-“УБ Цэвэр агаар сан” төслийн нэгж ирэх онд 4 тэрбумыг зарна-
Ойрын өдрүүдэд салхигүйн улмаас утаа ихсэж, урд талынхаа машиныг олж харахааргүй түвшинд хүрлээ.
Улаанбаатарыг утаанаас салгах зорилготой “УБ Цэвэр агаар сан” төслийн нэгж гэх гоё нэртэй газар ирэх 2015 онд 4, 291, 885 мянган төсөвтэйгээр ажиллах нээ. Жил бүр хэдэн тэрбумыг утаа мэт замхруулж байхынхаа оронд хамгийн их бохирдолтой Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийн иргэдэд амны хаалт үнэгүй тараагаад өгчихвөл дээр мэт.
Бүх иргэдэд нь биш юмаа гэхэд жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүдэд утаа шүүх зориулалтын амны хаалт, утааны хорыг сааруулах сүү цагаан идээ өгөхөд буруудахааргүй боллоо.
Цэвэр агаар сан гэхэд л гуравхан жилийн дотор 79 тэрбум зарцуулсан байдаг. Харамсалтай нь өнөөдөр утаанд өөрчлөлт гарсангүй, харин утаагаар амьсгалж буй жирэмсэн эхчүүдийн ураг амьгүй болж, хүүхдүүдийн уушги өвчилж байна.
Цаашид Цэвэр агаар гэх мөрөөдөл болсон нэртэй энэ газар утааны эсрэг ямар арга хэмжээ авах гэж байгаагаа эхлээд дуулгадаг, дараа нь тэр арга хэмжээ нь үнэхээр бодитой юу үгүй юу гэдгийг зохих эрдэмтэн судлаач, иргэдээс асуудаг, дараа нь зарцуулдаг болмоор. Эс тэгвэл та нарыг хэдэн тэрбумыг утаа мэт замхруулж байх зуур, иргэд утаанд хордож дуусах нь.
Яг одоо дорх зураг 18-ны өдрийн 14.00 цаг орчмыг зааж байна. Гэтэл өдөр дундаа орчихоод байхад агаарын бохирдол арилахгүй байсаар оройн утаатай золгох нь. Энэ хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг салхинаас өөр хэн хангах вэ?