Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны 7 дугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр Засгийн газрын хуралдаанаар /2025.06.04/ шийдвэрлэсэн байна.
Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан Үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан.
Энэ жилийн тухайд 7 дугаар сарын 12, 13-ны өдөр нь амралтын өдөр тохиосонтой холбогдуулан 16, 17-ны өдөр нийтээр амрах зохицуулалт хийж, Үндэсний их баяр наадмаар найман өдөр амарна гэсэн Засгийн газрын тогтоол гарсныг Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2025 оны 6-р сарын 5-ны өдөр мэдээлсэн.
Найман өдөр амрах энэ шийдвэр нь зөвхөн төрийн байгууллагуудад хамаатай бөгөөд хувийн хэвшлийн ААН-үүдийг дагаж, мөрдөхийг уриалсан байна. Тиймээс хувийн хэвшлийнхэн 7-р сарын 10-17-ныг хүртэл амрах үүрэг хүлээхгүй гэж ГБХНХЯ-наас хариулав.
ТОДРУУЛГА, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Хуульд ямар өөрчлөлт оруулж буй талаар тус яамнаас тодруулахад, Бүх нийтээр амрахаар хуульд тусгасан Үндэсний их баяр наадам, Цагаан сарын баяр нь амралтын өдөр таарвал хуульд заасан амралтын өдрийг дараагийн ажлын өдрүүдэд шилжүүлнэ гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан. Амрах өдрийн тоонд ямар нэг өөрчлөлт ороогүй гэв.
Үндэсний их баяр наадам болон Цагаан сарын баяраас бусад хүүхдийн баяр, шинэ жил зэрэг тэмдэглэлт баяраар дээрх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тусгаж, бусад яамнаас санал авах ажил үргэлжилж байна.
Хэрэв энэ төслийг баяр наадмаас өмнө УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн баталбал төр, хувийн хэвшлийнхэн адилхан 7-р сарын 10-17-ныг дуустал амрах эрх зүйн орчин бүрдэх юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.