Энэ бямба гарагаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхээр болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгч байна.
Мэдээллийг нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан хүргэж байна.
Хоёрдугаар сарын 11-нээс эхлэн ulaanbaatar.mn болон 10 сайтаар тэгш, сондгой зохицуулалтын талаар санал асуулга явуулсан. Санал өгсөн нийслэлийн иргэдийн 68 хувь нь дэмжжээ. 23 хувь нь дэмжээгүй. Иймд хоёрдугаар сарын 22-27-ны хооронд тэгш сондгойгоор явуулах шийдвэрийг гаргалаа. Цагийн хязгаарлалт өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үйлчилнэ.
Бүсчлэлийн хувьд таван шарын уулзвар, чулуун овооны уулзвар, 32-ын тойргийн уулзвар, МИС-ийн уулзвараас 19-ын үйлчилгээний дунд голын зам, Гандигын гудамж, И мартын уулзвар хүртэл хязгаарлана. Хязгаарлалтын 6 хоногийн хугацаанд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчдын шаардлагыг хүлээн авч, соёлтой байхыг хүсье.
Дипломат байгууллагын дугаартай, эмнэлэг, яаралтай тусламж, сургууль, цэцэрлэг, ажилчдын автобус, хэвлэл мэдээллийн байгууллагын автомашинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Хоёрдугаар сарын 22, 24, 26-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно. Харин 23, 25, 27-нд тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.