Монгол Улсад “Роснефть” компани 100 колонк барих санал энэ оны эхэнд тавьжээ.
Тухайн үед нь ийм мэдээлэл цацагдахад эрх баригчид үгүйсгэж байсан юм. Гэвч
одоо үнэнд гүйцэгдэн тэр саналыг Ерөнхий сайд С.Баяр УИХ-д барьж орлоо.
Тэрбээр онцгой байдал үүссэн хэмээн зарлаж парламентад мэдээлэл хийн УИХ-аар
шийдвэр гаргуулах гэж шахсан боловч бүтсэнгүй. Тэгэхээр парламент энэ талаар
ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа. Гаргаагүй байгаа гэдэг нь ийм шийдвэр
УИХ-аас огт гарахгүй гэсэн үг бас биш.
УИХ-ын олонхийг бүрдүүлдэг МАХН-ын дарга гишүүдээ ямар нэг нөхцөл шалтгаан зааж
дарамталбал удирдлагынхаа үгийг хуулиас дээгүүр үздэг тэдний хувьд ийм шийдвэр
гаргахгүй гэж хэлэх зүрх байхгүй.
100 колонкийн нэг нь 350 мянган ам.доллараар босно. Сард 3000 тонны шатахуун
агуулах савтай байх юм гэдэг. Энэ талаар хамгийн сайн нарийн мэдээлэлтэй хүн нь
Ерөнхий сайд С.Баяр бололтой. Тэрбээр нэг колонк босох өртөг, нөөцлөх савны
багтаамж ашгаа нөхөх цаг хугацааны талаар бусдаас илүү ярьж байна. Гэхдээ бодит
мэдээллээ гуйвуулж Монгол Улсад 1200 колонк жижиглэнгийн зах зээлд борлуулалт
хийдэг. 100 колонк гэдэг борлуулалтын арван хувь нь гэж тайлбарлаж байгаа.
Манай 1200 колонкт сумын төвд байдаг өдөрт 100-200 литр бензин борлуулдаг
гараар эргүүлдэг нь хүртэл багтана гэж ойлгож болно. Гэтэл “Роснефть”-ийн 100
нь иж бүрэн тоноглогдсон сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий колонк байна.
Тэгэхээр тэдний нэг нь бараг манай мянгатай тэнцэх хэмжээнд хүрнэ.
Ийм нөхцөлд манай нефть борлуулагч колонк нь морин тэрэг. Харин “Роснефть”-ийнхийг
харвадаг пуужинтай зүйрлэж болно.
Манай жижиглэнгийн зах зээлд орж ирэх гэж байгаа харвадаг пуужин шиг колонктой
“Роснефть” эхний ээлжинд шатахуунаа маш хямд борлуулна. Бүр өөрсдөө алдагдал
хүлээнэ. Гэхдээ тэд алдагдлаа бусад том зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа
хэсгээсээ нөхнө. Тэдний хувьд энэ бол бодож үзсэн эрсдэл. Энэ эрсдлийг Монголд
үйл ажиллагаа явуулж байгаа том компанийн жижиг хэсэг нь хүлээнэ. Түүнээс биш
тэр том компани алдагдал хүлээнэ гэж юу байх вэ. Тэднийг манайд хямд шатахуун
борлуулж байх хооронд дотоодын нефть импортлогчид дампуурна. Дотоодын
компаниудыг дампуурсны дараа “Роснефть” нь үнийг тэнгэрт тултал хөөрөгдөж
шархаа нөхнө. Энэ үед шатахууны хувьд Монгол Улс “Роснефть”-ийн мэдэлд бүрэн
очно.
Бодит байдал ийм байхад “Роснефть”-ийн барих 100 колонк нь шатахууны борлуулалтын
зах зээлийн арван хувь гэж Үйлдвэр, худалдааны сайд хэлж байна.
Жижиглэнгийн зах зээлийн 10 хувьд тохирох колонк барина гэж хэлчихээд Засгийн
газар 30 хувьд гадны нийлүүлэгч оруулах эрх зүйн орчин нэхэж байна. Барих
колонк, бүрдэх эрх зүйн орчин хоёрын хооронд хорин хувийн зөрүү гарах нь. Энэ үүссэн
орон зайг бусдад “Роснефть” алдахыг хэзээ ч хүсэхгүй. Харин уг орон зайг
эзлэхийн төлөө дараагийн алхмыг хийнэ. Иймд нефтийн зах зээлийг бүрэн эзлэхийн
тулд 100 колонкийнхоо тоог нэмнэ. Тэгээд ч “Роснефть”-ийг үлдэж байгаа зах
зээлийн хорин хувьд дахин колонк барихад хүрнэ. Энэ санаандаа хүрэхийн тулд
эхний ээлжинд 100 колонк барих төсөл хэрэгжүүлнэ. Үүний хоёр дахь шат болгон
нэмж 150 колонк барина гэж зарим эх сурвалж хэлж байна. Тэгэхээр энэ 100
колонкийн цаана бас 150 нуугдаж байгаа аж.
“Роснефть” манайд шатахууныг бөөнөөр нийлүүлэхийн зэрэгцээ жижиглэнгийн зах
зээлд 3000 тонны агуулах бүхий 250 колонктой болчихвол бид тэдний мэдэлд бүрэн
шилжинэ. Улс үндэстний хувьд нэг улсын нэг аж ахуйн нэгжийн дохиогоор хөдлөх
нь ард түмний эрх ашигт хэрхэвч нийцэхгүй. Энэ бол ойлгомжтой.
Монгол Улс тодорхой хугацаанд ОХУ-ын хараат орон байсан. Тэгвэл бидний өмнө өнөөдөр
тус улсын зөвхөн нэг компанийн бүрэн хараанд орох үүд хаалга нээгдэх нь.
“Роснефть” саналаа татаж авч С.Баяр гүйцэтгэх засаглалын тэргүүнээс холдтол монголчууд
бүтэн нойртой хонож болохгүй гэмээр юм шиг ээ.
Г.Эрдэнэбат