Украины арми Оросын Курск муж орчимд хэсэг газрыг хяналтдаа авснаас хойш анх удаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус мужид очжээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард Украины зэвсэгт хүчин Курск мужид нэвтэрч, тодорхой хэсэг газрыг хяналтдаа авсан нь гурван жил орчим үргэлжилсэн дайны хамгийн том гэнэтийн цохилтуудын нэг болсон.
Гэхдээ сүүлийн долоо хоногуудад Оросын арми зарим эзлэгдсэн нутгаа эргүүлэн авч буй.
Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч цэргүүд нь Курск муж дахь зарим байршлаас ухарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.
Украин Курск мужид эзэлсэн газраа Орост эзлэгдсэн Украины нутаг дэвсгэртэй солилцох найдлага тээж буй.
Мягмар гарагт Саудын Арабад АНУ, Украины эрх баригчид уулзсан бөгөөд 30 өдрийн турш гал зогсоох АНУ-ын саналыг Украин дэмжсэн.
Улмаар уг саналыг Оросын талд танилцуулахаар тусгай төлөөлөгч Стив Виткофф ойрын өдрүүдэд Москва хотод айлчилна гэдгийг мэдэгдээд байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський "Бүх зүйл ОХУ-аас шалтгаална" гэдгийг хэлсэн.
Уулзалтын үр дүнд Вашингтон Киевт үзүүлэх зэвсгийн тусламжаа зогсоогоод байсныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Эх сурвалж: ВВС