УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн ахалсан Эрчим хүчний холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэн боловсруулж буй ажлын хэсэг хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Би 2000 онд ШУТИС-ийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаад 2015 онд Австралийн Засгийн газрын тэтгэлгээр магистрын зэрэг хамгаалсан. Сайн сурсан тул сургуулиас докторын тэтгэлэг олгож, үргэлжлүүлэн сурсан.
Нэлээн хүнд сэдэв болох эрчим хүчний системийн тогтворжилт гэсэн сэдвээр докторын зэргээ хамгаалсан. Тус улсын эрчим хүчний салбарт ажиллах нь Монголд хэрэгтэй гэж үзсэн учир дөрвөн жилийн турш инженер, ахлах инженерээр ажилласан юм. Өнгөрсөн оны тавдугаар сарын 30-ныг хүртэл ажиллалаа.
Салбарын бүх хүн хуулийн төсөлд санал өгвөл амьд хууль болно.
Салбар салбарын төлөөлөл УИХ-д орж ажиллаасай, тэдний мэдлэгт суурилсан хууль баталдаг болоосой гэж бид бүгд хүссээр ирсэн. Энэ хүслийг биелүүлж, МАН жагсаалтад энгийн инженер, судлаачдыг урьж оруулсан.
МАН-аас жагсаалтынхаa хоёрдугаарт намайг урьсан юм. Би урилгыг маш их хүндэтгэн хүлээн авсан. Эх орныхоо хөгжил хувь нэмэр оруулахыг юутай ч зүйрлэх аргагүй. Манайх Австралид амьдарч байсан ч эх орон Монгол хүн бүрийн сэтгэлд байдаг. Өдийг хүртэл сурсан мэдсэн туршлагаараа хувь нэмэр оруулахаар ирсэн. Австралиас арван жилийн дараа эргэж ирсэн.
УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хянах. Энэ үүргээ нэр төртэйгээр, өндөр түвшинд биелүүлэх ёстойг ухамсарлан ажиллаж байна. УИХ хүний эрхийг дээдэлсэн хууль баталдаг болох маш том зорилт тавьсан. Эрчим хүчний хуулийг шинэчлэх ажлын хэсгийг би сүүлийн хагас жилд ахаллаа.
Том салбарын хуулийг шинэчлэх нь том ажил. Салбарынхныхаа оролцоог хангахад их анхаарч, тэднийг хуулийн төсөл боловсруулахад татан оролцууллаа.
Гурван бүлэг ажил хийлээ. Нэгдүгээрт, өнөөгийн нөхцөл байдлаа тодорхойллоо. Яагаад бид эрчим хүчээр хэрэглэгчээ татаж чадахгүй, хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна вэ гэдэгт хариулт хайлаа. Үүнд эхний хоёр сарыг зарцуулав. Хоёрдугаарт, бусад улсын туршлагыг судлав.
Бид гурван сарын турш Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг бичиж байна. Манайхтай цаг уурын хувьд ижил төстэй Казахстан, Унгар, Дани, Герман болон Австрали, Шинэ Зеланд, Япон гэх мэт найман улсын хуулийг маш сайн нарийвчлан уншлаа, судаллаа.
Хэцүү ажил байсан ч ард нь гарлаа. Олон дүгнэлт гаргалаа. Манай одоогийн хууль хэт ерөнхий, ердөө зургаан бүлэгтэй байна. Иймд 800 журмаар дулаан, цахилгааны харилцааг зохицуулж байна. Хуулиар зохицуулах, журмаар зохицуулах нь ихээхэн ялгаатай. Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа журам маргааш өөрчлөгдсөн байх сул талтай. Бусад улсад ямар байна вэ?
Нэр дурдсан улсуудад хууль нь ямар байна гэхээр 2000 хуудастай, маш нарийн зохицуулалттай байна. Цахилгаан, дулааны бие даасан буюу тусдаа хуулиуд баталжээ. Бид дулааны эрчим хүчний тухай бие даасан хуулийн төслөө боловсруулж дууслаа.
Салбарын мэргэжилтнүүдэд төслөө танилцуулан, уулзсан. Олон хүн бие даасан хууль батлах цаг болсонтой санал нийллээ. Одоо бид Цахилгаан эрчим хүчний хуулийн төсөл бичнэ.
Салбарын бүх хүн хуулийн төсөлд санал өгвөл амьд хууль болно. Хэрэгжилт нь илүү сайн байх тул та бүхэн саналаа өгөөрэй. Хуулийн төсөлд хоёр зөвлөх ажиллав. н.Амаржаргал зөвлөх, хуульч Үндсэн хуулийн цэцэд арваад жил ажилласан, ОХУ-ын Ломоносовын их сургуулийг алтан медальтай төгссөн, Австралид магистрын зэргээ хамгаалсан. Шинэ хуулийн эх баригчаар ажилласан " гэв.