Зундаа нэмэх 30 хэм, нэмээд хуурай, өвөлдөө хасах 30 хэм бас дээрээс нь утаатай, хавартаа нүүр шивсэн хүйтэн салхи, шороон шуурга бас хавсаргатай Монголд хөөрхөн харагдана гэдэг нэг бол залуу нас эсвэл төрөлхийн өгөгдөлтэй холбоотой байх.
Нэг нууц дэлгэхэд, хүний нүүрний арьс хамгийн хөөрхөн болдог үе гэж байдаг аж. Тэр үе нь хэзээ юм бол гэдгийг мэдэхийн тулд бид арьсныхаа гадна давхаргын бүтцийг мэдэх хэрэгтэй.
Нэг: Арьсны хориг гэж юу вэ?
Хүний арьс нь үндсэн 3 давхаргатай байдаг.

Арьсны хамгийн дээд давхаргын өнгөн хэсгийг skin barrier буюу арьсны хориг гэж нэрлэдэг.

Арьсны хориг нь гаднаас арьсыг нэвтрэн дотогш орох гаднын бактериас мөн дотроос чийг алдагдахаас хамгаалдаг хамгийн эхний шатны хамгаалалт, бамбай юм.

Арьсны энэ хамгаалалт байхгүй бол халдвар, химийн бодисууд, харшил үүсгэгчид, орчны хортой элементүүд биед шууд нэвтэрнэ. Нөгөөтээгүүр, бидний биед байгаа ус гадагшилж ууршсанаар арьс усны дутагдалд орно.
Иймд эрүүл арьсны хамгийн чухал арчилгаа бол арьсны хоригийг гэмтээхээс сэргийлэх, гэмтсэн бол маш хурдан нөхөн сэргээх юм. Учир нь арьсны хориг гэмтсэн л бол хэдий сайн, үр дүнтэй, өндөр үнэтэй, чийгшүүлдэг бүтээгдэхүүн хэрэглэсэн ч арьсанд тогтохгүй, үйлчлэхгүй.
Арьсны хоригийг юу гэмтээдэг вэ?
- Нарны хорт туяа, орчны бохирдол, харшил үүсгэгчид
- Гоо сайхны бүтээгдэхүүнд ордог арьсны байгалийн чийгшлийг алдагдуулдаг савангийн найрлагууд
- Ph өндөртэй хүчиллэг бүтээгдэхүүнүүд
- Хуурай болон хүйтэн агаар
- Агаарын бохирдол
- Хөгшрөлт, сэтгэл зүйн стресс
- Арьсны өвчнүүд
Гэмтсэн арьсны хоригийг нөхөн сэргээх аргууд
Гэмтсэн арьсны хориг нь өөрийн чийгээ тогтмол алддаг тул өдөр тутмын арьс арчилгаандаа шөнийн тос хэрэглэж арьсны хоригийн бүтцээ нөхөн сэргээх нь чухал.
Арьсны хоригийг нөхөн сэргээдэг орцууд:
- Humectant, гиалуроны хүчил, глицерин (Биомон гүн чийгшүүлэх, нөхөн сэргээх 2 багцын бүх бүтээгдэхүүн найрлагадаа 5-10 төрлийн humectant агуулдаг)
- Керамидууд агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх.
- Occlusive moisturizers. Энэ төрлийн чийгшүүлэгч орцууд нь арьсны гадна давхаргыг бүрдүүлдэг байгалийн тос, тосны хүчлүүдээр баялаг байдаг тул арьсны хоригийг эмчлэх, чийг тэжээлийг арьсанд түгжих үүрэгтэй. (Биомон 2 төрлийн багцууд, ялангуяа шөнийн тоснууд түгжигч төрлийн тосон чийгшүүлэгчүүд ихээр агуулдаг)

Хоёр: Арьсыг юу тэжээж, эрүүл болгодог вэ?
Арьс арчилгааны усан бүтэцтэй бүтээгдэхүүнүүд нь усан чийг өгөх, харин тосон бүтэцтэй бүтээгдэхүүнүүд нь тосон чийг, тэжээл өгөх үйлчилгээтэй байдаг. Самрын тос, оливын тос зэрэг байгалийн тоснууд, витаминууд, эрдсүүд, пептидүүд, тосны хүчлүүд нь арьсанд тэжээл өгдөг гол орцууд бөгөөд эдгээр найрлагууд бүгд Биомоны 2 төрлийн багцад багтсан байдаг.
Мөн арьс 28 хоногт 1 удаа бүрэн нөхөн сэргээж, үхэжсэн эд, эсээ гуужуулж, шинэ залуу эсийг бүтээж, гэмтсэнийг нь эмчилдэг. Арьс нөхөн төлжих энэ үйл явцыг идэвхжүүлэхэд тосон тэжээлийн орцууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс, усан чийг болон тосон тэжээлийг аль алиныг нь арьсныхаа нөхцөл байдалд тохируулан өгөх нь эрүүл арьсны хамгийн гол нууц юм.
Гурав: Шөнийн тос гэж юу болох түүнийг яагаад өдөр тутам хэрэглэх шаардлагатай вэ?
Арьс нөхөн төлжих байгалийн процесс шөнө унтаж байхад явагддаг. Биднийг унтаж байхад арьс өөрийгөө эмчлэх, нөхөн сэргээх, эдгээх, залуужуулах “ажлаа” хийдэг. Өөрөөр хэлбэл, бидний хөөрхөн болох явц шөнө болдог байх нь. Иймд, бид шөнийн арьс арчилгаанд илүү анхаарал хандуулж, ач холбогдол өгөх нь чухал. Байгалаараа явагдаж буй энэхүү үйл явцыг илүү үр дүнтэй болгож, арьсаа илүү эрүүл болгохын тулд шөнийн тосыг хэрэглэж заншаарай.
Шөнийн тос нь энгийн чийгшүүлэгч тосноос ялгаатай бүтэц, найрлагатай буюу тэдгээр нь арьсны байгалийн процессыг эрчимжүүлэх, алдагдсан чийгийг нөхөж өгөхийг дэмжихээр загварчлагдсан байдаг.
Биомон шөнийн тоснууд нь найрлагадаа усан чийг, тосон чийг, тэжээлийн үйлчилгээ бүгдийг нэг дор өгөх орц, найрлагатай. Шөнийн тоснууд нь арьсны коллаген үйлдвэрлэлийг эрчимжүүлдэг тул залуу, эрүүл арьсаа тогтмол хадгалахын тулд мөн гэмтсэн, хуурайшсан, эмзэгшсэн, өнгөө алдсан, үрчлээтсэн арьсыг цаг алдалгүй нөхөн сэргээх зорилгоор шөнийн арчилгааг алгасахгүй байхыг зөвлөе.

Нэмээд, арьсны хамгийн өнгөн хэсэг болох арьсны хоригийг хамгаалах, гэмтээхээс сэргийлэхгүй бол ёроолгүй сав руу ус хийвэл сав дүүрэхгүйн адилаар таны арьс эрүүл байх боломжгүйн дээр чийгээ алдаж, үрчлээтэх эрсдэлтэй. Хамгаалалт сайн арчилгаа тэр хэмжээгээр бага шаардана. Харин арьсны хориг гэмтсэн бол нөхөн сэргээх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй. Өдөр тутмын арьс арчилгаандаа чийгийг татагч орцууд, керамидууд бүхий өтгөн тосон тос хэрэглээрэй.