Цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 2019 онд 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475 төгрөг, 24 цагаар ажилладаг, сувиллын болон тусгай цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тус тус тогтоосон.
Гэвч цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монголд төдийгүй дэлхийн даяар хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тул цэцэрлэгүүд худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнээ багасгаж байна гэх мэдээлэл авсан юм. Тэгвэл энэ мөнгөөр цэцэрлэгийн хүүхдүүдэд хангалттай хэмжээний хоол өгөх боломжтой эсэх талаар ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, хоол зүйч М.Пүрэвжавтай ярилцлаа.
-Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардал 2475 төгрөг. Энэ мөнгө хүүхдийн хоногийн хэрэгцээнд хүрэлцэхгүй гэж эцэг эхчүүд үзэж байна. Таныхаар боломжтой юу? Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байна шүү дээ.
-Дэлхийн хаана ч төрийн байгууллагын хоолны зардлыг дандаа бага байна гэдэг. Америк, Японд ч хүүхдийн хоолны мөнгө бага байна гэсэн яриа нийгэмд гардаг. Гэвч хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хоёр том чиглэл ажилладгийг манайхан ялгахгүй байна. Нэг нь бидний орж үйлчлүүлдэг зоогийн газар, онгоц, галт тэрэгний хоол гэх мэт арилжааны хоол үйлдвэрлэл үйлчилгээ. Эндээс ашиг олдог. Арилжааны хоолд даруй 10 гаруй төрлийн зардал, мөн ашиг шингэчихсэн байдаг учраас үнэтэй байхаас аргагүй.
Харин цэцэрлэг сургууль, цэргийн анги, хорих анги зэрэг төрийн мэдэлд байгаа байгууллагуудын дэргэдэх хоол үйлдвэрлэл үйлчилгээнд ямар нэг ашиг шингээгүй байдаг. Гэтэл хүмүүс цэцэрлэг сургуулийн хоолны үнийг гадуур зарагдаж байгаа хуушуур, бууз, таваг хоолны үнэтэй харьцуулаад хүрэхгүй гэдэг яриа гаргадаг юм. Ашгийн бус хоол үйлдвэрлэлийн түүхий эд болон цахилгааны зардлыг ч төр даадаг. Тиймээс хүүхдэд очиж байгаа нэг таваг хоол ганцхан 2475 төгрөгөөр илэрхийлэгдэхгүй.
Би хангалттай гэж хэлэхгүй ч юу ч хийж болохгүй гэвэл бас үгүй. Нэг таваг зутан шөл ч хүрэхгүй, хүүхдэд ямар ч хоол хийх боломжгүй байна гэвэл худлаа.
Нөгөө талдаа ковидын өмнө хоолны зардлыг 50 хувь нэмсэн боловч хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчихсөн. Дээр нь манайх импортын хүнсний бүтээгдэхүүн ихтэй. Тиймээс би хангалттай гэж хэлэхгүй ч юу ч хийж болохгүй гэвэл бас үгүй. Нэг таваг зутан шөл ч хүрэхгүй, хүүхдэд ямар ч хоол хийх боломжгүй байна гэвэл худлаа.
Дотоодын болон дэлхийг хамарсан аливаа хямралд ахмадууд, хүүхдүүд, өвчтэй хүмүүсээ хамгаалахын тулд хамгийн түрүүнд дотооддоо хүнсний хангамжийн систем бий болгох ёстой. Хоол хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол үнийн өсөлт, гаднын хараат байдлаас сэргийлэх боломжтой. Гэхдээ манайх шатахуун зэрэг олон зүйл гаднаас авдаг учраас тэдгээрийн өртөг шингэхээр 100 хувь сэргийлнэ гэж байхгүй ч аюулгүй систем бүрддэг учраас дотооддоо хүнсний хангамжийн систем зайлшгүй бүрдүүлэх шаардлага бий болж байна.
Хоол хүнсээ дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол үнийн өсөлт, гаднын хараат байдлаас сэргийлэх боломжтой.
-Тэгэхээр энэ мөнгөөр хийсэн хоолноос хүүхэд шим тэжээлээ авах боломжтой гэж та үзэж байна уу?
-Авч байгаа хүнсний түүхий эдээс хамаарч байна. Би баталгаатай мэдэж байгаа зүйлээ хэлье. Улаанбаатар хотод бөөний үнээр компанитай нь шууд харьцаад үхрийн мах 10-12 мянган төгрөгөөр авч байгаа газар байна. Гэтэл өөр нэг газар, тэр тусмаа хөдөө орон нутгийн сумуудад кг махыг 15-17 мянган төгрөгөөр авч байна. Тэгэхээр 10-12 мянган төгрөгөөр махаа авч байгаа үед хүрэлцэж байхад 15-17 мянган төгрөгөөр авсан нөхцөлд хэцүүхэн болж болно.
Гэхдээ хоол зөвхөн махнаас бүрддэггүй. Хүнсний бүтээгдэхүүний бөөний үнийн систем, мах, сүү, ногоо зэрэг хүнс үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүний чанараар өрсөлдсөн тогтолцоо манайд байхгүй. Ийм тогтолцоо байхгүй учраас хэн нэг хүний аманд багтсан үнээр авах магадлалтай. Ялангуяа хөдөө орон нутагт хүнсний хангамжийн асуудал бүр хүнд. Яагаад гэвэл суманд тендер зарладаг ч үнэн хэрэгтээ ёс төдий зүйл болж байна. Учир нь бидэнд тэр хуулийг хэрэгжүүлэх ямар ч боломж алга. Олон ААН бага үнээр өрсөлдөх боломжгүй болоод байна. Төрийн худалдан авалтын тухай хуульд байгаа хамгийн оновчтой заалтыг бид ашиглах ёстой. Тиймээс худалдан авалтын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.
Ялангуяа хөдөө орон нутагт хүнсний хангамжийн асуудал бүр хүнд. Яагаад гэвэл суманд тендер зарладаг ч үнэн хэрэгтээ ёс төдий зүйл болж байна.
Энэ мөнгөөр зохих хэмжээний хоол өгөх боломжтой. Ялангуяа ногоо хямдарсан намар цагт. Мах их өгснөөр хоол сайн болчихдоггүй. Зөв хооллолтын утга агуулгыг ойлговол ийм мөнгөөр хоол хийх боломжтой.
-Суманд 15-17 мянгаар нэг кг мах авдаг гэлээ. Цэцэрлэг үү, сургууль уу?
-Цэцэрлэг, сургууль аль аль нь. Тухайн суманд л тийм үнээр авдаг гэсэн үг. Улаанбаатарт ч ялгаагүй ийм ялгаатай байдал үүсчихсэн.
-Уг нь орон нутагт мах нь хямд баймаар юм. Гэтэл үгүй байх нь ээ?
-Эсрэгээрээ. Хөдөө суманд, ялангуяа аймгийн төвөөс алслагдсан суманд цэцэрлэг сургуулийнхны толгойны өвчин бол хүнсний бүтээгдэхүүн. Хөдөө мах, сүү Улаанбаатараас ихэнхдээ үнэтэй. Тэгэхээр цэцэрлэг, сургуулийн хоол хүнсэнд хамгийн түрүүнд хүнсний хангамжийн тогтолцоогоо сайжруулах ёстой. Ийм алдаатай процессоос хэн нэг хүн ашиг харж байна.
Хөдөө мах, сүү Улаанбаатараас ихэнхдээ үнэтэй. Тэгэхээр цэцэрлэг, сургуулийн хоол хүнсэнд хамгийн түрүүнд хүнсний хангамжийн тогтолцоогоо сайжруулах ёстой.
-Нэгэн цэцэрлэгийн эрхлэгч хэдэн жилийн өмнө нэг хүүхдэд өдөрт 170 грамм мах ногдож байсан. Хоёр жилийн өмнө 120 грамм болсон. Гэтэл одоо 80 грамм болголоо гэсэн. Цэцэрлэгийн хүүхдийн 1, 2-р хоолонд энэ 80 граммыг хуваагаад өгөхөд нэг хоолонд 40 грамм мах л орох гээд байна. Гэтэл нэг бөөрөнхий мах 40 грамм хүрэх үү, үгүй юу гээд бодохоор маш бага мах идээд байгаа юм биш үү гэдэг асуулт яах аргагүй төрж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ. Хүүхдэд 80 грамм мах багадах уу?
-Монголчуудын ихэнх нь хоол хүнсний баримжаа, зөв хэрэглээний мэдлэг багатай байна. Дээр нь нийгэмд худал мэдээлэл их байна. Нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны нэг өдрийн мах 170 грамм байсан гэдгийг санахгүй байна. Олон жилийн өмнө байсныг үгүйсгэхгүй байх. Магадгүй өдрийн гурван хоолтой 24 цагийн цэцэрлэгт байсан байж магадгүй.
Тэр битгий хэл дэлхий дахинд хоногт 170 грамм улаан мах хэрэглэ гэсэн зөвлөмжтэй улс орон байхгүй. Хэдэн жилийн өмнө миний мэдэхийн 130 грамм байсан. Энэ нь сүүлдээ 90 грамм болсон.
Сайдын тушаал шинэчлэгдэж, цэцэрлэгийн хүүхдийн насаар хоолны хэмжээг гаргасан. Тэр тушаалд махны граммыг буулгасан. Буулгасан шалтгаан нь төсөв хүрэхгүй байгаадаа биш эрүүл мэндийн шалтгаанаар ДЭМБ болон бусад өндөр хөгжилтэй орнуудын жишгээр буулгаж байна.