. Улмаар хүүхдийг бие махбодын биш ч сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлж байгаад тэр эмзэглэдэг аж. Хүүхдийн тусламжийн 108 төвд хандсан 11 настай хүүхдээс "Аав, ээж хоёрынх нь муудалцах шалтгаан юу байсан бол" гэж асуухад "Нууц амраг" гэж хариулжээ. Энэ ч мөн хүүхэд гэрээсээ дайжих, тэнэмэл амьдрал сонгох шалтгаан болж буй аж.
Цагдаагийн дэслэгч Х.Эрдэнэтулгын санаа зовдог хоёр дахь асуудал төрөөс олгож буй мөнгө хүүхдэд огтоос хүрдэггүй. Гэрт нь хоол байхгүй, хүүхдүүд нь өлсөөд сууж байхад аав, ээж нь согтуу, архи, шар айргийн том сав гэрт хөглөрчихсөн байдаг гэнэ. Хүйтний улиралд орон, байрны архидалт бүр ч ихэсдэг. Үүнийг дагаад гэр бүлийн хүчирхийлэл нэмэгддэг байна.
Цагдаагийн байгууллагад нэг айлаас гэр бүлийн хүчирхийллийн гурваас дээш дуудлага ирвэл "Хяналтад авах ёстой өрх" гэж бүртгэдэг байна. Ингээд сард нэг удаа өрхийн насанд хүрэгчдийг дуудаж, уулздаг. Амьдрал ахуйг нь өөд татах гэж, ажилтай орлоготой болгох гэж сургалт, хөтөлбөрт хамруулдаг байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсээс "Иргэдийн оюуны гэгээрлийн холбоо" ТББ-тай хамтраад гэр бүлийн гишүүдийг хамтад нь сургалтад нь суулгаж, мэргэжилтэй болгох "Урам" гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа аж. Энэ төслийн үр дүнд дээрх "хяналтад авах ёстой өрх"-ийн гишүүдээс ажлын байртай болж, сайхан амьдар ч буй нь ч бий гэнэ.
Залуухан дэслэгчийн нэг хүсэл нь "Багш нар 40 минут хичээл заагаад гарах биш сурагчдаа анзаарч, анхаарч байгаасай".