МУИС-ийн 1-р байранд зохион байгуулагдсан “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба нийгмийн даатгалын шинэ зохицуулалт” хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт /2026.06.19/ боллоо. Хэлэлцүүлгийн үеэр суралцангаа ажил хийж буй оюутан залууст зориулсан даатгалын уян хатан зохицуулалтыг УИХ-аар хэлэлцэх гэж буй Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасныг онцолж байв.

Энэхүү шинэчлэл батлагдсанаар оюутнууд хууль ёсны гэрээгээр ажиллаж, цалингаа шимтгэлгүйгээр бүтэн авах бөгөөд 25 нас хүрэхээс өмнө нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх зохицуулалтыг төсөлд тусгасан. Мөн оюутан залуучуудын цагаар ажиллах, хөдөлмөр эрхлэх боломжийг хуульчлах төслийг бид санаачлан боловсруулж байна. Энэхүү төсөлд оюутнуудад цагийн ажил эрхлэх уян хатан нөхцөлийг бүрдүүлж, тэднийг даатгалын болон зээлийн үйлчилгээнд хамрагдах боломж олгохоор зорьж байна" гэж УИХ-ын гишүүн М.Ганхүлэг мэдээлэл өгөв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн даатгалын тогтолцоог баталгаат тэтгэвэр, хуваарилалт ба хуримтлал, Хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн гурван давхаргат бүтэц рүү шилжүүлж буй аж. Ингэснээр ажил олгогч болон даатгуулагчийн төлж буй 8.5 хувийн шимтгэлээс нэг хувийг хуримтлуулбал төрөөс 0.5 хувийн урамшуулал нэмж олгох бөгөөд иргэд ирээдүйд өвлөгдөх Хувийн нэмэлт тэтгэврийн сантай болох юм.

ГБХНХЯ-ны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга Б.Рэнцэнханд, Манай улсын нийгмийн даатгалын сан ДНБ-ий зургаан хувийг эзэлдэг. Өдгөө 1.1 сая хүн хамрагдсан том сан юм. Бидний төлөвлөж байгаа хуримтлалын тогтолцоо залууст ашигтай.
Жишээлбэл, 2000 онд төрсөн иргэн 38 жилийн турш энэ сангийн хуримтлалыг үүсгэж чадвал тэтгэвэрт гарах үедээ 526 сая төгрөгийн хуримтлалтай болох тооцоолол бий. Тийм учраас оюутан залуусыг эртнээс энэ тогтолцоонд зөв зохицуулалтаар хамруулах нь ирээдүйн нийгмийн баталгааг нь хангах хамгийн чухал алхам юм" гэлээ.
Монгол Улсын хэмжээнд 200 мянга гаруй оюутан суралцаж байгаагийн 40 мянга орчим нь мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлийнх байна. Хэлэлцүүлэгт оролцсон УИХ гишүүн М.Ганхүлэг залуусын хөдөлмөр эрхлэлтийг хууль эрх зүйн хувьд дэмжих, цагийн ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.

ГБХНХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Оюутнуудад суралцахын зэрэгцээ санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, ажлын туршлага хуримтлуулах бодит шаардлага тулгардаг. Шинэ хуулийн төсөлд тусгасан цалингаа шимтгэлгүй авах, НДШ-ээ 25 наснаас өмнө нөхөн төлөх боломж нь оюутнуудыг далд хөдөлмөр эрхлэлтээс хамгаална. Энэ заалт батлагдвал залуус хууль ёсны гэрээгээр эрхээ хамгаалуулан ажиллах маш том хөшүүрэг болно" гэж хэллээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд салбарын удирдлагууд болон гишүүд оюутан залуусыг Төрийн ордон болон Парламентын үйл ажиллагаатай танилцах, мэргэжлийн чиглэлийн гишүүдтэй уулзаж бодол санаагаа хуваалцахад бэлэн гэв.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан О.Даваажаргал