Дэлхийн хамгийн том газрын тос экспортлогчдын нэг болох Норвеги улсад анх удаа цахилгаан автомашины тоо бензин түлшээр ажилладаг машины тоог давжээ.
Тодруулбал тус улсад нийт 2.8 сая хувийн автомашин бүртгэлтэй байгаагаас 754 мянга нь цахилгаан, 753 мянга нь бензин түлшээр ажилладаг машин байгааг Норвегийн авто замын холбооноос мэдээлсэн байна.
Ингэснээр бензин түлшээр ажилладаг машины тооноос их цахилгаан машинтай болсон дэлхийн анхны улс Норвеги болж байгаа юм.
Харин үлдсэн нь дизель хөдөлгүүртэй автомашин байгаа ч энэ төрлийн машины борлуулалт сүүлийн жилүүдэд хурдацтай буурсаар буй.
5.5 сая хүн амтай тус улсын хувьд 2025 он гэхэд шинээр худалдаалагдах бүх автомашиныг цахилгаан болгох зорилттой.
Өнгөрсөн сард тус улсад цахилгаан автомашины борлуулалтын тоо 94.3 хувьд хүрсэн байна. Энэ нь шинээр худалдаалж буй 10 автомашин тутмын ес нь цахилгаан гэсэн үг юм.
Норвегид энэ төрлийн автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд цахилгаан машинтай бол зогсоолд үнэгүй байршуулах, жолооч нар нь хотын төлбөр төлөхгүй байх зэрэг зохицуулалтыг хийж байна.
Эх сурвалж: The Guardian