gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.02
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.02
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.02
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Бид амьдрал дээр бусдын дэмээр амжилт гаргадаг бол гүйлтийн замд зөвхөн өөрийн хүчээр л амжилтад хүрдэг"

Б.Нямдарь
Спорт
5 цаг 29 минутын өмнө
1
Twitter logo

Нэг үеэ бодоход монголчууд эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэх нь ихсэн, тэр дундаа гүйлтийн спортыг сонирхон хичээллэх залуус нэмэгджээ. Үүнийг цэцэрлэгт хүрээлэнгүүдийн зам дээрх идэвхтэй гүйгчдийн тоо, тогтмол болдог марафон, тэмцээн уралдаанаас харж болохоор юм. Гүйх нь зүрх, судасны үйл ажиллагааг дэмжинэ, жингээ барихад туслан, булчин, ясны тогтолцоог бэхжүүлнэ, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлнэ, сэтгэл санаанд эерэг нөлөөтэй гээд дурдаад байвал давуу тал олон.

Өнгөрөгч 7 дугаар сард Алтай таван богд руу 160 км хэт холын зайн марафоныг зохион байгуулж, оролцоод ирсэн, Run Mongolia-ийн үүсгэн байгуулагч Л.Эрхбилэгтэй бид гүйлтийн спортын талаар ярилцлаа. 

"ГҮЙХ ЭХЛЭЛЭЭ ТАВИАД, ГҮЙЛТЭД НЭГЭНТ ДУРЛАСАН Л БОЛ ТА БУЦАХ ГАЗАРГҮЙ"

- Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулаач
- Сайн байцгаана уу. Намайг Л.Эрхбилэг гэдэг.  Би сүүлийн хоёр жил маш идэвхтэй гүйж байна. Тэр дундаа уулын жимийн гүйлтээр (trail running) хичээллээд нэг жил хагас болж байна. Монголдоо хэт хотын уулын жимийн гүйлтийг зохион байгуулахаар зургаан сарын өмнө Run Mongolia-г үүсгэн байгуулсан. 

- Гүйлтээс өмнө хичээллэдэг байсан ямар нэгэн суурь спортын төрөл бий юу?
- Би багаасаа л их хөдөлгөөнтэй охин байсан тул өөрт тохирох, таалагдах спортын төрлөө олох хүртлээ их олон зүйл туршиж үзсэн. Гүйлтээс өмнө сүүлийн гурван жил кроссфитээр хичээллэсэн. Мөн сүүлийн жил хагаст гүйлтээс гадна Монголд орж ирээд буй шинэ төрлийн спорт болох хайрокс /hyrox/-оор хичээллэж, энэ төрлөөрөө мөн Монголд гэлтгүй олон улсын тэмцээнүүдэд үе үе оролцож, хурд, хүчээ сорьсоор байна. 

Анх намайг гүйж эхэлж байхад 90 настай Раднаа гуайн бичлэгийг үзээд “Би 90 настай ч гүйдэг эмээ болно” гэсэн бараг анхны зорилгоо тавьсан.

- Спортоос яагаад гүйлт тэгж их сонирхлыг чинь татах болов?
- Илүү хөдөлгөөнтэй спортын төрөл туршиж үзмээр санагдаад анх гүйж эхэлсэн. Эхлээд бараг юугаа ч мэдэхгүй гүйсэн. Гүйлт ер нь бага багаар дурлуулдаг спорт юм билээ. Донтуулаад байдаг гэх юм уу. /инээв/ Эхэндээ маш их амьсгаадаж 3 км ч гүйж чаддаггүй байсан. 3 км гүйсний дараа урамшаад л, дахиад 5 км гүйсний дараа өөрөөрөө бахархаад л… Маш гоё мэдрэмж төрсөн. Ер нь өөртэйгөө өрсөлдөөд, өөрийгөө ялан дийлээд, зөвхөн 100 хувь өөрийн хүчээр энэ жижиг амжилтыг гаргаад байгаа нь тэр “донтох” мэдрэмжийг өгдөг байх. Цаашлаад 5км-ээ 20 минутад гүйдэг байсныгаа 19, 18 минутад гүйж хугацааг нь багасгах нь мөн урамших, өөрөөрөө бахархах мэдрэмжийг өгсөөр,  тууштай гүймээр болдог юм билээ. 

- Одоогоор хамгийн хол зайнд гүйсэн нь хэдэн км байна вэ?
- Сая өнгөрсөн 7 дугаар сард Алтай таван богд руу хэт холын уулын 160км-ийн гүйлтийн тэмцээн буюу Алтай Одиссэй марафоныг Run Mongolia-аас зохион байгуулсан. Энэ үед 160 км гүйсэн нь миний хувьд одоогоор хамгийн холын гүйлт маань байна. 

- Алтай таван богд руу гүйсэн гэхээр их сонирхолтой байна. 
- Өмнө нь хэлсэнчлэн уулын жимийн гүйлтэд маш ихээр дурлаад өөр тэмцээнүүдэд оролцохыг эрмэлзсэн ч Монголд болдог гүйлтийн тэмцээн маш цөөн байсан. Гаднынхан ирж манайд гүйлтийн тэмцээн зохион байгуулж, түүнд нь мөн л гаднынхан оролцдог цөөн хэдэн тэмцээн байдаг ч бүртгэлийн хураамж нь манай монголчуудад багагүй үнэтэй тусдаг.  Тэгээд “Бид ер нь яагаад олон улсын чанартай гүйлтийн тэмцээнийг өөрсдөө эх орондоо зохион байгуулж болохгүй гэж..?” гэх бодол төрсөн л дөө. 

Уулын жимийн гүйлтийн нэг онцлог нь үзэсгэлэнт байгалийн гоё сайхныг нь биширч, мэлмий сэтгэлээ зэрэг баясган гүйдэг учраас гүйлтийн энэхүү төрөлд нэг “дурласан” хүн гарч чаддаггүй байх.

Монгол гүйгчдэд олон улсын чанартай дүйхүйц гүйлтийн тэмцээнд боломжийн үнээр эх орондоо оролцох боломжийг эрэлхийлсэн. Монгол хүн монголдоо баялаг бүтээхийг хүссэн гэсэн үг. Гадаадынхны хийгээд байгаа тэмцээнийг бид ч мөн энэ гоё байгальдаа хийж болно шүү дээ. Уулын жимийн гүйлтийн нэг онцлог нь үзэсгэлэнт байгалийн гоё сайхныг нь биширч, мэлмий сэтгэлээ зэрэг баясган гүйдэг учраас гүйлтийн энэхүү төрөлд нэг “дурласан” хүн гарч чаддаггүй байх.

Зүгээр нэг хар зам ширтээд гүйх биш, байгалийн сайхныг харангаа, өөрийн дотор хүнтэйгээ ярилцах боломжийг олгож байдаг. Мөн тэмцээний турш тасралтгүй гүйгээд байх биш, өгсүүр газар жаахан амсхийж алхаад тэр байгальд саатан амарч, нам гүм тайван орчинд хэсэг хугацаанд ч гэсэн амар амгаланг мэдрэх боломжтой гээд нэг дор маш олон туршлагыг бий болгож болдгоороо онцлог юм. 

- 160 км мэдээж хүнээс багагүй тэсвэр тэвчээр шалгах байх. Нээлттэй бүртгэл зарласан уу?
- Тийм ээ. 160 км-ийн “ultra” буюу “хэт холын зайн гүйлт” гэдэг тодотгол нь өөрөө гүйгчдийн зүрхийг мохоочих гээд байдаг юм шиг санагддаг. Гэтэл үнэндээ энэхүү марафонд 20 гаруй хүн явснаас 70 хувь нь өөрийгөө сорьж үзэхээр анх удаа холын зайн гүйлтэд гүйсэн хүмүүс байсан. Тиймээс хэт холын зайн гүйлтэд гүйж үзмээр байгаа ч зориг нь хүрэхгүй байгаа хүмүүс айлтгүй юм билээ. Хүн яг цагаа тулахад аливаа нэгэн шалгууртай нүүр тулахад түүнийг ямар нэгэн аргаар даваад л гардаг “амьтан”. Тиймээс шууд эхлэх нь л маш чухал санагддаг. 

- 160 км-ийн гүйлт нь таны төсөөлж байснаас хэр байсан бэ?
- Тэр гүйлт миний төсөөлж байснаас бүр мянга дахин гоё байсан. Би өөрөө зохион байгуулагч нь тул эхэндээ арын ажлаа хариуцаад гүйхгүй гэж бодсон ч Run Mongolia-ын анхны тэмцээн маань учир яалт ч үгүй өөрөө туршиж үзэх шаардлагатай гэж бодсон. Мөн бидний арын албаны хүмүүс зохион байгуулалтад тусалсан тул өөрөө оролцоод үзэхээр шийдсэн. 160 км-ыг дөрвөн өдрийн хугацаанд гүйж дуусгасны дараа өмнө нь хэзээ ч мэдэрч үзээгүй, үгээр зүйрлэж хэлэхийн аргагүй огт өөр зүйлийг мэдэрсэн. Маш гоё байгальд, ууланд гүйгээд дууссаны дараа бие организм төдийгүй сэтгэл зүй ч эдгэрч, сая нэг амарсан мэт мэдрэмж төрсөн. Гүйлт дуусаад, оролцсон хүн бүрээс сэтгэгдлийг нь сонсоход бүгд л сэтгэл хангалуун, өөрийгөө цоо шинээр нээчихсэн мэт, өөрийн хүч, тэсвэр тэвчээрийг бататгаад мэдчихсэн хүмүүс одоо дараагийн гүйлт юу байх вэ гэсэн сэтгэгдэлтэй байсан.  

Бас нэг хөгжилтэй жишээ дурдахад, тогтмол гүйж, спортоор хичээллээд эхлэхээр нөгөө талдаа алкогольны хэрэглээ багассан. Хааяа найз нөхөд, ажлынхантайгаа гарч, ордог байсан нь эрс багассан.

- Гүйлтийн спортод хараахан “дурлаагүй” байсан Л.Эрхбилэг, яг одоогийн Л.Эрхбилэг хоёрын сэтгэл зүй, биед гарсан өөрчлөлт юу вэ? 
- Мэдээж маш олон эерэг өөрчлөлт гарсан. Түүнээс хамгийн гол нь тэсвэр тэвчээр юм. Гүйлтийн спорт дотроо хэт холын зайн гүйлтийн нэг онцлог нь хүнд тэсвэр тэвчээр суулгадаг. Нэг асуудал гарахад шууд л шантраад өгөх биш энэ асуудлыг яавал, хэрхэн даван туулах боломжтой вэ хэмээн олон талаас нь харж, илүү тэсвэр тэвчээртэй болдог юм билээ. Хоёрдугаарт, тууштай болдог. Долоо хоногт 3-5 удаа гүйх нь тууштай байдлыг илэрхийлдэг. Орой гэртээ очоод хэвтэх үү, эсвэл гараад гүйх үү гэдэг нь миний сонголт. Хэрэв гараад гүйж байвал тууштай байдлаа нэмэгдүүлж буй хэрэг. Амьдралын чанар илүү сайжирсан. Бие махбодь, сэтгэл санааны хувьд ч өөрчлөгдсөн.

Өмнө нь жижиг зүйлд стресстээд байдаг байсан бол одоо бараг л стресстэхгүй, харин ч аливааг эерэгээр хардаг, ядралт багатай гээд амьдралын чанарт эерэгээр нөлөөлсөн. Бас нэг хөгжилтэй жишээ дурдахад, тогтмол гүйж, спортоор хичээллээд эхлэхээр нөгөө талдаа алкогольны хэрэглээ багассан. Хааяа найз нөхөд, ажлынхантайгаа гарч, ордог байсан нь эрс багассан. Харин түүний оронд гадаа эсвэл зааландаа очихыг илүүд үздэг болсон. Тэгэхээр тогтмол гүйснээр уух, идэх зүйлд илүү мөнгө зарахгүй нөгөө талдаа санхүүгийн хувьд ч хэмнэлттэй болсон. 

ГҮЙХ МЭДЭЭЖ ХЭЦҮҮ. ТЭР ҮЕД ЗҮРХ “ЧИ ЗОГСОХ УУ, БИ ЗОГСОХ УУ” ГЭХ ШИГ САНАГДДАГ

- Илүү их тэсвэр тэвчээр суусан гэлээ. Гэхдээ гүйж байхад “Өөрийгөө ингэж зовоох хэрэг байна уу” гэх бодол төрөөд байдаг шүү дээ. Тэр үедээ та яадаг вэ?
- Тийм бодол байнга төрдөг. Гүйж байхад мэдээж маш хэцүү байдаг. Зогсмоор санагдана. Зүрх “Чи зогсох уу, би зогсох уу” гэх шиг санагддаг. Тэр үед “Угаасаа хүн бүрд л хэцүү байдаг. Энэ бол гүйгч бүрд л тохиолддог зүйл. Чи үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гээд тэр мэдрэмж, бодлоо харин өөртөө хүлээн зөвшөөрчихвөл миний хувьд арай хөнгөрдөг. Тэгж байж л бидний тэсвэр тэвчээр нэмэгддэг юм байна гэж бодсон. Зөвхөн гүйлт ч биш hyrox-т маш хурдтай дасгал хийхэд хөл гар цуцаад, зүрх яг зогсох гээд байгаа юм шиг санагддаг ч элит мундаг тамирчид гээд ер нь бүгд л адилхан тийм мэдрэмжтэй байдаг. Хамгийн гол нь тэр мэдрэмжийг хэвийн гэж хүлээн авч, дасан зохицож сурах нь чухал санагдсан. 

- Гүйлтээр хичээллэхийг хүсэж буй хүмүүст өгөх энгийн зөвлөгөө юу вэ? Ер нь юунаас эхлэх ёстой вэ?
- Монголд уулын жимийн гүйлт сүүлийн үед хөгжиж эхэлж байна. Европт 20-30 жилийн өмнө үүссэн гүйлтийн спорт. Замын гүйлттэй дөнгөж танилцаад явж байгаа монголчуудын хувьд уулын жимийн гүйлт шинэ содон тул ийшээ хөрвөх нь их байна. Гэхдээ гүйлтийг заавал уулын жимийн төрлөөр эхлэх шаардлагагүй. Зам дээр эсвэл ууланд гараад гүйхэд ямар байхыг тухайн хүн өөрөө эхлээд аль алийг нь туршаад үзэж болно. Мөн заавал нэгийг нь сонгох албагүй, аль алийг нь хослуулж болно. Элит тамирчдын хувьд ихэвчлэн хослуулдаг юм билээ. Учир нь зам дээрх гүйлт нь амьсгалын ачааллыг зохицуулж сурахад дасгалжуулдаг учир уулын жимийн гүйлтийн амжилтад нөлөөлдөг. 

Хүний бие организм ямар “ухаантай” байдгийг сая Алтай таван богдод гүйсэн марафонд анзаарлаа.

Замын марафонд зогсолтгүй гүйх шаардлагатай байдаг шүү дээ. Харин уулын жимийн гүйлтийн нэг давуу тал нь 40 км+ холын зайнд учир уулын өгсүүр ихэвчлэн алхсаар орой дээрээс байгалийн тэр сайхан харууцыг таашаан хараад буцаад гүйх боломжтой. Тэгэхээр өөрийгөө амраах боломжийг олгодог учраас уулын жимийн гүйлт их гоё санагддаг.
 
Хөгжилтэйгөөр зүйрлэвэл, эрт дээр үед хүн гэдэг амьтан байгалиасаа идэш хоолоо барихаар хойноос нь гүйдэг байсан ч одоо суугаа ажил, машин техникийн улмаас гүйхээ бараг мартсан гэхэд болно. Хөлийн булчингийн масс, хүч нь хүний эрүүл мэнд, урт наслалтад хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг гэж сонссон.
Тийм байх талтай. Хүн байгалийн амьтан тул ууланд гарах, гүйх болон байгальд ойр ялангуяа хөрсөн дээр гишгэх нь эрч хүч энергиэ авдаг. Түүгээрээ хүн илүү эерэг болж, амьдралын чанарт нь нөлөөлж, аливаа харах өнцөг нь илүү гэгээлэг болдог юм байна гэж бодсон. Өөрөөр хэлбэл байгальд ойрхон гүйх нь хүнийг сүнслэг байдал, сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлдөг. 

Ажиглаад байхад тогтмол дасгал хийдэг хүний хөгшрөлт удаан явагддаг.

Булчингийн хувьд масс нь их байх тусам хөгшрөлт удааширдаг. Ажиглаад байхад тогтмол дасгал хийдэг хүний хөгшрөлт удаан явагддаг.  Арьс, нуруу, биеийн бүтцийн хувьд ч тэнэгэр, бөгтгөр биш, цэмбэгэр хөгшрөх боломжтой гэж боддог. /инээв/

Гүйлтийг спортын хаан гэдэг нь хүн гүйж байхдаа бүх булчингаа ажиллуулж байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл бүх булчин тогтмол ажиллаж байна гэдэг нь хөгшрөлт удааширч байна гэсэн үг. Өдөр бүр болон 7 хоногт 3 удаа гүйдэг хүнийг идэвхтэй гүйгч гэж үздэг. Тэгэхээр гүйлт нь хүн эрүүл саруул, урт удаан амьдрах суурь болох боломжтой. 

- Таны хувьд 7 хоногт хэдэн удаа гүйдэг вэ?
- Би багадаа 3 удаа гүйхийг хичээдэг ба тогтмол 4-5 удаа гүйдэг. Хажуугаар нь хүчний бэлтгэлээ 3 удаа хийдэг. Нэг гүйхдээ 5-10 км гүйнэ. Хуваарийн дагуу буюу нэг өдөр нь 20 км-ээс дээш уртын гүйлт, бусад нь удаан гүйлт, темпо гүйлт, интервал гүйлт гэх мэтээр хуваарийн дагуу гүйнэ. Өвөл гүйлтийн зам дээр гүйдэг ч энэ нь гадаа гүйхээс мэдээж ялгаатай. Гэхдээ аль болох агаарт гүйж амьсгаагаа задлах нь мөн чухал. 

БИ ГҮЙХ ТУСАМ Л ЖАРГАЛТАЙ БОЛДОГ

- Гүйлтийн спортынхонд хөл хамгийн чухал эрхтэн шүү дээ. Та хөлөө яаж “эрхлүүлж” арчилдаг вэ?
- Ялангуяа уулын жимийн гүйлтээр хичээллэж байгаа хүний хөл бараг “эрхлэх” хувьгүй гэхэд болно. Өмнө нь педикур хийлгэдэг байсан хөл одоо хумснууд нь бүтэн байвал их юм болсон. /инээв/ Би нэг удаа сонирхоод гадаадын гүйгч найзаасаа асуулаа. “Чиний хумснууд бүтэн үү” гэхэд “Хэрэв бүтэн хумстай гүйгч байвал тэр хүн гүйлтийн спортын хүн биш шүү” гэсэн юм даа. Тэгэхээр энэ спортоор хичээллэж байгаа хүний нэг золиос нь хөлийн гоо сайхан. Гэсэн ч одоо гэхдээ нэг үеэ бодоход хөл амраах, арчлах эмчилгээ, заслууд бий болсон нь сайхан.

Гэхдээ хүний бие организм ямар “ухаантай” байдгийг сая Алтай таван богдод гүйсэн марафонд анзаарлаа. Өмнө нь бүтэн марафонд гүйсний маргааш хөл булгарсан, босоод зогсоход ч хүндрэлтэй санагддаг байлаа. 160 км-ын эхний өдөр 40км-ээ гүйгээд маргааш босож чадах болов уу гэдэг бодолтой байсан. Гэхдээ унтахаасаа өмнө нуур, голын усанд хөлөө дүрж, массажлаад, уургаа сайн идээд байгалийн нөхөн сэргээлтийг дор бүр нь хийхэд маргааш өглөө нь өвдөлт зовуургүй үргэлжлүүлэн гүйсээр байлаа. Тэгэхээр хөлийг амрааж, нөхөн сэргээж байх нь ямар чухал болохыг саяын гүйлтийн үед их мэдэрсэн. 

- Алтай таван богд руу хийсэн марафоныг Монголдоо хамгийн анхны хэт холын зайн гүйлтийн тэмцээн гэж хэлж болох уу?
- Холын зайн хамгийн анхны марафон болох Алтай Оддисэй-г бид сая маш амжилттай зохион байгууллаа. Монголчууд өөрсдөө зохион байгуулж буй, Алтай таван богдод 160 км хэт холын уулын жимийн марафоны хувьд анхдагч гэж хэлж болно. Монголын нутаг дэвсгэр дээр хийж байгаа гадаадын хэт холын хоёр марафон бий. 

“Ингэж өөрийгөө зовоох ямар хэрэг байна аа?” гэж гайхах хүмүүс ч бий. Мэдээж өвдөлт мэдэрдэг ч гэхдээ гүйх тусам л жаргалтай болоод байгаа юм шиг санагддаг.

Бидний бэлтгэж буй дараагийн марафон энэ оны 10 дугаар сард говьд зохион байгуулах  “Mars Race” буюу “Марсын уралдаан” юм. Бид анхлан гүйгчдэд боломж олгох үүднээс 20 км, 50 км гэсэн хоёр сонголттой зохион байгуулна. Зам дээр 10 км гүйдэг хүн 20 км-ын уулын гүйлтэд асуудалгүй гүйчихнэ. Тэгэхээр анх гүйж эхлэх гэж байгаа хүмүүст хамгийн эхний чухал зүйл бол зориг л юм билээ. Мэдээж бэлтгэл чухал ч өөрөө л эхлэх зоригтой байх нь том хөшүүрэг гэж боддог. Сая 160 км-ийн марафоныг бүх оролцогч гүйж дуусгаагүй, алхаад гүйгээд хослуулсаар барианд орсон нь ч бий. Тэгэхээр эхлэх нь, өөрийгөө сорих нь, тэндээсээ суралцах нь чухал юм. 

- Ер нь гүйхийн сайхан зүйл нь юу вэ?
- Хүн байгалиасаа их өрсөлдөөнч, жижиг том гэлтгүй ямар нэгэн амжилтад хүрэхийн төлөө л яваад байдаг мэт санагддаг. Гүйхийн нэг гоё нь тэр амжилтаа өөрөө ахиулаад байх боломжтой байдаг. Эхлээд 5 км, дараа нь 10 км, 50 км гээд амжилтаа ахиулсаар та хүсвэл хэдэн ч км гүйж болно. 

- Магадгүй дасгал хөдөлгөөний дараа амжилт гарахад хүнд ялгардаг эндорфин, допамин, адреналин гэх мэт дааврууддаа бид “донтдог” байх. 
- Харин тийм. Сая 160 км-т хамт гүйсэн нэг гүйгч маань “Хүний ажил, амьдралын карьерын амжилт эргэн тойрныхоо хүмүүстэй ямар нэгэн байдлаар холбоотой байдаг. Харин гүйлтэд хэн ч чамайг үүрээд барианд хүргээгүй шүү гэдэг мэдрэмж л хүнд их гоё санагддаг юм байна” гэж хэлж байсан. Тэр үед өөрөөрөө маш их бахархах сэтгэгдэл төрсөн ба энэ жил дахин тэр мэдрэмжийг авахын тулд “Алтай Одиссэй”-д гүйсэн гэж тэр хэлсэн. Нээрээ л бид амьдрал дээр дотнын хэн нэгний тусламж, дэмээр амжилтад хүрдэг бол зам дээр чи ганцхан өөрийнхөө хүчээр л амжилтад хүрдэг. Энэ л гүйлтэд дуртай байх нэг өдөөгч болж, энэхүү спортод дурлах бас нэгэн хүчин зүйл болдог юм шиг санагддаг. 

- Зүгээр ярилцах төдийд л өөрөөс тань эрч хүч ундраад буй нь мэдэгдэж байна. Магадгүй гүйлт бас хүнийг эрч хүчтэй болгодог юм болов уу гэж бодлоо. 
- Намайг “Гүйх тусам л жавхааждаг” хэмээн найзууд маань наргиа хийдэг юм. “Ингэж өөрийгөө зовоох ямар хэрэг байна аа” гэж гайхах хүмүүс ч бий. Мэдээж өвдөлт мэдэрдэг ч гэхдээ гүйх тусам л жаргалтай болоод байгаа юм шиг санагддаг. Гүйдэг хүн бүр л тэгдэг юм билээ. Гүйж эхлээд, гүйлтэд дурласан л бол та буцах газаргүй. Анх намайг гүйж эхэлж байхад 90 настай Раднаа гуайн бичлэгийг үзсэн юм. Тэр буурай тэмцээний дараах сэтгэгдэлдээ “Залуу хөвгүүдийн хажуугаар гүйцээд гүйх сайхан байлаа” гэхийг нь сонсоод “Би 90 настай ч гүйдэг эмээ болно” гэсэн бараг анхны зорилгоо тэр үед тавьсан даа.

- Ярилцсанд баярлалаа. Таны дараагийн тэмцээн уралдаанд амжилт хүсье. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан