gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 30
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хэргийн материалуудыг нь ил болгох гэж буй Жеффри Эпштэйн гэж хэн байв?

А.Номин
Дэлхийд
2025-11-19
10
Twitter logo

АНУ-ын Конгресс бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн агсан Жеффри Эпштэйний хэргийн материалуудыг нийтэд ил болгох хуулийн төслийг баталлаа. 

Одоо энэ захирамжид ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурах ёстой бөгөөд тэрбээр дэмжиж, гарын үсэг зурна гэдгээ мэдэгдээд буй. 

Эпштэйнтэй холбоотой дуулиан сүүлийн саруудад Трампын хувьд улс төрийн томоохон дарамт болсоор байна. Үүний нэг шалтгаан нь Трамп өөрөө Эпштэйний талаарх янз бүрийн хуйвалдааны онолыг дэмжиж, өөрийн дэмжигчдэд түгээж байсан явдал аж. 

Хууль сахиулагчид Эпштэйний хэргийн материалуудыг ил болгох асуудлыг сөхөж эхэлсний дараа Трамп үүнийг улс төрийн явуулга хэмээж байв. 

Гэсэн ч Конгресс уг хэргийн материалуудыг ил болгохыг дэмжсэний дараа "Надад нуугаад байх зүйл байхгүй" хэмээн мэдэгдсэн байна. 

Тэгвэл Жеффри Эпштэйн гэж хэн байв? 

Тэрээр анх 2005 онд насан хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт оруулж байсан хэргээр баригдсан ч хөнгөн ял авч байв. 2019 онд дахин яллагдахаар болсон бөгөөд шүүх хурлаа хүлээж, шоронд хоригдож байхдаа амиа хорлосон юм. 

Эпштэйн ямар нэг их сургууль төгсөөгүй ч математик, физикийн хичээл заадаг байсан бөгөөд 1982 онд өөрийн J.Epstein and Co компанийг үүсгэн байгуулсан. Түүний компани нэг тэрбум ам.доллароос давсан хөрөнгөтэй үйлчлүүлэгчдийн мөнгийг зохицуулж, маш богино хугацаанд том амжилтад хүрсэн гэдэг. 

Улмаар Флорида, Нью-Йоркод үнэтэй харш худалдан авч "тансаг" амьдралаар амьдарч эхэлсэн. Энэ үеэс эхлэн алдартай уран бүтээлчид болон улс төрчидтэй ойр дотно харилцаатай болжээ. 
2002 онд одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп "Эпштэйнийг мэддэг болоод 15 жил болж байна. Тэр бол гайхалтай залуу. Надтай адил сайхан бүсгүйчүүд сонирхдог нэгэн" хэмээн нэг ярилцлагадаа дурдаж байв. 

Эпштэйн Эва Андерссон Дубин, Роберт Максвеллийн охин Гислэйн Максвелл зэрэг бүсгүйчүүдтэй болзож байсан ч хэзээ ч хурим хийж байгаагүй. Сүүлд Гислэйн Максвеллийг Эпштэйнд насанд хүрээгүй охид зуучилсан хэрэгт буруутгаж, 20 жилийн хорих ял оноосон байдаг. 

2015 онд Виржиниа Жюфре хэмээх эмэгтэй Эпштэйн түүнийг 17 насанд нь "массажист" нэрийн дор бэлгийн мөлжлөгт оруулж, өөр хүмүүстэй хүчээр бэлгийн харилцаанд орохыг шаардаж байсан хэмээн гомдол гаргасан. Тэдгээр хүмүүсийн дунд Их Британийн хаан Чарльзийн дүү Эндрю байсан гэсэн юм. 

Сүүлд Чарльз хаан дүү, 65 настай Эндрюгийн "хунтайж" хэргэмийг хурааж, ордноос гарахыг шаардсан. Үүний шалтгаан нь дээрх хэрэгтэй холбоотой гэж үзэж буй. 

Эх сурвалж: ВВС 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан