Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар соёл, спортын бүхий л арга хэмжээг бие даан шийдвэрлэн, зохион байгуулах эрхийг аймаг, орон нутгуудад шилжүүлэхийг дэмжжээ. Ингэснээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр хүчингүй болж буй юм байна. Өөрөөр хэлбэл хурдан морины уралдааныг хэзээ, хэрхэн зохион байгуулахыг аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэх боломжтой болж буй юм.
Өвлийн цагт буюу нэг, хоёрдугаар сард хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмжийг холбогдох яамдаас боловсруулан хүргүүлэх аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Хаврын морин уралдаан гуравдугаар сарын 1-нээс хойш зохион байгуулагддаг байж болно. Гэхдээ бид хугацаа заахгүй, зөвлөмж өгнө. Нэг, хоёрдугаар сарыг хориглох ёстой. Харин гуравдугаар сар бол хамгийн эрсдэл багатай сар. Үүнийг тусгаж бид зөвлөмж болгоно, аймаг, орон нутгийн удирдлага, мэргэжлийн холбоод хэрэгжүүлнэ.
Би малын захад өссөн, хурдан морь унаж байсан. Хаврын морины уралдаан Хятадын, Өвөр монголын наадам болох уу гэдэг асуудал байна.
Хурдан морь унах хүүхдийн насыг хуульд 9 гэж заасан. Хэрэв аймаг, орон нутаг нь гуравдугаар сарын 1-нээс хойш морины уралдаан зохион байгуулах бол заавал 12-оос дээш настай хүүхэд унаж уралдах чиглэл баримтална.
Бид мэдээж хүүхдийн эрхийг, эрсдэлийг нэгдүгээрт тавина. Гэхдээ нэг зүйлийг анзаараарай, тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд хүүхэд морь унаж уралдвал тэвчишгүй хөдөлмөр биш гэж үздэг. Харин бусад үед хүүхэд морь унахаар тэвчишгүй хөдөлмөр мөн гэж үздэг стандарт үүсчхээд байна. Ер нь тэгвэл хүүхэд морь унах нь тэвчишгүй хөдөлмөр мөн юм бол наадмаар ч гэсэн хүүхдээр морь унуулахаа больё л доо.
Би малын захад өссөн, хурдан морь унаж байсан. Хаврын морины уралдаан Хятадын, Өвөр монголын наадам болох уу гэдэг асуудал байна. Морины уралдаан ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын өв соёл. Бид өв соёл тээгч, тэжээгчид.
Хүссэн, хүсээгүй 5-11 сарын хооронд л хурдан морины уралдаан зохион байгуулах Засгийн газрын тогтоол өнөөдөр хүчингүй болж байна” гэв.