gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     1
  • Зурхай
     10.15
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 1
Зурхай
 10.15
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 1
Зурхай
 10.15
Валютын ханш
$ 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болсон 55-р тогтоолд юу бичсэн бэ?

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2025-10-10
43
Twitter logo

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэнэ. Дараа нь энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах гарын үсгийг энэ сарын 6-наас цуглуулж эхэлсэн юм. 50 орчим гишүүн түүнтэй санал нэгдэн, гарын үсэг зурсан гэх мэдээлэл бий.

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах үндэслэл болсон 55-р тогтоолд юу гэж бичсэн бэ? Яагаад энэ тогтоолыг гаргав?

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Даминням: 

-Би ажлаа хүлээж авахад экспорт гацсан байв.  Хил дээр 4.1 сая  тонн нүүрс гацчихсан, үнэ өндөр байхад аваад, үнэ нь буурсан тул татаж аваагүй гэсэн үг юм. Нүүрсний үнэ 50 хувиар уналаа. Биржийн арилжаа үндсэндээ зогсчихсон. Урт хугацаагаар гэрээ хийсэн нүүрсийг түлхүү гаргаж байв. Үүний улмаас АМНАТ-ын орлого буурсан. Иймээс төсвийг яаралтай тодотгосон.    

Уул уурхай Монголын экспортын 95 хувийг дангаараа бүрдүүлдэг. Заримдаа 93 хувь болдог.  Улсад оруулж буй 100 ам.доллар бүрийн 90 орчмыг манай салбар бүрдүүлж байна. Экспорт буурвал төгрөгийн ханш өснө. Багш, эмч гээд төрийн албаныхны цалинг өсгөж чадахгүй.  

Иймд Засгийн газар экспортыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж, Тэргүүн шадар сайд ахалж, хэд хэдэн шийдвэр гаргасан.  Би дэд ахлагчаар нь ажиллав.   

Оффтэйк гэрээний нүүрсийг л хилээр гаргаж байв.

Оффтэйк гэрээний нүүрсийг л хилээр гаргаж байв. Засгийн газар тогтоол гаргаж, нийт нүүрсний 50 хувийг оффтэйк гэрээнийх, тал нь биржээр арилжсан нүүрс байна гэсэн. Ингэснээр орлого өссөн.     

Зарим хүн мэдээлэлтэй атлаа мушгиад байна. Би энгийн тоо хэлье. Засгийн газрын 55-р тогтоол хэл ам дагуулсан ч энэ хүрээнд экспорт эрс нэмэгдсэн.     

Би ажлаа авахаас өмнөх хагас жилд биржийн арилжаанд 13  сая тонн нүүрс экспортолжээ. Борлуулалтын орлого нь 3.5 их наяд төгрөг байжээ. Нэмэлт орлого нь 169 тэрбум төгрөг.  

Бид ажил авч, хоёр тогтоол гарснаар 45 хоногт биржийн арилжаа 21 сая тонн, борлуулалтын орлого 5.6 их наяд, нэмэлт орлого нь 300 тэрбум төгрөг. Зөрүү нь болох 130 тэрбум төгрөг оны эцэс гэхэд улсын төсөвт орно.   

Тогтоолын давуу талыг "ЭТТ", “Энержи ресурс” гэх мэт том компаниуд, жоншныхон хүртлээ.  

Дэлхийд бидний гол худалдан авагч нь БНХАУ. Үнэ 50 хувь унасан тул зохицуулалт хийхээс өөр аргагүй байв. "ЭТТ" ХК-д онц байдал зарласан. Үүнээс хойш 500 гаруй сая ам.долларын нэмэлт орлого олсон. Төсвийн орлогын тасалдал зогслоо. Уурхайнууд ажлын байраа хадгалж үлдэнэ. Тогтоолын давуу талыг "ЭТТ", “Энержи ресурс” гэх мэт том компаниуд, жоншныхон хүртлээ.  

1072 хувьцааны ногдол ашиг өснө. Оны төгсгөл гэхэд бил ногдол ашиг хуваарилах боломжтой болно. 55-р тогтоол өмнө нь есөн удаа гарсан юм билээ.  анх удаа энэ тогтоолыг гаргаагүй. Гэтэл улс төр хийж байна. Саяынх арав дахь нь. Асуудал ярьсан,  УИХ-ын гишүүн П.Сайнзориг 2013 оноос хойш ХЗДХЯ-нд мэргэжилтнээс эхлээд Төрийн нарийн бичгийн дарга болтол ажилласан. Энэ хугацаанд П.Сайнзориг гишүүн таван тогтоолд оролцжээ.   
 
Гэрээний үнээр буюу бүр доош нь үнэ унагасан тогтоолд ч оролцжээ. Одоо яагаад өөр зүйл ярьсныг би ойлгоогүй. АМНАТ-тай холбоотой тайлбар хэлье. 

Халбага 100 төгрөгийн үнэтэй ч чамаас 120 төгрөгөөр үнэлэн татвар авахаар чамд гомдолтой. Гэрээний үнээр АМНАТ бодохоор компаниуд 50-60 ам.долларын АМНАТ төлнө. Энэ нь ард түмэнд, төрд хохиролтой. Бодит үнийн бэнчмарк, харьцуулах үнэ байхгүй.     

Уул уурхайн биржийн тухай хуулиар бодит үнээс буюу 120 биш, 60 биш, дундуур нь буюу 100 ам.доллараас АМНАТ авна гэсэн. Мөн энэ хууль арилжааг ил тод болгосон. Оффтэйк гэрээнүүдийг байхгүй болгосон, урьдчилж төлбөрийг нь аваад нүүрс худалдахгүй. Ийм гэрээнд их ашиг сонирхол байдаг. Одоо ийм дөрвөн гэрээ биш. Гурвынх нь хугацаа дуусна. Би сунгахгүй гэсэн байр суурьтай байна.  Бүх худалдааг биржээр, ил тод явуулах ёстой.   

Оффтэйк гэрээнүүдийг байхгүй болгосон, урьдчилж төлбөрийг нь аваад нүүрс худалдахгүй. Ийм гэрээнд их ашиг сонирхол байдаг.

Нийт экспортод биржийн арилжаа 10 хүрэхгүй хувь байсан нь одоо 19 хувь болсон. Учир нь манай компаниуд дотоодод бага үнээр зараад хилийн цаана өндөр үнээр худалдаж, татвар бага төлдөг байв. Нүүрс, жоншны үнэ өндөр байхад комданиуд өндөр АМНАТ төлж байсан ч үнэ нь буурангуут төлж чадахгүйд хүрсэн.  Сөхөрсөн, 1072 хувьцааны ногдол ашиг байхгүй. Компаниуд ажлын байраа бууруулах шаардлагатай болно.     

Би  сайдын хувьд салбарын компанийн тоог нэмэгдүүлэх бодлого баримтална. Байгаа хэдхэн компаниа мөлжиж болохгүй.   

-55-р тогтоол хууль зүйн хувьд хүчинтэй юу?  
-Зах зээлийн үнийн эх сурвалжийг тогтоох эрх Засгийн газарт бий. Өмнөх есөн тогтоолыг яагаад яриагүй вэ? Тухайн үед яагаад Засгийн газрыг огцруулъя гэсэнгүй вэ?  Эдгээр тогтоол бүгд хуулийн үндэслэлтэй.      

Энэ тогтоолыг нэг л компанид зориулан гаргаагүй. Үндэсний үйлдвэрлэгчдээ дарамтлаад байхаа болих хэрэгтэй. Төмрийн 58, нүүрсний 177, хайлуур жоншны  170 гээд нийт 406 экспортлогч компанид хамаатай. Мөн МАН мөрийн хөтөлбөртөө татварын дарамт бууруулна, татварын баазаа тэлнэ гэсэн. Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт яг ингэж туссан.  

-Сангийн яам, ЭЗХЯ-наас ямар дүгнэлт гаргасан бэ? 
-Сангийн яам, ХЗДХЯ зөвшөөрөөгүй бол ямар ч тогтоолыг гаргах боломжгүй байдаг. Сангийн яам, ЭЗХЯ-ны мэргэжилтнүүд тооцоо хийгээд 50 тэрбум төгрөгөөр улсын төсөв буурах ч 100 тэрбумаар нэмэлт орлого өсөх боломжтой гээд дэмжсэн санал өгсөн. 

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан