Генерал цолтнуудын “Буудлагын спорт”-ын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлжээ. Монгол Улсад цэргийн дээд цол олгож эхэлсний 81 жилийн ойг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын генерал цолтнуудын “Буудлагын спорт”-ын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр /2025.03.15/ Монголын буудлага спортын холбоотой хамтран зохион байгуулж байна.
Нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, тэмцээнд оролцож буй тамирчид, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм.
Тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 14 багийн 27 тамирчин хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.