УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандаас Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчид өчигдөр болсон үйл явдлын талаар асуув.
Учир нь Боловсролын сайд П.Наранбаярыг УИХ-ын гишүүн Б.Найдалаа цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15.00 цагийн орчимд цагдаа хүлээн авчээ.
Мэдээллийг бүртгэн, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгаж байна гэсэн юм.
Т.Доржанд дарга “Бүгд шуугиан хөөгөөд баймааргүй байна. Манай намын гишүүд Төрийн ордонд архи уугаагүй, зодоон болоогүй. Чуулганы өмнө бид зөвлөлийн хурлаа хийсэн. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлуудад ямар байр суурьтай байхаа ярьсан. Өөр байр суурьтай байвал хоорондоо асуудлаа ярих үе байдаг. П.Наранбаяр сайд өөрөө санамсаргүй юм боллоо гэсэн шүү дээ. Цохиогүй, шүргээд л, нүдний шил нь зурсан юм билээ. Нүдний шилтэй хүмүүсийн зовлон шүү дээ.
Буруу мэдээлэл сэвээд байна. Манай намынхан зодоон хийж чадахгүй. Манайд ийм соёл байхгүй. Манай намынхан гараа зангидаад зодолдож чадахгүй. Хувь хүмүүс нь тийм биш. Эхнэртээ л зодуулах хүмүүс гэв.
Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр 10.00 цагт УИХ-ын чуулганы хуралдаанд ирсэн бол Б.Найдалаа гишүүн ирсэнгүй. Түүний ирц хоосон байна.