Монгол хүн бүрийн зүрхэнд ганц ч удаа Алтай Таван Богд уулыг зорих хүсэл байдаг ч Улаанбаатар хотоос 2000 гаруй км хол замд далайн түвшнээс 4000 гаруй метр өндөрт сөс цэвдэг дунд мэргэжлийн уулчид л гардаг байх.
Энгийн хүмүүс аялахаас илүү замдаа зутраад л таарах юм байна гэсэн бодол биднийг зогсоодог.
Гэвч бодит байдалд 60-70 настай эмээ нар хүртэл аялаад ирсэн байна. Эгч нар өндөр оргилуудаар гарч чадаагүй ч Бага түргэний хүрхрээ, Потанийн мөсөн гол, Зүрхэн нуур зэрэг бүх газраа үзсэн.
Гэхдээ та өөрийгөө сорьж 4051м-ийн өндөрт орших Малчины оргил гарахыг хүсвэл дараах гурван зөвлөмжийг заавал дагаарай. Уулын бэлд очихын тулд Морь хөлсөлдөг тул тод өнгийн болон шаржигнадаг хувцас битгий өмсөөрэй. Морьд цочиж, уурлаж, тонгорох аюултай.
Замд Бага Түргэний хүрхрээгээр дамжихад эгц хад асгаар өгсдөг тул хөтчийн заасан замаар л явах ёстой. 4-5км мушгиралдсан жимээр явдаг ба ядарсан бол ичихгүй хөтчидөө хэлээрэй. Ядарсан үедээ буруу гишгэж гэмтэх аюултай байдаг.
Бусад оргилуудад гарахын тулд мэргэжлийн төхөөрөмж шаардлагатай тул Малчин оргил руу ихэнх хүмүүс зорьдог. Та дурсамжаа дурсах биш, бүтээж амьдрахыг хүсвэл энд дараарай.
КОНТЕНТ БҮТЭЭГЧ Буянбадрах